Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2026/00503

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ,,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,****************************/-д холбогдох

550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 6 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Булгантамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг үндэслэн хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хуульд зааснаар шүүхийн тов мэдэгдэх хуудас болон утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* ХХК нь *******,*******, 64/8 1 тоотод байрладаг ба ******* дэлгүүртэй 2024 оны 11 сарын 14-ний өдөр 550,000 төгрөгийн үнэ бүхий электрон тамхийг худалдан авсан. Гэвч өнөөдрийн хүртэл тус барааны төлбөрийг төлөөгүй тул хариуцагчаас гэрээний үүрэгт 550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Г.Энхтайван нэхэмжлэлийг няцааж шүүхэд гаргасан хариу тайлбараа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Манай компани ******* гэх дэлгүүрийг 2023 оны 8 сараас 2025 оны 8 сар хүртэл түрээсэлсэн. Манай обьектийг түрээсэлж байсан эмэгтэй манай компанийн нэрийг ашиглах, төлөөлөх эрхгүй ба уг обьект нь сургуулийн бүсэд байдаг тул тамхи зардаггүй. Түрээслэгч н.Наранцэцэг гэх эмэгтэй авсан. гэжээ.

3.Талууд ******* ХХК-ийн дэлгүүр ******* хүнсний дэлгүүр нь мөн болох, ХХК нь 550,000 төгрөгийн өртөг бүхий электрон тамхийг ******* хүнсний дэлгүүрт нийлсэн талаар маргаагүй.

Харин хариуцагч ******* ХХК нь электрон тамхийг хүлээн авсан эсэх, ******* хүнсний дэлгүүр нь ******* ХХК-ийг төлөөлөх эсэх зэрэг үйл баримтын талаар маргаж байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ХХК нь 550,000 төгрөгийн өртөг бүхий электрон тамхийг ******* хүнсний дэлгүүрт нийлүүлсэн болон нь 2024 оны 11 сарын 14-ний өдрийн авлагын дэлгэрэнгүй тайлан, 2024 оны 11 сарын 14-ний өдрийн №*******,******* дугаартай Харилцагчийн зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл ХХК болон ******* хүнсний дэлгүүрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

******* ХХК-ийн төлөөлөгч Г.Энхтайван тус дэлгүүрийн 2023-2025 онд түрээсэлж байсан гэж тайлбарлаж байсан ба талууд энэ талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан 2024 оны 11 сарын 14-ний өдрийн №*******,******* дугаартай Харилцагчийн зарлагын баримтад электрон тамхийг ******* ХХК-д бус харин ******* дэлгүүрт хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэжээ.

Харин ******* ХХК нь электрон тамхийг хүлээн авсан болох нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрхээс үзвэл электрон тамхийг ******* дэлгүүрийг түрээслэгч худалдан авсан гэж дүгнэлээ.

******* ХХК нь ******* дэлгүүрийг түрээсэлдэг гэх үндэслэлээр электрон тамхийг тус компанийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ХХК-ийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА