Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймаг

 

 

Н.С, М.А, Д.О,

С.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ц даргалж,  Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Ц.Э,

Шүүгдэгч  С.Э /цахимаар/,

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч М.Д,

Шүүгдэгч Д.О,

Шүүгдэгч Д.О, М.А нарын өмгөөлөгч Г.А,

Нарийн бичгийн дарга З.С нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ү даргалж шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Н.С, М.А, Д.О, С.Э нарт холбогдох эрүүгийн 2426003530215 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ц илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Н.С /РД:/,

Монгол Улсын иргэн, М.А /РД:/,

Монгол Улсын иргэн, ДО /РД:/,

Монгол Улсын иргэн, С.Э /РД:/

 Н.С нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан М.А-ыг цохих, өшиглөх үйлдлээр түүний биед хүзүүнд зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 М.А, Д.О, С.Э нар нь бүлэглэн 2024 онь 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Апьфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Н.С-ын нүүр лүү цохих, өшиглөх үйлдлээр тус тус түүний биед тархи доргилт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.А, Д.О, С.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М. Азбаяр, Д.О нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Э-ыг Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, М.А, Д.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон 77 хоногийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хасаж тооцож, Н.С, М.А, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Н.С, М.А нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С, М.А, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Эт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С, М.А, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Э давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Э би Н.С, Д.О, С.Э, М.А нарт холбогдох 2426003530215 дугаартай эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2025 оны 07 дугаар 15-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолоор Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, С.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад С.Э-т холбогдох хэсэгт шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.Э-г Н.С-ын толгойн тус газарт өшиглөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

С.Э-г тухайн цаг хугацаанд Альфа баарны гадаа байсан гэх үйл баримттай шүүгдэгч, хохирогч нар маргаагүй. Шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд тэнд байсан нь гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. .....хохирогчоос хар футболк өмссөн залууг би танихгүй, сүүлд М.А, Д.О нар тэр залууг Э байсан гэж хэлсэн, хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, өшиглөж байгааг харсан гэрч байхгүй, шинжээчийн мэдүүлэг нь дамжмал шинжтэй буюу хохирогчийн өгсөн мэдүүлэгт дурдагдсанаар үйл баримтад тулгуурлан мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн байна.

Яллагдагч Н.С нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан М.А-ыг цохих, өшиглөх үйлдлээр түүний биед хүзүүнд зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч М.А, Д.О, С.Э нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Н.С-ын нүүрлүү цохих, өшиглөх үйлдлээр тус тус түүний биед тархи доргилт, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийн оролцогч нар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тодорхой үйл баримтыг тайлбарлаж мэдүүлдэг. Яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ч өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдож байж түүнийг үнэлэх боломжтой.

Яллагдагчаар мэдүүлэг өгсөн нөхцөл байдлыг үзвэл Н.С-аас үйл явдлыг тодорхой мэдүүлдэг, М.А-аас сайн мэдэхгүй байна бид хэд согтуу байсан гэж тайлбарладаг, Д.О-ээс тэр хоёрыг ноцолдож байхад би Сэргэлэнбаатарыг цааш яв гээд түлхсэн, С.Э гэх хүн байсан талаар мэдэхгүй байна гэж, С.Э-аас найзууд чинь зодолдоод байна гэхээр нь яваад очтол М.А нь нэг залуутай муудалцаад барилцаж аваад байж байсан би нөгөө залууг нь яагаад байгаа юм гээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн гэж тус тус мэдүүлдэг.

Н.С үйл явдлыг дэс дарааллаар нь тодорхой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл М.А зүүн шанаа руу 2 цохисон, С.Э хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн би юм харахгүй нүд харанхуйлаад эхэлсэн, мөн хамар ам амьсгал авахад хэцүү болоод уруулаас цус амтагдаад эхэлсэн. Тэгээд байж байхад Одхүү бид нарыг салгах гээд дундуур орж ирснээ чи ер нь яах гээд байгаа юм гээд 2-3 удаа цохисон гэж тодорхой мэдүүлдэг.

Энэ нь Одхүүгийн өгсөн М.А-тай зууралдаад байж байсан С.Э-ын яаж байгаа юм гээд өшиглөсөн гэх мэдүүлэгтээ зөрүүгүй. Мөн Н.С хар цамцтай залуу өшиглөсөн гэж анхнаасаа мэдүүлдэг ба Азаа зодуулаад байна гэсэн нь чинь 2 залуу гарч ирээд хар цамцтай нь өшиглөсөн гэдэг нь Э-ын найзууд чинь зодолдоод байна гэхээр нь гарч ирлээ гэх мэдүүлэгтээ зөрүүгүй байна.

Харин нөгөө талд М.А, Д.О нар цохиогүй, бид гурваас өөр хүн байгаагүй гэх боловч С.Э М.А-тай зууралдаад байж байхаар би очоод яагаад байгаа юм гээд өшиглөсөн гэдэг мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. Мөн М.А нь бид хэд согтуу байсан гэж Д.О нь Э байсан талаар мэдэхгүй байна гэж мэдүүлж байгааг үгүйсгэх боломжгүй, учир нь яллагдагч өөрийн гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй хуулийн зохицуулалттайгаас гадна М.А, Д.О, С.Э нарын хоорондын харилцаа хамаарлаас ч мөн дүгнэлт хийж нэгнийхээ талаар мэдүүлээгүй нөхцөл байдлыг харж болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Шүүхээс хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй гэх бөгөөд хохирогчийн мэдүүлэг анхдагч шууд нотлох баримт юм. Харин тэрхүү мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах шаардлага үүснэ.

Хохирогч нь М.А, Д.О нарт зодуулсан гэдгийг хохирогчийн мэдүүлгээр нотлох бөгөөд түүнийг шүүхээс үнэлсэн. Харин С.Эт зодуулсан гэх үйл баримтыг С.Э-ыг танихгүй сүүлд намайг зодсон хүнийг С.Э гэж хэлсэн гэдэг байдлаар үгүйсгэх боломжгүй юм. Мөн шинжээчийн мэдүүлгийг үнэлээгүй шалтгааныг шинжээчийн мэдүүлэг нь дамжмал шинжтэй буюу хохирогчийн өгсөн мэдүүлэгт дурдагдсанаар үйл баримтад тулгуурлан мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан бөгөөд мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад хохирогчийн биед нэг хэсэгт /нүүрэнд/ хэд хэдэн этгээдийн идэвхтэй үйлдэл тогтоогдож байгаа учраас үйлдэл тус бүрээс үүсэх хохирлыг ялгах боломжтой эсэхийг л тусгай мэдлэгийн хүрээнд асууж байгаа хэлбэр юм. Үүнийг шинжээчээс л зөвхөн асууж тодруулах боломжтой.

Тодорхой үйл баримтын талаар мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд аль нэг нотлох баримтад илүү ач холбогдол өгч нөгөөг нь үгүйсгэх бус, бодит үнэнийг таньж олох болон логик дүгнэлтэд үндэслэн үнэлэх нь зүйтэй.

Гомдол гаргах хугацааны тухайд шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив.

 Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолын С.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив" гэжээ.

Прокурор Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс 2 үндсэн асуудлаар дүгнэлт хийж С.Эт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Нэгдүгээрт хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт байхгүй байгаа учраас тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг харсан гэрч байхгүй. Хоёрдугаарт шинжээчийн мэдүүлэг нь өөрөө дамжмал шинжтэй буюу хохирогчийн өгсөн мэдүүлэгт дурдагдсанаар үйл баримтад тулгуурлан мэдүүлэг өгсөн гэдэг байдлаар дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтын тухайд тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн бөгөөд тэнд байсан хүмүүсээс бүгдээс нь мэдүүлэг авсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Н.С-аас С.Э гэдэг хүнийг танихгүй гэдэг байдлаар тайлбарласан. Мөн ямар хүн цохисон гэдэг нь мэдэгдэхгүй байдаг. Гэхдээ тухайн цаг хугацаанд энэ 4 хүн байсан гэдэгт хэн аль нь маргаагүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн. Шүүх хуралдаанд хохирогч Н.С яагаад ингэж мэдүүлэг өгснийг мэдэхгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үед хэн хэрхэн яаж цохисон гэдгийг Н.С 2 удаа мэдүүлсэн байдаг. Гэхдээ 2 удаа мэдүүлэхдээ зөвхөн өшиглөсөн гэж зөрүүтэй мэдүүлж байгаа болохоос цохисон гэдэг мэдүүлэг өгөөгүй, эсрэгээрээ өшиглөсөн гэдгээ тодорхой тайлбарласан мэдүүлгүүд байгаа. Н.Э-ын шүүх хуралдаанд С.Э-ыг би танихгүй сүүлд очиход М.А Н.Э, С.Э гэж хэлсэн гэдэг байдлаар дүгнэлт хийж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э, С.Э намайг өшиглөсөн гэдэг дүгнэлт хийх зайлшгүй шаардлага үүснэ гэж үзэж байгаа юм. Шинжээчийн дүгнэлт дамжмал нотлох баримт байна гэдэг нь энэ агуулгад гарч байгаа. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад болж өнгөрсөн үйл явдлыг сэргээгээд хэд хэдэн хүн тухайн хохирогчийн толгойд цохисон үйл явдал нь нэг цаг хугацаанд болсон гэдгийг мөрдөгч тогтоож чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг бүхий шинжээчээс зөвхөн энэ байдлыг тодруулж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг хажууд нь харсан мэтээр тайлбарласан гэдэг агуулга дурдагдсан. Мөрдөгч үйл баримтыг сэргээн тогтоосны дагуу болж өнгөрсөн үйл явдал, хохирол хэнээс үүсэх боломжтой гэдгийг л шинжээчээс асууж байгаа. Шинжээч хэрэгт авагдсан мөрдөгчийн асуусан асуултад хариулж байгаа хэлбэр гэж прокурорын зүгээс үзсэн. Хохирогчийн удаа дараа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг С.Э-ыг танихгүй гэдгээрээ тухайн цаг хугацаанд С.Э-ыг өшиглөсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэдэг агуулгаар дүгнэлт хийсэн нь өөрөө өрөөсгөл ойлголт болсон. Энэ нь Н.Э-ын өмнө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад анх гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсанд авагдсан нөхцөл байдлууд буюу тухайн цаг хугацаанд мэдүүлэг өгөх гэж байгаа хүмүүсийн хоорондын харилцан хамаарлаас дүгнэлт хийж болохоор байгаа. Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс С.Э тухайн цаг хугацаанд байсан, өшиглөсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байна гэдэг нь өрөөсгөл ойлголт гэж үзэж байгаа. Хэргийн нэг талд Пүрэвдорж, С.Э гэдэг шүүгдэгч гэрч нар өшиглөсөн гээд байгаа боловч нөгөө талд хохирогч намайг өшиглөсөн гэдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримт, Н.Э-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд байгаа учраас шүүгдэгчийн мэдүүлээд байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийх нь өөрөө эргэлзээтэй байна. Хохирогчоос өөр нотлох баримт байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн гэв.   

 

Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч М.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтуудаас үзэхэд С.Э хохирогч Н.Э-ын биед халдаж толгойн тус газар нь цохиж гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдсон баримт байхгүй. Учир нь  гэрч Пүрэвдоржийн мэдүүлэгт тухайн цаг хугацаанд С.Э-тай хамт байсан гэрч байдаг. Хохирогчийн мэдүүлэгт хар футболктой хүн нь цохисон, өшиглөсөн гэдэг байдлаар мэдүүлдэг. Гэтэл тухайн өдөр хар футболктой С.Э байснаараа энэ хэрэгт яллагдагчаар татагдсан гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч хажуу талд байгаа С.Э гэдэг хүн өөрийг нь цохисон уу?, зодсон уу?, үгүй юу? гэдгийг мэдэхгүй гэдэг байдлаар хариулдаг. Маргааш нь цагдаад очоод намайг хар хувцастай хүн цохисон гэхэд нь тэр хүн хэн байсан бэ? гэхэд бусад оролцогч нар С.Э хар подволктой байсан гэдэг байдлаар хэлж тайлбарладаг. Үүнтэй холбоотой С.Э-ын тухайд өмнөх хэрэгт нийтдээ 12 жилийн хугацаатай хорих ял эдэлж байгаа. Тухайн хорих ангидаа шагналын хоногоо аваад эхэлж байхдаа энэ хэрэгт татагдаж ирснээс шалтгаалж шагналын хоног нь тасарсан. Иймд С.Э-ын эрх зүйн байдал нь дордож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд С.Э-ыг Н.Э-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.А, Д.О нарын өмгөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Н.Э, Д.О, М.А, С.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэж С.Э-ыг цагаатгаж шийдвэрлэсэн. Миний хувьд Д.О, М.А нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчдийн тухайд ямар нэгэн эсэргүүцэл бичээгүй учраас шүүхээс С.Эт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн дүгнэлтэд хүрч, дахин шийдвэрлэвэл хэргийг тусгаарлан шийдвэрлүүлэх байр суурьтай байна гэв.

 

Шүүгдэгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.А, Д.О, С.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.А, Д.О нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Э-ыг Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд прокуророос “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.Э-ыг Н.С-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Н.С-ын  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн ... М.А миний зүүн шанаа руу 2 удаа цохисон, хар цамцтай эрэгтэй нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, би юм харахгүй нүд харанхуйлаад эхэлсэн.... гэж мэдүүлдэг. Уг мэдүүлэг нь Д.О-ийн өгсөн ... М.А-тай зууралдаад байж байхад С.Э яаж байгаа юм гээд өшиглөсөн гэх, Н.С-ын өгсөн ... хар цамцтай залуу өшиглөсөн, Азаа зодуулаад байна гэсэн чинь 2 залуу гарч ирээд хар цамцтай нь өшиглөсөн гэх, С.Э-ын өгсөн ... найзууд чинь зодолдоод байна гэхээр нь яваад очтол гэх мэдүүлгүүдтэй зөрүүгүй байна.

Н.С-ын хохирогчоор өгсөн ... М.А, Д.О нарт зодуулсан гэх үйл баримтыг анхан шатны шүүх үнэлсэн атлаа С.Эт зодуулсан гэх үйл баримтыг түүний мэдүүлгээр үгүйсгэх боломжгүй.

Анхан шатны шүүхээс хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, шинжээчийн мэдүүлэг нь дамжмал шинжтэй, хохирогчийн өгсөн мэдүүлэгт дурдагдсан үйл баримтад тулгуурлан  мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодорхой үйл баримтын талаар мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд аль нэг нотлох баримтад илүү ач холбогдол өгч нөгөөг нь үгүйсгэх бус, бодит үнэнийг таньж олох болон логик дүгнэлтэд үндэслэн үнэлэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолын С.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй хэргийг шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн нөхцөлд шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... хохирогч Н.С-ын мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад баримтаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э-ыг хохирогч Н.С-ын нүүр тус газарт өшиглөж байгааг харсан гэх гэрч байхгүй ... шинжээчийн мэдүүлэг дамжмал шинжтэй ... мөн шүүгдэгч С.Э нь хохирогчийн нүүрний аль хэсэгт өшиглөсөн талаар хохирогчоос тодруулаагүй, хохирогч Н.С энэ талаар мэдүүлэг өгөөгүй ... гэх мэдүүлэг зэргээс хохирогч Н.С-ын нүүр хэсэгт учирсан гэмтлийг шүүгдэгч С.Э учруулсан гэж шууд дүгнэх боломжгүй байна” гэсэн байх боловч шүүгдэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... С.Э хар подвалктай, Д.О цагаан подволктай байсан..” гэх /1 хх, 37 хуудас/, Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “... баарнаас хар болон цагаан өнгийн цамцтай 2 эрэгтэй хүн гарч ирээд хар цамцтай эрэгтэй нь Азаа зодуулж байна гэж орилж ирээд миний нүүрний зүүн талын хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн би юм харахгүй нүд харанхуйлаад эхэлсэн, миний хамар амьсгалахад хэцүү болсон, уруулнаас цус гараад аманд цус амтагдаад эхэлсэн ...” гэх мэдүүлэг /1 хх, 26 хуудас/ -үүдийг  хэрхэн няцаан үгүйсгэсэн нь ойлгомжгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх, эсхүл үнэлээгүй тохиолдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, алийг нь үнэлээгүй, хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд тодорхой, ойлгомжтой тусгаагүй байгаа нь тус шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэх үндэслэл болж байх тул прокурорын дээрх агуулгаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.О, М.А, Н.С нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э нь өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа тул түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.О, М.А, Н.С нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.Ц

                                   ШҮҮГЧИД                                Н.Э

                                                                                    Л.Н