Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2026/01666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,,/,

Хариуцагч: *******,*******,****************************/,

3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 6 сарын 9-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсүмбэр-Уулд шүүх хуралдааны товыг 2026 оны 1 сарын 14-ны өдөр 8 цаг 30 минутад цахим хэлбэрээр, мөн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т.Батсүмбэр-Уулын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Л. нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараах байдлаар үндэслэж байна. Үүнд: 2021 оны 11 сарын 11-ний өдөр ******* гэх нэртэй хөрөнгө оруулалтын төсөлд 5 үхэр авахаар тус компанийн захиралтай 2021 оны 11 сарын 30-ны өдөр S 165 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу жил бүрийн 4 дүгээр улиралд өгөөж авах заалттай ба нийт 5 удаа авахаар тусгагдсан. 2023 оны 1 сард нэг удаа өгөөс олгсон бөгөөд дахин өгөөж олгоогүй. Гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 3,500,00 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-д Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасан боловч хариуцагч нь хариу тайлбараа шүүхэд ирүүлэлгүй 48 хоног хэтрүүлсэн байх тул хариуцагчийн тайлбаргүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

5.Нэхэмжлэгч Л. болон Хөх үүр арго ХХК нар нь 2021 оны 11 сарын 30-ний өдөр 165 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч Л. нь ******* ХХК-д 3,500,000 төгрөгийг шилжүүлэх, хариуцагч ******* ХХК нь малыг өсгөн үржүүлэх, үр төлөөс өгөөж хүртээхээр талууд харилцан тохиролцжээ.

Талуудын гэрээгээр хүлээсэн эрх үүрэг, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ. гэж зааснаар хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулагджээ.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний үнийн дүн болох 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Л. нь хариуцагчид шилжүүлсэн талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Л. нь ******* ХХК-д хөрөнгө оруулах зорилгоор 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн дансны гүйлгээний хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талууд 2021 оны 11 сарын 30-ний өдөр 165 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ******* ХХК-иас Л.т 5 жилийн хугацаанд өгөөж хүртээхээр тохиролцсон байх ба 2023 онд 1 удаа 20 кг мах, 10 кг цагаан идээг нэхэмжлэгчид олгожээ. Дээрх хугацаанаас хойш дахин өгөөж олгоогүй.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан чатаар харилцсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 225 дугаар зүйлийн 225.2-д Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Л. нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж байсан, гэрээний үүргийг биелүүлэх хугацаа хэтрээд удсан зэрэг нөхцөл байдлаас үзвэл үүрэг гүйцэтгэгчид дахин нэмэлт хугацаа тогтоох шаардлаггүйгээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн төлбөрийг буцаан шилжүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний хугацаанд 2023 онд 300,000 төгрөгөөр үнэлэгдэх 20 кг мах, 250,000 төгрөгөөр үнэлэгдэх 10 кг цагаа идээ буюу 550,000 төгрөгийн үр шим хүртсэн гэж байх тул тухайн үнийн дүнг хариуцагчийн буцаан олгох үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 2,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.т олгож, үлдэх 550,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 62,150 төгрөг, улсын төсвийн орлогоод илүү төлсөн 50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА