| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00015/И |
| Дугаар | 315/ШШ2026/00034 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2026/00034
2026 01 12
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ******* хороо ******* ******* тауэр ******* байрлах РД:*******, утасны дугаар ******* ******* ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* ******* тоотод оршин суух РД: д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 533,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024.11.20-ны өдөр 2246291 тоот кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд апплекшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж кредит гэрээний үүрэг 341,823 төгрөг, үндсэн хүү 159,829 төгрөг нэмэгдүүлсэн хүү 17,947 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг нийт 533,600 төгрөгийг хариуцагч Н.гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би *******-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 533,600 төгрөгийг 2 хувааж 1 сарын 30, 2 сарын 28-ны өдөр төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага болох 533,600.24 төгрөгийг 2 хувааж бүрэн төлж барагдуулах талаар гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 533,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 533,600 төгрөгийг 1 сарын 30, 2 сарын 28-ны өдрүүдэд 2 хувааж төлж дуусгахаар тохиролцож ******* ХХК-тай эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,285 төгрөгийн тал хувь 8,642 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,642 төгрөгийг хариуцагч Б.гоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 533,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, 533,600 төгрөгийг 1 сарын 30, 2 сарын 28-ны өдөр 2 хувааж төлж дуусгахаар талууд тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,285 төгрөгийн тал хувь 8,642 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,642 төгрөгийг хариуцагч Б.гоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР