| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 150/2021/00068/И |
| Дугаар | 208/МА2022/00011 |
| Огноо | 2022-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2022/00011
| 2022 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 208/МА2022/00011 |
******* ******* *******г дэмжих сангийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ******* *******г дэмжих сан,
Хариуцагч ******* хоршоонд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл болон хүүгийн хамт 23,213,000 төгрөг, алданги 11,606,500 төгрөг нийт 34,819,500 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагч хоршооны захирал Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* /цахимаар/, хариуцагч Б.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгч ******* ******* *******г дэмжих сан нэхэмжлэлдээ:
хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээл болон хүүгийн хамт 23,213,000 төгрөг, алданги 11,606,500 төгрөг нийт 34,819,500 төгрөг гаргуулах
Мал хамгаалах сан 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 жилийн 6 хувийн хүүтэй 4 жилийн хугацаатай хоршоонд зээлүүлсэн. Одоо үндсэн зээл болон хүүнд 23,213,000 төгрөг, алданги 11,606,500 төгрөг нийт 34,819,500 төгрөгийн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч 8.300.000 төгрөгийг төлсөн, ....2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш2017/06686 шүүгчийн захирамжаас харахад үндсэн зээлээс хүүнд 6,513,000 төгрөг төлсөн нийт 8,300,000 төгрөгийг төлснийг хас******* тооцсон байна. Иймд 34,819,500 төгрөгийн гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гарг******* байна гэжээ.
Хариуцагч хоршооны захирал Б.******* хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаас 16,700,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалз******* байгаа.
Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012,02,19-ний өдрийн 1/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид үхрийн махаа 5000 төгрөгөөр туша******* тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012,04-р сард 500кг үхрийн мах сумын ХАА-н тасагт тушаасан болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийг бууруулах эрхтэй байгаа юм чинь 25,000,000 төгрөгөөс 8,300,000 төгрөгийг хасаад 16,700,000 төгрөг болгох эрх байгаа болов уу гэж бодож байна. Хэрвээ мэддэггүй бол мэддэг хүмүүстэй нь тусдаа тохиролцолд хүрье гэж бодож байна. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага агуулга нь нотлогдохгүй байна. Үүнд зээлдэгч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй гэсэн өгүүлбэр нь баримтаар нотлогдоогүй агуулга байна. Би 8,300,000 төгрөг төлсөн байна. Үүнийг хангалттай нотолж чадахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хоршооноос үндсэн зээл 18,200,000 төгрөг хүү 3.276,000 төгрөг, алданги 10,738,000 төгрөг гэж тооцон нийт 32,214,000 төгрөг гаргуулан ******* ******* *******г дэмжих санд олгож нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн 2,605,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл лн 50 болох
- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5-р хэсэг, Хүрээлэнгийн 8 айлын 8 тоотын 27.75 мкв талбайтай Улсын бүртгэлийн 2206005870 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ бүхий хувийн сууц,
-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг , Туулын 2-14 тоотын 300м,кв талбайтай 0183580 дугаар бүхий гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ******* ******* *******г дэмжих сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар хариуцагч хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 319,020 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч хоршооны захирал Б.******* давж заалдах гомдолдоо:
1. Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах
2. Гомдлын үндэслэл: Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийдвэр болох ..Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ******* хоршооноос үндсэн зээл 18,200,000 төгрөг, хүү 3.276,00 төгрөг, алданги 10,738,000 төгрөг гэж тооцон нийт 32,214,000 төгрөг гаргуулан ******* ******* *******г дэмжих санд олгож нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн 2,605,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэсэн шийдвэр гаргасан болно. Хариуцагч тал уг шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж. энэхүү гомдлыг гарг******* байна.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагаа процессын алдаа гаргасан талаар:
Нэхэмжлэгч тал болон шүүхийн шийдвэрт тогтоосон үндсэн зээл, хүүгийн хамт тооцож буй аргачлал ойлгомжгүй, эх баримт хангалтай бус учраас эцсийн үлдэгдэл нь өөр өөр дүнтэй байна. Эцсийн шийдвэрийн тооцоолол маш ойлгомжгүй байна.
Хариуцагч тал зээлийн эргэн төлөлтийг үе шаттайгаар төлж барагдуулж байх явцад хариуцагч тал Зээлдэгч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр алданги 11,606,500 төгрөг нэхэмжилж, түүнийг нь шүүхээс 10,738,000 төгрөг гэж тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн хариуцагч тал алданги тооцохгүйгээр тохирох талаар хурлын өмнө санал тавьж байсан боловч шүүх алданги тооцож байгаа нь үндсэн гэрээнд алдангитай холбоотой зохицуулалт байхгүй байгааг илэрхийлж байна.
Нэхэмжлэгч тал 2022.02.08-ны өдрийн шүүх хурлаас өмнө Сайхан сумын сум дундын шүүхэд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээж аваагүй.
Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 16,700,000 төлөх хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгчид санал гаргасан боловч уг эрхээр хангагдаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдсэн. Гэвч шүүх хурлын өмнө тохиролцох саналыг тавьсан. Хариуцагч талтай харилцан тохиролцох, эвлэрэх эрхээр анхан шатны шүүх хангасангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчнйн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шү\л хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна гэж заасан эвлэрлийг дэмжи.х үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хурлын явц цахим хэлбэрээр явагдсан учир нээлттэй, нэхэмжлэгч талд хүртээмжтэй байж чадаагүй, эцэст нь шүүгчийн шийдвэрийг сонсоогүй. Нэхэмжлэгч ******* ******* *******г дэмжих сангийн нэхэмжлэлийн үндэслэл болох Зээлдэгч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байх тул үндсэн зээл болон хүүгийн хамт 23,213,00 төгрөг, алданги 11,606,500 төгрөг, нийт 34,819,500 төгрөгийг тус компаниас гаргуулж, барьцаа хөрөнгөөр гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гарг******* өгөх гэж заасан үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй байна.
Анхан шатын шүүх үндэслэх хэсэгтээ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 21.476.00 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй тул зээлийн гэрээнд зааснаар алдангийг 10.738.000 төгрөг гэж үзлээ. гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд гэрээний үндсэн үүрэгт хүүг оруулан 50 хувиар тооцсон нь хууль хэрэглээний зөрчил бөгөөд төлөөд үлдсэн 18.200.000 төгрөгөөс алданги тооцогдох ёстой байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч хоршооны захирал Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэгч тал алдангиас чөлөөлж үндсэн зээл, хүүгийн хамт 23.000.000 төгрөг төлөх талаар санал гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны өмнө надад тохиролцох санал тавьсан. Би тухайн үед мөнгө тушаасан баримтаа бүрэн гарг******* өгөөгүйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулах байр суурьтай байсан болохоор зөвшөөрөөгүй юм.
Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал тавьсан. Гэвч барьцаа хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь Төрмөнх гэж хүн бий. 3 жилийн хугацаатай барьцаалуулах эрхийг надад олгосон. Тиймээс шүүх тэр хүнийг хамтран хариуцагчаар оролцуулах ёстой гэж үзэж байна. Хэрэв хамтран хариуцагчаар оруулснаар шүүхийн шийдвэр гармагц барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой болно гэж үзээд байна. Эцэст нь давж заалдах шатны шүүхээс юу хүсээд байна вэ гэхээр нотлох баримт гаргуулах эрхээр хангах ёстой, хамтран эзэмшигчийг хариуцагчаар тат*******, хэрэгжих үндэслэл бүхий шийдвэр шүүхээс гарах ёстой, хэрэв энэ боломжуудыг хангахгүйгээр давж заалдах шатны шүүх шийдвэр гаргах гэж байгаа бол үндсэн зээл 18.200.000 төгрөг, хүү 3.276.000 төгрөг нийт 21.4760.000 төгрөгийг төлөх хүлээн зөвшөөрч саналаа тавьж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас эвлэрэн хэлэлцэх санал гаргасан. Уг саналдаа алдангийн асуудлыг чөлөөлөөд үндсэн зээлийг төлүүлье гэтэл хариуцагч тал хүү төлөхгүй гэсэн учраас шүүх хуралдаан үргэлжилсэн. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
...Хариуцагч эвлэрэх санал гарг******* байгаа бол манай санхүүгээс үлдэгдлийг шүүхэд эхний үлдэгдэл 20.350.000 төгрөг, хүү нь 2.863.000 төгрөг нийт 23.213.000 төгрөгийн үлдэгдэлтэй гардаг. Энэ үлдэгдлээр хүлээн зөвшөөрвөл эвлэрэн хэлэлцэх боломжтой гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* *******г дэмжих сан нь Сэлэнгэ аймгийн Сант сумын багийн Тээгийн шандын 00 тоотод бүртгэлтэй хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 23,213,000 төгрөг, алданги 11,606,500 төгрөг нийт 34,819,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хоршооноос 32.276.000 төгрөг гаргуулан ******* ******* *******г дэмжих санд олгохоор шийдвэрлэж, 2.605.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч хоршооны захирал Б.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гарг*******ээ.
Хариуцагч Б.*******гаас ...Нотлох баримт дутуу, түүний зээлийн төлбөрт төлсөн баримтуудыг бүрэн гарг******* ирүүлээгүй, энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй, баримт нь дутуу учраас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү алдангийн тооцоо нь зөрүүтэй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Хүнс, ******* ******* *******н яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сангаас Сэлэнгэ аймгийн Сант сумын багийн Тээгийн шандад бүртгэлтэй үйл *******иллагаа явуулдаг хоршоо нь 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр ММХ-02/2011/62 тоот Зээлийн гэрээг, 27.75 мкв хувийн сууц, 300 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлийн гэрээний барьцаа болгон ММХ-02/2011/62 дугаар бүхий барьцааны гэрээг тус тус байгуулжээ.
Зээлийн гэрээний дагуу хоршоо нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний дотор үндсэн зээл 6.250.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөг, нийт 7.750.000 төгрөгийг, 2013 оны 06 дугаар сарын 01-ний дотор зээл 6.250.000 төгрөг хүү 1.125.000 төгрөг, бүгд 7.375.000 төгрөг, нийт 7.375.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор зээл 6.250.000 төгрөг, хүү 750.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 01-ний дотор зээл 6.250.000 төгрөг, хүү 375.000 төгрөг, нийт 6.625.000 төгрөг төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч зээлийг уг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иймд Хүнс, ******* ******* *******н яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сангийн эрхийг Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолын дагуу шилжүүлэн авсан ба ******* ******* *******г дэмжих сан нь Мал хамгаалах сангийн балансаас шилжиж ирсэн үнийн дүнгээр буюу үндсэн зээл хүүгийн төлбөрт 23.213.000 төгрөг, алданги 11.606.500 төгрөг бүгд 34.819.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хоршоонд холбогдуулан гарг*******ээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд, нэхэмжлэгчийн шаардах эрх, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа зэрэгт хууль зүйн дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийж, 32.214.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханг*******, 2.605.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Давж заалдах шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэх байдлаар хоорондын маргаанаа шийдвэрлэх боломжтой талаар хүсэлт гаргасан ба зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны аль ч шатанд эдлэх боломжтой тул шүүх бүрэлдэхүүн зохигчдын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь хоршооноос үндсэн зээл, хүүгийн хамт 23.213.000 төгрөг нэхэмжилж, гэрээнд заасан алданги 11.606.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалз*******, хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээл түүний хүү нийт 23.213.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Зохигчид нь маргааныг эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэснээр тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй. Зохигчдын хооронд байгуулсан дээрхи эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заримыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Харин хэргийн зохигчид нь үүргийн гүйцэтгэлийг хангах талаар эвлэрэх эсэх талаар тохиролцоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайн шаардлагатай холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч хоршооноос 23.213.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 274.015 төгрөгийн 50 хувь 137.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтуудыг
1 дүгээр заалтыг:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******г дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлага 34.819.500 төгрөг гаргуулах шаардлагаа багасган гэрээний үүрэгт 23.213.000 төгрөгийг гаргуулах, хариуцагч хоршоо 23.213.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
3, 4 дүгээр заалтыг нэгтгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 106.6-д зааснаар ******* ******* *******г дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурьд*******, хариуцагч хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 137.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 319.020 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарл******* хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гард******* аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ