Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 143

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Шүүгдэгч: Б.С ,

Хохирогч: Ц.А ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.С д холбогдох эрүүгийн 1728001100116  тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 03-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ........................................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Боролдой овгийн Б.С  /Регистрийн дугаар:..................../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Б.С  нь 2017 оны 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах “ӨГ  элс” ХХК-ний барилгын гэрт Ц.А ын хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

                       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.С  нь 2017 оны 10 дугаар сарын 17, 20, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах “ӨГ  элс” ХХК-ний барилгын  гэрт Ц.А ын хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үед нотолно гэж заасан бөгөөд яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт үйлдсэн газар, цаг хугацааг ерөнхий байдлаар тусгасан байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С  нь  хохирогч Ц.А тай 2017 оны 10 сарын 17, 20, 24-ний өдрүүдэд бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэн талаар мэдүүлж байх ба хохирогч Ц.А  маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2017 оны 10 сарын 17, 20, 24-ний өдрийн 22 цагийн орчим гэж үзэхээр байна.

Гэмт хэрэг гарсан газрыг яллах дүгнэлтэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр “ӨГ ” ХХК-ийн барилгын гэрт гэж тусгасан боловч Эрүүгийн 1728001100116 дугаартай хэрэгт “ӨГ ” ХХК-ний барилгын гэрт гэх хэргийн газрын үзлэг, тэмдэглэл үйлдэгдээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтод нийцүүлэн гэмт хэрэг гарсан газар, үйлдэгдсэн хугацааг тогтоох нь шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхгүй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ц.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх 2017 оны 10 сарын 15-ны үеэр фейсбүүкээс ажлын байрны зар хараад би Д той уулзаад Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явахаар болоод явсан. Гурвантэс суманд очоод олон эрэгтэй хүнтэй ажиллах юм байна гэдгээ мэдсэн. Тэгээд Д  ахад хандан би барилгын ажилчидтай хамт байрлах юм уу гэсэн чинь Д  ах  би чамайг хажуудаа авъя гэсэн боловч Бэмэгтэй хүнтэй байхгүй гээд байна гээд тэнд энд гэж байрлах газар зааж өгөөгүй. Тэгээд би Б.С  ахын байсан гэрт байрласан. 2017 оны 10 сарын 17-ны шөнө би унтаж байсан. Гэнэт Б.С  миний хөнжилд орж ирээд хөх бариад ямар гоё хөхтэй юм бэ гээд тэгээд бэлгийн харилцаанд орсон. Тухайн үедээ би дөнгөж ажилд орчихоод орилоод байлтай нь биш дээ гэж бодоод тэгж чадаагүй. Маргааш нь гал тогоонд ганцаараа байж байхад Б.С  орж ирээд нуруу илээд байхаар нь ядаргаатай байна гэхэд Б.С  намайг үл тоосон шинжтэй сүртэй юм гээд гараад явсан. 10 сарын 20-ны шөнө унтаж байгаад би даараад байна гэж юу ч хэлээгүй. Б.С  ах ганцаараа архи уусан. Намайг тэврээд үнсэхэд би түлхсэн. Тэр үед намайг чанга татахад миний халаад урагдсан. Би халаадныхаа бүсийг чанга уясан учир тайлж амжаагүй тэгээд халаадан дээр толбо үүссэн. Би дээр нь гарсан зүйл байхгүй өөрөө намайг хүчтэй эргүүлээд дээрээ татаад гаргасан. Тэгээд   миний бэлхүүсийг өөрөө хөдөлгөсөн, өөрөө миний дээр гараад тавьсан. Эхний 2 тохиолдол болоход маш их ичгэвтэр байсан. Тэгээд энэ хүн эхнэртэй, би ажил хийхээр ирсэн шүү дээ гэж бодоод тэвчсэн. Тэгээд энэ асуудлын талаар хэлэх бодолтой Бат-Эрдэнийн гэрт ороод авах материалаа  танилцуулчихаад  болсон асуудлын талаар хэлэх гэсэн боловч намайг нааран дээр нь суусан чинь гичий минь чи бос наанаа суух болоогүй гээд надад үнэхээр аймаар байсан. Тэгээд хэцүү байсан болохоор ер нь  цагдаад хандсан нь зөв гэж бодоод цагдаад хандсан. Би хэргийн материалтай танилцсан. Би мөнгө нэхээгүй, надад ерөөсөө тийм сөхөө ч байгаагүй. Д  ах чи ч хэцүү зүйл хийлээ дээ мөнгө төгрөг аваад шийдэж болохгүй юм уу гэж хэлж байсан. Тэгээд би эгчдээ хэлсэн. Эгч маань цагдаад хэлсэн нь зөв байна гэж хэлсэн. Тэгээд манай эгч рүү мөнгөний талаар ярьсан байсан. Би ямар ч мөнгө төгрөг аваагүй, мөнгө төгрөг авна гэж хэлээгүй. Надад аймар хэцүү байсан. Болсон хэргийн талаар дахин дахин ярина гэдэг үнэхээр хэцүү байна. Тэгээд Б.С  ах надад удаа дараа миний энэ үйлдлийг хүчин гэдэггүй юм, хүчин гэдэг чинь нүүр амыг нь баглаад цохиж зодоод хийдэг өөр зүйл байдаг юм, миний үйлдэл хүчин биш гэж хэлж байсан. Надаас уучлалт гуйсан хэдий ч сэтгэлээсээ бол гуйгаагүй, цагдаад гомдолгүй гээд хэлчих  гэж олон удаа хэлж байсан” гэв.

Эрүүгийн 1728001100116 дугаартай хэргээс:

            Хохирогч Ц.А ын мөрдөн байцаалтад өгсөн... “2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд тогоочоор ажиллах гээд явсан. Тэгээд хотоос Сгийн машинаар Б, Д , бид дөрөв явсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой нэг гэрт Б.А , Д , С бид тавуул хоносон. Тэр шөнө унтаж байхад гэнэт нэг хүн миний хөнжил рүү ороод ирэхээр нь сэртэл С дотоожтойгоо орж ирээд миний хөхнөөс барьж аваад “ямар гоё хөхтэй юм бэ” гээд базаад байхаар би гарыг цааш нь түлхтэл миний өмсөж байсан унтлагын хувцсыг гараараа татаад хоёр талын суга доош чигт нь урчихсан тэгээд миний уруул дээр үнсэж байгаад дараа нь миний дээр гарчихаад түрсикийг хөлөөрөө тайлахад би өөдөөс нь гарыг түлхээд байхад өөдөөс хүчлээд дийлдэхгүй байсан. Тэгээд миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 2-3 минут орчим бөгсөөрөө хөдөлж байгаад миний дээрээс буучихаад өөрийнхөө ор луу орсон. Би маргааш өглөө нь Сгийн утас руу “би энэ газар аальгүйтэж, алцагнах гэж ирээгүй шүү, ахиад ийм явдал гаргавал өөрөөр ярина, надад дарамттай хэцүү байна” гэж мессэж бичсэн чинь өөдөөс С “юун сүртэй юм, чи их гоё байсан шүү, барьж идлээ дээ” гэж хариу мессэж ирсэн. Тэгээд дараа нь 2017 оны 10 дугаар сарын 20-нд орой гэрт Б.А , Д , С бид тавуул хоносон. Шөнө дахиад С архи уучихсан согтуу миний өвөрт орж ирээд шууд миний хоёр гарыг нэг гараараа миний толгой дээр дарчихаад нэг гараараа миний дотоожийг нь тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 4-5 минут орчим бөгсөөрөө хөдөлж амьсгаадаж байгаад миний дээрээс буучихаад тэврээд хэвтэх гэхээр би цааш нь түлхээд уйлтал С “ааш муут” гэж хэлчихээд ор луугаа явсан. Маргааш өдөр гал тогоонд С орж ирээд миний хүзүү нурууг илээд байхаар нь “надад ядаргаатай дарамттай байна” гэхэд гэрээс гараад явчихсан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний орой би кемп хариуцсан дарга нөгөө Бат-Эрдэнийн гэрт очоод болсон зүйлийн талаар хэлье гэж бодоод орсон. Нааран \ор\ дээр нь суусан чинь Б“гичий чинь орон дээр суудаг байна шүү дээ” гэхээр би юм хэлж чадаагүй гэрээс гарсан. Тэгээд гэртээ ороод унтаж байтал шөнө С дахиад орж ирээд намайг үнсчихээд хоёр гараараа өргөж аваад өөрийнхөө орлуу татаж оруулчихаад миний хоёр гарыг толгой дээр нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа миний дотоожийг тайлчихаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү оруулчихаад оцогоноод хөдлөөд байсан ойролцоогоор 3-4 минут болсон байх миний бэлэг эрхтэн дотор тавьчихаад миний дээрээс буухаар би орноос босоод өөрийнхөө ор луу очоод унтсан. Тэгээд маргааш өдрийн хоолны дараа нь сумын цагдаа дээр очиж болсон зүйлийг хэлсэн. Тухайн үед гэрт Б.А , Д , С бид тавуул байсан. Би тэр хүмүүсээс ичээд санаа зовоод байсан би иймэрхүү бэлгийн харьцааны талаар ярьж чаддагүй юм. Би нэг ч удаа хүсэж байна дуртай байна гэж хэлээгүй өөрийнхөө чадлаар эсэргүүцэж байсан. ...баруун гарын гар талын тохойны хэсгийг нь маажсан өөр зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, харин нэхэмжлэх зүйл байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

            Гэрч Н.Д ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ...“Барилгын ажилчдын хоол хийлгэх зорилгоор Улаанбаатар хотоос зарын дагуу авч ирж таних болсон. Авч ирэхээс өмнө чамтай хамт ямар нэг эмэгтэй хүн байхгүй, ар гэрийн амьдралтай татлаа түлхээтэй бол авч явж чадахгүй, сонголтоо өөрөө хий, харин аюулгүй байдлыг чинь хамгаалж өгнө гэхэд эгчтэйгээн ярилцаад хамт явхаар болсон. Эхлээд гэрийн хүрэлцээ муу тул 2 хоног хамт нэг гэрт байж байгаад Бтэй цуг тусдаа гэр барьж ажилчидаас тусдаа орсон. Би энэ талаар мэдээгүй, энд ирсэн хойноо мэдсэн, 15 цаг өнгөрч байх үед Сгийн утсаар залгаад сумын төв ороод ирье гэсэн, удахгүй биз дээ гэхэд удахгүй ахаа гээд явсан. Хэрэлдэж маргалдаж байгаагүй, тэд хоорондоо тус тусын ажлыг хийгээд орой нэг гэрт цуглардаг түүнээс өөр харьцаа олж хараагүй. Анх гэрүүдээ барьчихаад бүгд нимгэн хөнжилтөй байсан. Тэгээд ахаа хөлдөж үхлээ гэж шөнө хэлэхээр нь хөнжлөө давхарлаад өвөртөлж хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/...дахин мэдүүлсэн... “...А ыг тогоочоор авах аман гэрээ хийж 700.000-1.000.000 төгрөгөөр ажлын цалингаа тохирч ажилд авсан. Тэгээд тэр өдөртөө Улаанбаатар хотоос Сэнгэнсамбуугийн машинаар А , манай ажилтан Ббид дөрөв Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв дээр ирж хоноод маргаааш өдөр Гурвантэс сум руу яваад орой нь очсон. Цагдаагаас хүмүүс ирээд С, Бнарыг цагдаагийн тасаг дээр авчираад танай тогооч А ыг С нь удаа дараа хүчиндсэн байна гэж хэлсэн. А  надад энэ тухай огт хэлээгүй би их гайхаж байна удаа дараа хүчиндүүлсэн юм бол ядаж нэг удаа надад хэлж болох байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

            Гэрч С.Б нийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Д  ах намайг Гурвантэс суманд барилга барьна хамт яваад ажиллаад өгөөч гэж гуйснаар талбайн инженерээр ажиллахаар Гурвантэс суманд ирсэн. Би А , С, А , Д , бид 5 нэг гэрт унтаж амарч байгаа. Хэрэлдэж маргалдаж байгаа зүйл ажиглагдаагүй, хоорондоо ямар харьцаатай байсныг мэдэхгүй байна. Би талбай дээр байнгын зогсож ажилладаг учир маш их ачаалалтай ажиллаж байгаа ба өдөр хоол идээд л гардаг, шөнө ирээд хоол идээд унтдаг. Д той хоол хүнс ярьж байснаа нааран дээгүүр яваад миний хөнжил дэрэн дээр гараад суучихлаар нь холд гэж буулгасан. Тэгээд гараад явчихлаа гэж бодоод гичий чинь орон дээр гараад суучих юм гэж хэлсэн тэгтэл гараагүй байсан юм билээ. Өмнө нь яагаад надад хэлээгүй юм бол гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

            Гэрч Б.Д вын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Хамгийн баруун талд мужаан А , тэгээд талбайн инженер Б, би, тогооч А  түүний цаана С гэх байрлалаар бид 5 хонодог. Уг нь хамгийн зүүн талд А  унтдаг байснаа даараад байна гээд 4 хоногийн өмнөөс голд унтах болсон. Би хүчиндсэн гэж хэлж мэдэхгүй гэхдээ бэлгийн харьцаанд орохыг нь бол мэдсэн. 3 хоногийн өмнө унтаж байтал наар хөдлөөд байхаар нь сэрсэн чинь бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд би санаа зовоод сэрсэнээ мэдэгдээгүй. Тэгээд удалгүй дууссан байх больсон. Би ч ажил ихтэй ядардаг учир унтаад өгсөн, өөр хэзээ яасан талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

             Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Б, Д , С, А  бид хэд хонож байсан. Хамгийн зүүн талд тогооч А , тогооч А ын хажууд С ах, голд нь Д , Б, би хамгийн баруун захад нь унтаж байсан. Тогооч А  нь нэг хоносны дараа гэрийн зүүн талаар даарч байна гээд Стай байраа сольж унтсан. Тогооч А , С ах хоёр байраа сольж унтсанаас хойш байнга тэр байрлалаараа унтаж байсан. Би нэг унтахаараа нам унтдаг юм. Би унтах болгондоо чихэндээ чихэвч хийж дуу сонсож унтдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ 

Яллагдагч Б.С  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”Би өөрийн эзэмшлийн автомашинаар Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу барилгын ажил хийх гэж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Б, Д , тогооч А  бид дөрөв явсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой Гурвантэс суман дээр ирээд Б.А , Д , А  бид 5-уул нэг гэрт орцгоосон Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 20-дын үед байх \өдрийг нь санахгүй байна\ тэр өдөр А  миний зүүн талаар баруун талаар Д , түүний цаад талд нь БА  нар унтаж байсан. Тэгээд намайг унтаж байхад А  даараад байна гээд байхаар би миний хөнжил рүү ороод ирээ гэж хэлээд хөнжилөө дээгүүр тавиад А ыг бүсэлхийгээр нь тэвэрээд хэсэг унтаж байгаад сэрээд А ыг оролдоод хөхийг нь барьж үнсээд баруун гараараа гадуур өмссөн гэрийн нимгэн халаадны энгэрийг хоёр тийш яраад хөхийг нь барьсан чинь өөдөөс гараараа түлхээд боль гээд байсан. Би тэгээд дотоожийг баруун гараараа тайлаад дээр гартал А  өөдөөс эсэргүүцэж байгаад гайгүй болохоор би дээр нь гараад өөрийнхөө бэлэг эрхтэнийг А ын бэлэг эрхтэн рүү хийгээд 2-3 минут орчим болоод би дур тавьсан. Тэгээд А ын дээрээс буугаад тэврээд унтаад өгсөн. Тэгээд тэр орой нь дахиад би А ын хажуугаар нь хэвтэж байхад А  бас л даараад байна гээд чичрээд байхаар би хөнжлөө дээгүүр давхар хучаад А ыг тэврээд хэвтсэн. Тэгээд шөнө би сэрээд А ын хөхийг бариад дотоожийг нь барихад өөдөөс айхтар эсэргүүцэл үзүүлээгүй тэгэхээр би А ын дээр гараад дотоожийг би тайлаад бэлгийн харьцаанд орчихоод би А ын бэлэг эрхтэн дотор нь тавьчихаад унтаад өгсөн. 2017 оны 10 дугаар 23-ны орой ганцаараа нэг шил 0.5 граммын Ерөөл архины талыг нь ганцаараа уучихаад шөнө нь А ын хажуугаар орж унтаж байгаад шөнө А ын өвөр лүү ороход гадуур гэрийн хувцастайгаа унтаж байхаар нь А ын дээр гараад секс хийсэн. Тэгээд би секс хийж байгаад А ыг дээр гарчих гэхэд эхлээд үгүй гэхээр би дахиад дээр гарчихаа гэж хэлээд би А ыг татаад би дээрээ гаргасан. Тэгээд хөдөлж байгаад А  миний дээрээс буухаар нь би дээр гараад бэлгийн харьцаанд орж байхад А  намайг өөдөөс нь татаад байсан. Тэгээд би дур тавьсан. Мөн дахиад маргааш орой нь \2017оны 10 дугаар сарын 24-ний өдөр\ би А ын хажуугаар нь ороод дотоожийг өвдөгний дээд хүртэл нь тайлахад А  өөрөө хөлөөрөө дотоожоо тайлсан. Тэгээд бэлгийн харьцаанд ороод 5 минут гарантай болоод \тэгж байхад ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй\ тэгээд би дур тавьсан. Тэгээд маргааш өглөө нь босоод ажлаа хийж байгаад өдрийн хоолоо хийж өгчихөөд А  Д  руу утсаар залгаад би сумын төв рүү орчихоод ирье гэж хэлж байсан. Би тэгээд ажилдаа гараад ажлаа хийж байтал орой болсон чинь А  ирэхгүй байсан. Тэгээд А ыг ирэхгүй болохоор орой сумын төвөөр хайсан чинь олдоогүй. Тэгээд хайгаад явж байтал цагдаа нар намайг сураад байна гэхээр би цагдаа дээр очтол А  тэнд байсан. Тэгээд цагдаа нар намайг А ыг удаа дараа хүчиндсэн байна гэж хэлсэн. ...А  гараар миний өөдөөс түлхэж байсан. Миний баруун гарын тохойны дотор талд нь 2 ширхэг самардаад урчихсан байсан. Эхлээд зөвшөөрөөгүй өөдөөс хоёр гараараа түлхээд байсан. Харин дараагийн удаа айхтар эсэргүүцэхгүй байсан. Би А тай 3 дахь удаагаа бэлгийн харьцаанд орж байхад А  дур тавьсан бэлэг эрхэн нь нойтон болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №542 дугаар дүгнэлт:

1.Ц.А ын биед ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 2.Ц.А  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3. Ц.А  нь жирэмслээгүй байна./хх-ийн 36 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №543 дугаар дүгнэлт:

          1. Б.С гийн биед баруун шууны жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах зэрэгт хамаарахгүй.

           2. Б.С  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №10539 дүгээр шинжээчийн дүгнэлт:

          1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.А , Б.С  нарын цус ягаан, улаан өнгийн дотоожны салтаа хэсгээс сорьцны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

          2. Орны дэвсгэр даавуунд ямар нэгэн толбо илэрсэнгүй.

          3. Улаан, ягаан өнгийн дотоожны салтаа хэсэгт шаргал толбо илэрсэн ба ДНХ-ийн тогтоцоороо хохирогч Ц.А ын ДНХ-тэй тохирч байна.

          4. Орны дэвсгэр даавуу, улаан, ягаан өнгийн дотоожинд цус болон эр бэлгийн эс илэрсэнгүй. /хх-ийн 45 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтөөр тооцох тухай /хх-ийн 7-8, 16 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С  нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах барилгын ажилчдын гэрт хохирогч Ц. А тай 2017 оны 10 дугаар сарын 17. 20, 24-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр хурьцал үйлдсэн байх ба өөрийн дур хүслийг хангах зорилгоор хохирогчийг хүсээгүй байхад хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийг хүсээгүй байхад хүч хэрэглэн өөрийн бэлгийн дур хүслээ хангахаар бэлгийн халдашгүй байдалд халдснаар төгсөх бөгөөд дур хүслээ хангах зорилготой шууд санаатай үйлдлээр хохирогчид хүч хэрэглэх эсхүл биеэ хамгаалах боломжгүй байдлыг далимдуулж үйлддэг нийгэмд аюултай гэмт үйлдэл юм.

Иймээс шүүгдэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“2017 оны 10 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд хохирогчийг хурьцал үйлдэхийг зөвшөөрсөн” гэсэн боловч зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь:

Хохирогч Ц.А ын...”миний хөхнөөс барьж аваад “ямар гоё хөхтэй юм бэ” гээд базаад байхаар би гарыг цааш нь түлхтэл миний өмсөж байсан унтлагын хувцсыг гараараа татаад хоёр талын суга доош чигт нь урчихсан тэгээд миний уруул дээр үнсэж байгаад дараа нь миний дээр гарчихаад түрсикийг нь хөлөөрөө тайлахад би өөдөөс гарыг түлхээд байхад өөдөөс хүчлээд дийлдэхгүй байсан. Тэгээд миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 2-3 минут орчим бөгсөөрөө хөдөлж байгаад миний дээрээс буучихаад өөрийнхөө ор луу орсон. 2017 оны 10 сарын 20-ны өдөр миний хоёр гарыг нэг гараараа миний толгой дээр дарчихаад нэг гараараа миний дотоожийг нь тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 4-5 минут орчим бөгсөөрөө хөдөлж амьсгаадаж байгаад миний дээрээс буучихаад…ор луугаа явсан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний орой ...унтаж байтал шөнө С дахиад орж ирээд намайг үнсчихээд хоёр гараараа өргөж аваад өөрийнхөө орлуу татаж оруулчихаад миний хоёр гарыг толгой дээр нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа миний дотоожийг тайлчихаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү оруулчихаад оцогоноод хөдлөөд байсан ойролцоогоор 3-4 минут болсон байх миний бэлэг эрхтэн дотор тавьчихаад миний дээрээс буусан” гэх мэдүүлгээр хохирогч Ц.А  шүүгдэгч Б.С тай хурьцал үйлдэх хүсэлгүй, шүүгдэгчийн хүч хэрэглэсэн үйлдлийн хариуд эсэргүүцэл үзүүлсэн болох нь Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №543 дугаар дүгнэлтийн “Б.С гийн биед баруун шууны жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлтээр, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийн “эмэгтэй хүний бор хүрэн өнгийн дотуур унтлагын хувцас өргөн нь 80 см, урт нь 1м голоороо бүстэй уг унтлагын хувцасны зүүн суганы харалдаа доор 6 см оёдлоороо ташуу урагдсан, мөн баруун суганы доор 12х6 см хэмжээтэй урагдалтай байна” гэх тэмдэглэлээр шүүгдэгч Б.С гийн гэмт үйлдэл нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орсон гэж ялласан нь гэмт хэргийн шинжгүй тул  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдгийг хохирогч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсныг, сэтгэцийн хувьд хийж буй үйлдлийн шинж чанарыг, түүний үр дагаврыг ойлгохгүй буруугаар үнэлэхийг хэлнэ гэж хуульзүйн ойлголтыг томьёолжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ц.А ыг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан гэх үйл баримтыг нотлон тогтоогоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.С г 2017 оны 10 дугаар сарын 17, 20, 24-ний өдрийн  22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах барилгын ажилчдын гэрт хохирогч Ц.А ын бэлгийн халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.С  гэмт үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1728001100116 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлав:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.С гийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэдэд үйлчлэх машины лавлагаа /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 62 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 63-70 дугаар хуудас/,

Хохирогч Ц.А д хохиролд 120 000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /

 

Шүүх шүүгдэгч Б.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч Ц.А ын “хорихоос өөр шийтгэл хүлээлгэж өгнө үү” гэх хүсэлтийг  харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.А  гомдол саналгүй, төлбөр барагдуулсан гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эмэгтэй хүний бор өнгийн дотуур унтлагын хувцас 1, улаан өнгийн эмэгтэй дотоож 1, ягаан өнгийн эмэгтэй дотоож 1, орны даавуу 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.А д буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Боролдой овгийн Б.С г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч  Б.С г  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг журамтай болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.С  хохирогчид 220000 төгрөгийн хохирол төлснийг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний бор өнгийн дотуур унтлагын хувцас 1 ширхэг, улаан ягаан өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, орны даавуу 1 ширхэгийг тус тус хохирогч Ц.А д буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.С  нь төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.С  нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ