| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00004/И |
| Дугаар | 315/ШШ2026/00035 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2026/00035
2026 01 12 315/ШШ2026/00035
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7 дугаар баг******* төвийн 3 давхарт байрлах РД:*******, утасны дугаар ******* *******-ийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* ******* хашаанд оршин суух, РД:*******, утасны дугаар ******* овогт ын д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 5,738,236 төгрөг гаргуулах тухай ” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч******* нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр 5.000.000 төгрөгийн зээлийг сарын 3%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай тоот зээлийн гэрээ байгуулж авсан болно. Дээрх зээлээ төлөлгүй 313 хоног болсон байна. Тус салбарын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдох арга хэмжээг авч байсан ч утсаа авахаа больсон ба гэр бүл холбоо хамаарал бүхий хүмүүс рүү хэлж гэрийн хаягаар очсон ч уулзаж чадаагүй. Иймд зээлийн гэрээний дагуу 5,738,236 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******-аас 5,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо Нэхэмжилж буй 5,738,236 төгрөгийг 2026 оны 5 сараас эхлэн төлнө. Одоо цалингийн зээл бага үлдсэн байгаа. 2026.04.03-нд цалингийн зээл дуусна үүний дараа 5 сараас эхлээд төлж барагдуулж дуусна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:*******ын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч З.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5,738,236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлага 5,738,236 төгрөгийг 2026.05 дугаар сараас эхлэн төлж дуусгахаар тохиролцож *******-тай эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,362 төгрөгийн тал хувь 54,181 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 54,181 төгрөгийг хариуцагч*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-долгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5,738,236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч******* хүлээн зөвшөөрч 2026 оны 05 дугаар сараас эхлэн төлж дуусгахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,362 төгрөгийн тал хувь 54,181 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 54,181 төгрөгийг хариуцагч*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР