2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/02346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 11

191/ШШ2026/02346

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т ХХК хүсэлттэй, Э.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ББСБ ХХК нь Э.*******тэй харилцан тохиролцож бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гурвалсан гэрээ байгуулан Iphone15 Pro Max 256GB маркийн гар утсыг олгосон болно. Гэвч хариуцагч Э.******* нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул 0 тоот хаягаар харьяа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй болохыг тогтоосон. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 303/ТБ2025/00141 тоот захирамж гарсан.

Иймд анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн захирамжийг үндэслэн уг этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ2024013107660 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ болон хавсралт, ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 303/ТБ2025/00141 дугаартай тэмдэглэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Э.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Э.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2. ******* ББСБ ХХК болон Э.******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ2024013107660 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Э.*******ийн оршин суух 0 тоот хаягийн дагуу хандахад Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 303/ТБ2025/00141 дугаартай тэмдэглэлээр хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.*******ийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн лавлагаагаар дээрх хаяг гарч ирсэн ба дахин шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй боловч хаягтаа амьдрахгүй байгаа талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн дээрх гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Э.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу Э.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /утас: *******/-д мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ