2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02425

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 12

191/ШШ2026/02425

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн тайнхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: БЗДЦГ хүсэлттэй,

 

Ц.Б архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Гуравдагч этгээд Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БЗДЦГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн 0 тоотод оршин суух хаягтай ******* овгийн *******ий ******* (РД:*******) нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд 25 удаа бүртгэгдсэнээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/5894 дугаартай шүүхийн шийдвэрээр 1 удаа 7-30 хоног баривчлагдаж, цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байранд нийт 9 удаа эрүүлжүүлэгдэж, 11 удаа захиргааны зөрчлөөр торгуулийн арга хэмжээ авагдсан, цагдаагийн байгууллагын судалгаа хяналтын бүртгэлд Согтууруулах ундаанд донтогчдын бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэлд тус тус бүртгэгдэж 2 удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байна. Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй нь оролцогч нарын мэдүүлэг, ар гэрээс гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Ц.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээд Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн хүсэлт, итгэмжлэл, 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ч.*******гийн хүсэлт, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, ээж Н.******* болон эгч Ц.*******гийн хүсэлт, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Н.*******, Ц.*******, Ц.******* нараас авсан мэдүүлэг, Ц.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, АСАП сангийн лавлагаа, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, эмнэлгийн дүгнэлттэй танилцуулсан тэмдэглэл, Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт, албадан эмчилгээнд хамруулах хүнийг саатуулах тухай тогтоолыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Ц.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй ба Ц.******* нь 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, одоо 36 настай, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хориглох заалтад хамаарахгүй байна.

 

2. Ц.******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, Согтууруулах ундаанд донтогчдын бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэлд тус тус бүртгэгдэж, архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, Ц.*******ын ээж Н.*******, эгч Ц.******* нараас авсан мэдүүлэг, Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт, гуравдагч этгээдийн болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сум, хорооны нийгмийн ажилтан, 4.1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, 4.1.4-т гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж, мөн зүйлийн 4.2-т Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно гэж тус тус зааснаар Ц.*******ын ээж болон эгчийн хүсэлт, тэднээс авсан мэдүүлэг, эдгээрийг үндэслэн цагдаагийн байгууллага Ц.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.

 

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

 

5. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр Ц.*******ыг Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг Ц.******* болон ээж Н.******* нарт танилцуулсан, дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

 

Ц.******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй, 0 дугаар хорооны нутаг дэвсгэр болон гэр бүлдээ байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь нотлогдож байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй байна.

 

6. Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийхээр хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвөлгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ******* овогт *******ий ******* /регистрийн дугаар *******/-ыг архины албадан эмчилгээнд хамруулж, Ц.*******ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ц.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар нь Ц.*******ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.

 

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ