Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2026/00064

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* ******* ******* ******* ******* байрлах Омни Капитал ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын дүгээр баг, ******* гудамж, 14- тоотод оршин суух, т холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 914,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  овогтой тай 2024.08.36-ны өдөр 74445 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. Түүнээс хойш 5 удаагийн зээл авч ХААН банк дахь тоот дансанд зээлдэгч Д. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба нийт 5 удаагийн зээл болон зээлийн хүүнд нийт 914,229 (есөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун хорин ес) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие Омни капитал ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн болно. Би нэхэмжилж буй 914,229 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүрэгт 914,229 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,491.49 төгрөгийн тал хувь 13,246 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 13,246 төгрөгийг хариуцагч Д.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Тамжидаас зээлийн гэрээний үүрэгт 914,229 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Д. төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,491.49 төгрөгийн тал хувь 13,246 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 13,246 төгрөгийг хариуцагч Д.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР