Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2026/00085   

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Сүхбаатар аймгийн ******* сумын *******, ******* гэх газар нутаглах, ******* овогт ******* *******

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: *******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

            1.1. ******* Айлтгүй би Сүхбаатар аймгийн *******ийн эх орны төлөө нэгдлийн ******* бригадад 1990 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оныг дуустал, ******* сумын -д 1991 оны 01 сараас 1994 оны дуустал аавынхаа туслах малчнаар тус тус ажиллаж байсан. Одоо малчнаар тэтгэвэрт гарах гэтэл Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчаас 1990-1994 онд ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн. Иймд намайг Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн ******* бригадад 1990 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд, ******* сумын -д 1991 оны 01 сараас 1994 оны дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

            2. Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Г.Алтгүйн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2016.06.14-ний өдрийн 2/121 дугаартай   Г.******* цалингийн талаарх архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

            3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. ******* Айлтгүй нь  Сүхбаатар аймгийн *******ийн эх төлөө нэгдлийн ******* бригадад 1990 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оныг дуустал, ******* сумын -д 1991 оны 01 сараас 1994 оны дуустал  туслах малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Г.Алтгүйн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2016.06.14-ний өдрийн 2/121 дугаартай Г.******* цалингийн талаарх архивын лавлагаа ,

 

4. Гэрч ыг: “...Би ******* сумын Эх орны төлөө нэгдэлд 1990-1996 оны дуустал аав ээжтэйгээ нэгдлийн туслах малчин байсан. Тэгэхэд Айлтгүй нь 1990 оноос аав ээжийн хамт тус нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Эх орны төлөө нэгдэл тараад болоход  ******* нь компанидаа бог мал маллаж туслах малчнаар 1994 оныг дуустал ажилласан ...”гэх,

 

5. Гэрч ын: “....Би  1975 оноос эхлээд  Сүхбаатар аймгийн ******* сумын ******* багийн Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.  Г.******* аав нь Гэндэнжамц гэж нэгдэлд насаараа мал малласан хүн байсан.  Тэгээд түүний охин Г.Алтгүй нь нэгдэлд аавынхаа туслах малчин хийж байгаад 1991 онд Эх төлөө нэгдэл нь болж өөрчлөгдөхөд ******* нь тус нэгдэлд туслах малчнаар ирж ажилласан. Айлтгүй нь 1995 оны хүртэл ажилласан ...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн *******ийн эх төлөө нэгдлийн ******* бригадад 1990 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оныг дуустал, ******* сумын -д 1991 оны 01 сараас 1994 оны дуустал аавынхаа туслах малчнаар  ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Айлтгүйг Сүхбаатар аймгийн ******* сумын эх орны төлөө нэгдлийн ******* бригадад 1990 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оныг дуустал, ******* сумын -д 1991 оны 01 сараас 1994 оны дуустал туслах малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР