Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/02167

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,,,,/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  *******,*******, Чингисийн өргөн чөлөө 15,*******, *********************/-д холбогдох

 

4,521,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 4,521,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь 2024 оны 12 сард 168 цаг ажилласан бөгөөд үүнээс 56 цаг нь илүү ажилласанд хамаарах тул 56 цагийн илүү ажилласаны хөлс 4,521,804 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

3.Хариуцагч хуульд уртын ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд ажил үүргээ 14 хоног гүйцэтгэж, 14 хоног амрахаар хуульд заасан бөгөөд  ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна. Иймд ажлын 8 цагаас илүү ажилласан 4 цагийг илүү цаг гэж тооцохгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гомдол хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

4.Талууд ажилласан хугацаа, цагийн бүртгэлийн талаар маргаагүй. Харин ажилласан хугацаанаас зарим цагийг илүү цагт тооцох эсэх, хэрхэн тооцох талаар маргаж байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа нь 12 цагаас илүүгүй байх бөгөөд нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан байна. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгогдоогүй тохиолдолд ажилтан гомдол гаргах шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг тогтоожээ.

Зохигчийн маргааны зүйлээс үзэхэд шүүх нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх асуудлыг эхэлж дүгнэх нь зүйтэй юм. Учир нь хэрэв гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсэх тул илүү цагаар ажилласан эсэх, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцох эсэх асуудлыг дүгнэх нь ач холбогдолгүй болно.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: 154.2.2.энэ хуулийн зааснаар ажилтан нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгох эсэх талаар маргаантай бол өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байснаас хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргах ёстой. гэж заажээ.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, тус комиссын 2025 оны 5 сарын 19-ний өдрийн 15 дугаартай хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргажээ.

7.Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хорооны 2025 оны 7 сарын 24-ний өдийн 132 дугаартай тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан нь зэргээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацааны дотор явагдсан.

Нэхэмжлэгч дээрх асуудлаар 2025 оны 8 сарын 6-ны өдөр шүүхэд хандсан ба тус шүүхийн 2025 оны 8 сарын 11-ний өдрийн ******* дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

8.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээс эхлэн тоолно. гэж, 79.3-д Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно. гэж, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж тус тус заажээ. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан 10 хоногийн хугацааг дахин шинээр тоолно.

9.Тус шүүхийн 2025 оны 8 сарын 11-ний өдрийн ******* дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 9 сарын 18-ны өдөр гардаж авсан нь хэрэгт авагдсан Хүлээн авахаас татгалзсан материалын бүртгэлээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргавал зохих 2025 оны 9 сарын 28-ны өдөр дуусгавар болжээ.

Иймд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс төлөх үүргээс татгалзах эрх үүссэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 4,521,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Пүрэвдагвын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА