Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2026/00063

 

 

   2026        01            20                                          315/ШШ2026/00063

 

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                          

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч:  Сүхбаатар аймаг Баруун-Урт сум ******* баг ******* ******* ******* тоотод байрлах  РД:*******, *******-ийн

 Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, *******, ******* тоотод оршин суух РД:*******, н эд холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 5,454,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: овогтой нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дугаарт зээлийн гэрээ байгуулж 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/төгрөгийг жилийн 21 /хорин нэг/ хувийн хүүтэй 30 /гучин/ сарын хугацаатай зээл авсан болно. Зээлдэгч Б. нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 293 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 5,454,398.19 (таван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга гурван зуун ерэн найман төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие наас зээл авсан нь үнэн. ны  нэхэмжилсэн 5,454,398 төгрөгийг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.ийн хариу тайлбартай танилцав. Б.ийн 6 сарын хугацаанд хуваан төлөх саналыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,454,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 5,454,398 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч той тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,220 төгрөгийн тал хувь 51,110 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 51,110 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 5,454,398 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.  6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч той тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,220 төгрөгийн тал хувь 51,110 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 51,110 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулж нэхэмжлэгч *******-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР