| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/01915/И |
| Дугаар | 191/ШШ2026/02946 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/02946
| 2026 03 02 | 191/ШШ2026/02946 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХК хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ХК нь харилцагч Г.*******д холбогдуулан түүний гаргасан хүсэлт болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр МN******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,432,000 төгрөгийг жилийн 22,8 тувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгосон бөгөөд зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлийн гэрээг цуцалж, уг зээлийн гэрээний үүрэгт нийт 28,495,665 төгрөг гаргуулахаар харьяаллын дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд Г.Мөнх-Эрдэний Хур системийн хаягийн лавлагаанд бичигдсэн Улаанбаатар хот, 0 тоот хаягийг бичсэн боловч хариуцагч нь дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/Ш32025/45764 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Г.Мөнх-Эрдэний зээлийн хүсэлтэд дурьдсан *******, ******* дугаарын утасны дугаараар нь залгаж холбоо барих гэсэн боловч холбогдох боломжгүй, тийм хүн байхгүй гэсэн тул холбогдож чадаагүй болно.
Иймд ******* овогт *******ийн ******* /РД: /-ийн оршин суух хаягийг тогтоохоор хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №MN******* дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/45764 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Г.Мөнх-Эрдэнийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Г.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ******* ХК, Г.******* нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №MN******* дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардаж, Г.Мөнх-Эрдэнийн 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандахад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/45764 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн лавлагаагаар дээрх захирамжид заасан хаяг гарч ирсэн ба дахин шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх баталгаат шуудангийн буцаалт, хорооны тодорхойлолтыг ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн дээрх гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу Г.Мөнх-Эрдэнийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ХК /утас: , /-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ