2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/02341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 11

191/ШШ2026/02341

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбадрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 20-нд 7105223686 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,750,000 төгрөгийн зээлийг сарын 2.55%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 31 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт ззэлийн гэрээний үүрэгт 4,080,985.85 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/Ш32024/25527 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбадрал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* ******* ББСБ ХХК-ийн Б.*******т холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Хариуцагч Б.*******ийн оршин суугаа хаяг нь тодорхой болсон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлтэй байна гэжээ.

 

3. Иргэн Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Бэрхбаатар овогтой ******* миний бие 0 хаягт амьдардаг, энэхүү хаяг нь дээрээ 41 жил амьдарч байна. Намайг эрэн сурвалжлах шаардлагагүй тул шүүхийн нэхэмжлэхээ энэ хаяг дээрээ авсан. Миний хүсэлтийг хүлээн авна уу. Миний холбогдох дугаар 8519-0977, эхнэр 8081-2781 дугаар байнга байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.******* нь шүүхэд оршин суух хаягаа тодорхойлж өгсөнтэй холбогдуулан түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. ******* ******* ББСБ ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/13021 дугаартай итгэмжлэлээр М.Мөнхбадрал нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцохыг 2 жилийн хугацаатай олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Голомт банк ХК-иар дамжуулан 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ