Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00036

 

 

 

 

2026       01          12                                     315/ШШ2026/00036

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* хороо ******* нэрэмжит талбай 5 Ш/Х-22 ******* төв байранд байрлах *******-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р баг Хулгар гэх газарт оршин суух Т.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,678,876.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 /арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн дугаартай зээлийн гэрээний хугацаа 2026 оны 1******* сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 1******* сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг, зээлийн үндсэн төлбөр 6,286,937.63 төгрөг, зээлийн хүү 381,857.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,081.83 төгрөг нийт 6,678,876.91 төгрөгийг гэжээ.  

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Т.******* миний бие голомт банкнаас зээл авсан нь үнэн болно. зээлийн гэрээ байгуулж 10 сая төгрөг авснаас 6,678,876 төгрөгийн үлдэгдэлтэй байсны 3,000,000 төгрөгийг төлсөн үлдсэн 3,678,876 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулахаар хариу тайлбар бичив гэжээ.  

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч*******гээс  зээлийн гэрээний үүрэгт  6,678,876 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,812 төгрөгийн тал хувь 60,906 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 60,906 төгрөгийг хариуцагч*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч*******гээс  зээлийн гэрээний үүрэгт  6,678,876 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,812 төгрөгийн тал хувь 60,906 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 60,906 төгрөгийг хариуцагч*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

         

 

       ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР