2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *** дүүрэг*** дүгээр хороо, *** дугаар хэсэг, *** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* /рд:***/

Хариуцагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хэсэг, *** хотхон, *** байр *** тоот хаягт оршин суух******* овогт******* /рд: ***/

Нэхэмжлэлийн шаардлага:*******-ийн 81,38%-ийн буюу 81,377 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгон*******-ийн 31,38%-ийн буюу 31,377 ширхэг хувьцааг шилжүүлэхийг хариуцагч*******д даалгах;

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******,******* нар 2013.10.15-ны өдөр*******-ийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд******* бүхий л хөрөнгө оруулалтыг оруулан үйл ажиллагааг удирдан чиглүүлж компанийг өдий зэрэгт хүргэсэн. Ингээд 2015.03.11-ний өдөр компанийн дүрмийг шинэчлэн баталж хувьцаа эзэмшигч нар тус бүр нэг бүр нь 26,475.57 төгрөгийн үнэлгээтэй 50,000 ширхэг буюу 1,323,778,550 төгрөгийн хөрөнгийг эзэмшиж компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2,647,557,100 (хоёр тэрбум зургаан зуун дөчин долоон сая таван зуун тавин долоон мянга нэг зуу) төгрөг болсон. Түүнээс хойш мөн л хувьцаа эзэмшигч******* компанийн бүхий л хөрөнгө оруулалтыг оруулан үйл ажиллагааг явуулж байсан ба тухай бүр компанид шаардлагатай хөрөнгийг тэрээр хувиасаа зээлж байсан болно. Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу компанийн өөрийн хөрөнгө хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд болон их хэмжээний өглөгтэй тайлантай байх нь компанийн үнэлэмж, нэр хүнд, зээлжих зэрэглэлийг буруулж байсан тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж шийдвэр гаргуулахаар заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсан. Ингээд 2019.02.27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн үнийн дүнгээс давсан их хэмжээний зээлийг хэрхэн шийдвэрлэх, хувьцаа эзэмшигч******* нь компанийн үйл ажиллагаанд ямар ч хөрөнгө оруулахгүй, хөрөнгө оруулахаар амласан боловч огт оруулаагүй, хөрөнгө оруулахыг шаардахад биелүүлэхгүй, мөнгөгүй, боломжгүй гээд байсан зэргийг хэрхэн шийдвэрлэх болон хариуцагч******* нь компаниас болон*******аас хувьдаа зээлсэн, шилжүүлэн авсан төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх гэж байгаа талаар хэлэлцсэн. Хурлын шийдвэрээр нэхэмжлэгчээс компанид зээлсэн зээлийг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар бүртгэн хувьцаа эзэмшигч нийлүүлсэн хэмжээг хэвээр хадгалах, хэрэв хөрөнгөө оруулж чадахгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч******* хувь нийлүүлсэн хөрөнгөө тодорхой хугацааны дотор оруулж хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь хэмжээ болох 31,38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг*******т шилжүүлэх замаар хоорондын өглөг, авлага, өр зээлийн асуудлыг нэг мөр дуусгавар болгохоор шийдвэрлэж, баталгаажуулсан. Үүнтэй холбоотой хурлын тэмдэглэл, шийдвэр, зээлийн гэрээг нэхэмжлэлд хуулбарлан хавсаргасан болно.Улмаар 2019.02.27-ны өдөр компанийн дүрмийг улсын бүртгэлд тус бүр нэг бүр нь 102,857.91 төгрөгийн үнэлгээтэй 50,000 ширхэг буюу 5,142,895,377.39 төгрөгийн хөрөнгийг эзэмшиж байгаа мэтээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 10,285,790,754.77 (арван тэрбум хоёр зуун наян таван сая долоон зуун ерэн мянга долоон зуун тавин тав) төгрөг болсныг бүртгүүлсэн. Гэтэл хувьцаа эзэмшигч******* нь компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэн баталгаажуулж, байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ч огт биелүүлээгүйгээр барахгүй 31,38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг шилжүүлж өгөхөөс ч татгалзан өдийг хүргэсэн. Хувьцаа эзэмшигч******* одоогийн бодит байдал дээрээ өөрийн 50 хувийн хувьцаа дээрээ нэмээд 31,38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцаа, нийт 81.38 хувь буюу 81,377 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй буюу хууль ёсны эзэмшигч атал хариуцагчийн үүрэг зөрчсөн үйлдлийн улмаас эзэмших эрхтэй хувьцаагаа бүрэн эзэмшиж чадахгүй, эрх нь зөрчигдсөөр байна. Иймд*******ийг*******-ийн 81,38 хувийн буюу 81,377 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоон хариуцагч*******д*******-ийн 31,38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг нэхэмжлэгч*******т шилжүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч *** хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. *** миний бие 2008 онд ***  дүүргийн******* газрыг худалдан авсан юм. Тус үйлдвэрийн газар нь *** дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран С.Данзангийн гудамж 37/3 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, нийт 15997 м.кв газар, автомашины дулаан гарааш, бетонон авто зогсоол, засварын цех, шатахуун түгээх станц зэрэг үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг байсан. 2009 онд "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал******* надтай анх танилцаж 2009-2011 онуудад манай компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсээр ашиглаж байсан. 2013 оны 10 сард*******-ийг*******тай хамт үүсгэн байгуулж, компанийн хувьцааг 50:50 хувиар эзэмших болсон бөгөөд ингэхдээ миний зүгээс дээрх бүх үл хөдлөх хөрөнгөөрөө компанид хөрөнгө оруулсан.******* өөрийн 100 хувьцааг нь эзэмшдэг" ХХК-аар 2022 онд зарлагдсан Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцон автобус нийлүүлсэн боловч тус автобус нь чанарын шаардлага хангахгүй байсан гэх нөхцөл байдлын улмаас тус тендер сонгон шалгаруулалттай холбоотой "ногоон автобусны" гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тус тендер сонгон шалгаруулалтад" ХХК оролцож, тендерийн дагуу олгогдсон бүхий л төлбөрийг өөрийн компанийн дансаар авсан авч захиран зарцуулсан байдаг. Харин******* нь уг тендерт оролцоогүй, тендертэй холбоотой нэг ч төгрөгийг өөрийн компанидаа аваагүй тул тус тендер шалгаруулалттай холбоотойгоор хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэл огт байхгүй. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэргийн шүүгдэгч******* нь тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Нийслэлийн тээврийн газартай хэлцэл хийх замаар*******-ийн эд хөрөнгийг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч миний зөвшөөрөлгүйгээр өгч, авахаар тохиролцсон байсан. А.Ганхуяг болон Нийслэлийн тээврийн газрын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцлээр*******-ийн бүх хөрөнгийг 25,960,941,528 /Хорин таван тэрбум есөн зуун жаран сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин найман/ төгрөгийн төлбөрт тооцож өгөхөөр заасан байна. Хөрөнгийн үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байдаг. Төлбөр барагдуулах хэлцлийн хавсралт /№01/-ийн 41-72 дугаарт*******-ийн хөрөнгүүдийг жагсаасан байх бөгөөд энэхүү жагсаалтын 41-42, 44-46, 48-49, 52, 54-56, 69-71 дугаарт бичигдсэн хөрөнгүүд нь миний оруулсан хөрөнгүүд юм. Эдгээр хөрөнгүүдийн үнэлгээг тооцоход нийтдээ 14,828,785,544 /арван дөрвөн тэрбум найман зуун хорин найман сая долоон зуун наян таван мянга таван зуун дөчин дөрвөн/төгрөг болно. Үүнийг компанийн нийт хөрөнгө болох 25,960,941,528 /Хорин таван тэрбум есөн зуун жаран сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин найман/ төгрөгийн хөрөнгөд хувьчлан тооцох юм бол 57 орчим хувь болж байна. Өөрөөр хэлбэл******* миний бие*******-ийн нийт хөрөнгийн 57 хувьд ногдох хөрөнгийг бодитоор оруулчхаад байхад компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй хэмээн илтэд гүтгэсэн байна.*******-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч******* миний бие*******аас зээл аваагүй тул "А.Ганхуягаас*******-д зээлдүүлсэн" гэх төлбөрийг би өөрийн эзэмшлийн хувьцаагаараа хариуцах үндэслэл байхгүй.*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.02.27-ны өдрийн 2019/Т01 дугаартай тэмдэглэлд: "...*******аас*******-д зээлдүүлсэн гэх мөнгөний хэмжээгээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, хувьцааг 50:50 хувиар эзэмших..."-ээр заасан нь тодорхой тусгагдсан байгаа.*******аас зээл аваагүй тул 2019.02.27-ны өдрийн 2019/02 дугаартай зээлийн гэрээ гэх баримт нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус учраас тэрээр хуульд заасан хугацаанд ямар нэгэн шаардлага гаргаагүй. Миний бие*******-д оруулсан 14,828,785,544 /арван дөрвөн тэрбум найман зуун хорин найман сая долоон зуун наян таван мянга таван зуун дөчин дөрвөн/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайлж тооцолгүй явснаас*******ийн оруулсан хөрөнгө зээл" мэтээр харагдаж байгаа юм. Түүнээс биш би огт хөрөнгө оруулалгүй******* л дангаараа хөрөнгө оруулаад байсан зүйл байхгүй. Иймд*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ****** ХХК-ийн дүрэм, ****** ХХК-ийн дүрэм, гуравдугаар бааз ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл, 2019.02.27-ны өдийн 2019/02 дугаар зээлийн гэрээ, 2013.10.08-ны өдрийн ****** ХХК-ийн үнэлгээний тайлан,*******-ийн 2023.03.03-ны өдрийн №01/23 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, фотозураг

4. Хариуцагчаас 2014.01.12-ны өдрийн Санхүүжилт зээлийн гэрээ, 2014.01.01. 2014.02.05, 2014.03.01, 2014.04.01, 2014.05.05, 2014.06.01, 2014.07.01, 2014.08.01, 2014.09.01, 2014.10.01, 2014.11.07-ны өдрүүдийн Зээлийн гэрээ

5. Шүүхийн журмаар ****** ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн хувийн хэрэг, ******,*******, иргэн******* нарын хооронд 2024.04.05-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.09-ний өдрийн 895 дугаартай шийтгэх тогтоолоос 1-3, 13-16, 103-105, 415-479 дугаар хуудас зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан*******-ийн 81,38% буюу 81,377 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгон*******-ийн 31,38% буюу 31,377 ширхэг хувьцааг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шаардлагын үндэслэлийг*******-ийн 2,647,557,100 төгрөгийн хувьцааг*******,******* нар тус бүр 50% буюу нэг бүр нь 26,475.57 төгрөгийн үнэтэй 1,323,778,550 төгрөгийн 50,000 ширхэг хувьцааг эзэмшиж байсан ба*******ийн зээл хэлбэрээр олгосон 5,326,313,654.77 төгрөгийн хөрөнгө оруулалт, 493,743,000 төгрөгийн оффисын зориулалттай, 1,818,177,000 төгрөгийн спорт заалны цогцолбор зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар бүртгэж, нэг бүр нь 102,857.91 төгрөгийн үнэтэй 50,000 ширхэг буюу 5,142,895,377.39 төгрөгийн хувьцааг тус бүр эзэмшин, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 10,285,790,754.77 болгон бүртгүүлсэн. Ийнхүү хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ*******ы оруулбал зохих хувьцааны үнэ 2,663,156,827.38 төгрөг, хувьцаа эзэмшигчдийн хоорондын тооцоогоор үүссэн 564,215,501 төгрөг, нийт 3,227,372,328 төгрөгийг******* нь*******ы өмнөөс төлж, түүний 31,38%-ийн 31,377 ширхэг хувьцааг барьцаалсан бөгөөд хариу төлбөрийг төлөөгүй тул хувьцааг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг анх компанид үл хөдлөх эд хөрөнгөөр хувь оруулсан ба тус хөрөнгө одоогийн үнэлгээгээр компанийн хөрөнгийн 57 орчим хувийг эзэлж байх тул хөрөнгө оруулалт хийгээгүй гэж үзэхгүй,*******тай компанийн 31,38%-ийн буюу 31,377 ширхэг хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулаагүй гэжээ.

4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдох ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй. Үүнд:

4.1.*******,******* нар Тулга огоо ХХК-ийг үүсгэн байгуулж, хөрөнгийн хэмжээг 2,000,000 төгрөг, нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 200 ширхэг хувьцааг гаргаж, тус бүр 50% буюу 1,000,000 төгрөгийн 100 ширхэг хувьцааг эзэмшихээр, гүйцэтгэх захирлаар Ц.Алтантулгыг томилж, 2013.10.15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /2-р хх-ийн 43-63 дугаар тал/

4.2. Тулга огоо ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013.10.08-ны өдрийн шийдвэрээр нэг бүр нь 26,475.57 төгрөгийн үнэтэй 100,000 ширхэг хувьцааг гарган, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг 2,647,557,100 болгон нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч тус бүр 50% буюу 50,000 ширхэг 1,323,778,550 төгрөгийн үнэтэй хувьцааг эзэмшихээр, ерөнхий захирал******* байхаар тогтож, 2013.11.15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-ийн 221-2-р хх-ийн 1-3 дугаар тал/

4.3. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг дээрх байдлаар нэмэгдүүлэхдээ эмнэлгийн барилгыг 20,000,000 төгрөгөөр, 11 төрлийн үл хөдлөх хөрөнгийг нийт 2,625,557,100 төгрөгөөр тус тус үнэлсэн ****** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэжээ. /2-р хх-4-42 дугаар тал/

4.4. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014.10.01-ний өдрийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч******* өөрийн эзэмшлийн 50%-ийн хувьцааны 25% буюу 25,000 ширхэг хувьцааг ******д шилжүүлж, хувьцаа эзэмшигчдийн тоог 3 болгон өөрчилсөн бүртгэлийг 2014.10.06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-ийн 183-216 дугаар тал/

4.5. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015.03.11-ний өдрийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч ******ын эзэмшлийн 25% буюу 25,000 ширхэг хувьцааг*******д шилжүүлсэн бүртгэлийг 2015.03.19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-ийн 152-181 дүгээр тал/

4.6. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015.06.23-ны өдрийн шийдвэрээр компанийн нэрийг******* болгон өөрчилснийг 2015.07.02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-ийн 129-150 дугаар тал/

4.7.*******-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.02.27-ны өдрийн шийдвэрээр а)*******тай байгуулсан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр болох 5,326,313,654.77 төгрөгийг хөрөнгө оруулалтаар бүртгэж, б) оффисын зориулалттай 493,743,000 төгрөгийн, спорт заалны цогцолбор 1,818,177,000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаар бүртгэж компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 10,285,790,754.77 төгрөг ба нэг бүр нь 102,857.91 төгрөгийн үнэтэй, 100,000 ширхэг хувьцааг*******,******* нар тус бүр 50%-ийг эзэмшихээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, 2019.03.13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-ийн 82-96 дугаар тал/

4.8.*******-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2019.02.27-ны өдөр хийж, хурлаар 1) Хувь нийлүүлсэн хөрөнгийн үнийн дүнгээс давсан их хэмжээний зээлийг хөрөнгө оруулалтад хөрвүүлэх тухай 2) Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 3) Хувьцаа эзэмшигчдийн хоорондын зээлийн гэрээг байгуулах тухай 4) Компанийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлт чиглэл оруулах тухай 5) Гараашийн зориулалттай барилгыг үндсэн хөрөнгийн бүртгэлд орлогод авах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг, хурлын тэмдэглэлд хувьцаа эзэмшигч*******,******* нар гарын үсэг зурсан талаар маргаагүй.

4.9. ****** ХХК болон******* нарын хооронд 2014.01.01-ний өдрөөс 2014.11.07-ны өдрийн хугацаанд хийсэн гэрээгээр ****** ХХК нь*******аас зээл авч байсан, энэ талаар компанийн баланст бүртгэлтэй байсан үйл баримтад маргаагүй.

4.10. Нэг талаас ****** болон нөгөө талаас ******,*******,******* нарын 2024.04.05-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцлийн Хавсралт 1-ийн 41-42, 44-46, 48-49, 52, 54-56, 69-71 дугаарт бичигдсэн хөрөнгүүдийг компани үүсгэн байгуулахад******* оруулсан, Төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдах үед хэлцэлд тусгагдсан үнэлгээтэй болох талаар маргаагүй. /2-р хх-ийн 94-110 дугаар тал/

4.11.*******аас*******т төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүрэг нийт 3,227,372,328 төгрөг ба хариу төлбөрийг төлөөгүй. /3-р хх-ийн 88 дугаар тал/

5. Нэхэмжлэгч талаас******* болон******* нарын 2019.02.27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг эх хувиар гаргаж өгсөн, хариуцагч уг гэрээг байгуулаагүй гэж маргаж байна.

6. Нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн татгалзал, тэдгээрийн эрх зүйн болон бодит байдлыг үндэслэл, талуудын маргасан хийгээд маргаагүй үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч**************-ийн хувьцааны 31,38% буюу 37,377 ширхэг хувьцааг хариуцагч*******аас шилжүүлэн авах эрхтэй эсэх нь энэхүү маргааны зүйл болжээ.

7. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн талаар

7.1. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2019.02.27-ны өдрийн хурлын тэмдэглэлд дараах байдлаар тусгагджээ: Үүнд:

-******* нь компанид 5,326,313,654.77 төгрөгийн зээл хэлбэрээр хөрөнгө оруулсан;

- Хувьцаа эзэмшигчид компанийн өр төлбөр болон нэмэлт хөрөнгө оруулалтыг Компанийн дүрэмд заасан хувь эзэмшлийн хэмжээгээр хариуцан төлөх зарчмын дагуу хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр буюу хувьцаа эзэмшигч*******, хувьцаа эзэмшигч******* нар нь тус бүр 2,663,156,827.38 төгрөг төлж барагдуулан улмаар дээрх дүнгээр Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ;

-******* өөрийн ногдох төлбөрөө компаниас зээлийн гэрээний үүргийн шаардах эрхээс татгалзсанаар төлөгдсөнд тооцох;

-******* өөрийн энэ төлбөрийг яаралтай хийж барагдуулах эсвэл төлбөл зохих хэсэг 2,663,156,827.38 төгрөгийг өмнөөс нь******* зээлүүлэн төлж, компаниас шаардах зээлийн төлбөрөөс татгалзана.

7.2. Компани хувьцаа эзэмшигч*******т зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих үүргийн хэмжээ 5,326,313,654.77 төгрөг бөгөөд уг үнийн дүнгийн 50% буюу 2,663,156,827.38 төгрөгийг******* нь*******д зээлдүүлэн, өмнөөс нь төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. гэж заасан шаардах эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн байна. Эрхээ бусдад шилжүүлэх гэдгийг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй этгээд өөрийн шаардах эрхийг өөр этгээд буюу шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх гэж ойлгох бөгөөд эрх шилжүүлэгч болон эрх хүлээн авагчид харилцан тохиролцсон байх шаардлагатай ба талууд Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр энэ талаар харилцан тохирсон байна.

7.3. Компани зээлдүүлэгчид төлбөл зохих 5,326,313,654.77 төгрөгийн хэмжээгээр бүхэлд нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан компанийн өрийг хувьцаагаар сольсон харилцаа гэж үзнэ.

7.4. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2019.02.27-ны өдрийн хурлын тэмдэглэлд хурлын даргаас . . . Компанийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн дагуу компанийн өөрийн хөрөнгө хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд ерөнхий захирал хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, шийдвэр гаргуулахаар заасан. Мөн ийм их хэмжээний өглөгтэй тайлантай байх нь компанийн үнэлэмж, нэр хүнд, зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Иймд компанид үүсээд байгаа өглөг буюу******* надад төлөх ёстой төлбөрийг барагдуулах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх саналтай байна. гээд 1-6 хүртэл дугаарласан төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Өрийг хувьцаагаар солих тухай төсөлд хувьцаагаар солих өр, гаргах хувьцааны хэмжээ, үнэ, зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, журам, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэргийг зааж өгсөн байна. гэж заасанд нийцжээ.

7.5. Тодруулбал,*******-аас хувьцаа эзэмшигч*******,******* нарт тус бүр 2,663,156,827.38 төгрөгийн төлбөл зохих өрийг хувьцаагаар сольжээ.

7.6. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2,647,557,100 төгрөг байсныг 10,285,790,754.77 төгрөг болгосон нэмэгдүүлэхдээ дараах 2 арга хэрэглэжээ.

- Өмнөх хэсгийн дүгнэлтэд дурдсанчлан 5,326,313,654.77 төгрөгийн өрийг хувьцаагаар солих замаар;

- 493,743,000 төгрөгийн үнэлгээтэй оффисын зориулалттай, 1,818,177,000 төгрөгийн үнэлгээтэй спорт заалны цогцолбор зориулалттай барилгыг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаар бүртгэх замаар.

7.7. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн хэлбэрийн хувьд нэгж хувьцааны үнэ 26,475.57 төгрөг байсныг 102,857.91 төгрөг болгосон нь Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д зааснаар нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх хэлбэрийг сонгожээ.

8.******* болон******* нарын тохиролцооны талаар

8.1. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2019.02.27-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нэгдүгээр асуудлыг хэлэлцэхэд*******ийн гаргасан саналын 6-д Харин******* та энэ төлбөрийг яаралтай хийж барагдуулах эсвэл өөрийн тань төлөх ёстой хэсгийг буюу 2,663,156,827.38 төгрөгийг таны өмнөөс мөн л компаниас шаардах зээлийн төлбөрөөс татгалзан танд зээлүүлэн би төлөх ба мөн бид 2-ын хоорондын хувь тооцоогоор үүссэн байгаа 564,215,501 төгрөгийг нэмж тооцон нийт 3,227,372,328 төгрөгт ногдох төлбөрийн барьцаанд дүрмийн санг нэмэгдүүлсний дараах таны хувьцаанаас 31.38% буюу 31,377 ширхэг хувьцааг барьцаалъя гэснийг гишүүн******* Хурлын даргын саналыг дэмжиж байна. Зээлийг хөрөнгө оруулалтад шилжүүлж,******* би өөрийн төлөх ёстой төлбөрт хувьцааг барьцаалах мөн хувь нийлүүлэгчдийн хувийн хөрөнгөө барьсан дээрх үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн дүнгээр дүрмийн санг нэмэгдүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцаа эзэмшигчид тодорхой асуудал дээр санал нэгдэж буй нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсвэл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байх тухай үүргийн харилцаа бий болсон байна.

Өмнөх дурдсанаар*******аас 2,663,156,827.38 төгрөгийг шаардах эрхийг*******д шилжүүлсэн бол тэдгээрийн хоорондын тооцоо 564,215,501 төгрөгийг нэмж тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон харилцаа байна.

Талуудын тохиролцоонд . . . нийт 3,227,372,328 төгрөгт ногдох төлбөрийн барьцаанд дүрмийн санг нэмэгдүүлсний дараах та /******/-ы хувьцаанаас 31.38% буюу 31,377 ширхэг хувьцааг барьцаалъя гэсэн нь 2,663,156,827.38 төгрөгийн шаардах эрх болон 564,215,501 төгрөгийн үүрэг хариу төлбөртэй байхаар тохирчээ.

8.2. Хувьцаа эзэмшигчдийн 2019.02.27-ны өдрийн хурлын тэмдэглэлд хэлэлцэх асуудлын 3-т Хувьцаа эзэмшигчдийн хоорондын зээлийн гэрээг байгуулах тухай, асуудал 3-т Гишүүд зээл барьцааны гэрээний төсөлтэй танилцаад гэрээ байгуулахаар санал нэгдэв, шийдвэрлэсэн нь хэсэгт 3-т Хувьцаа эзэмшигчдийн хоорондын барьцаат зээлийн гэрээг байгуулав гэж тусгаснаас үзэхэд******* болон******* нарын хооронд 2019.02.27-ны өдөр Зээлийн гэрээ гэх баримт үйлдэгдсэн гэж үзэх боломжтой.

Дээрх гэрээний 2.1-т Зээлдүүлэгч /******/ нь зээлдэгч /******/-д 2014-2015 онуудад Компанид үндсэн хөрөнгө барьж байгуулах, бусад хөрөнгүүдийг засварлах замаар дүрмийн санд оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгө болох нийт 3,227,372,328 төгрөгийг зээлсэн болно гэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний агуулгатай боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нөхцөлд зээлийн гэрээ байгуулагдсан байх боломжтой бодит гэрээ болохын хувиар авч үзвэл уг харилцааг зээлийн гэрээ гэж үзэхгүй.

8.3. Талууд гэрээний 3.1-т Гэрээний 2.1-т заасан зээлийн барьцаанд зээлдүүлэгч нь дараах эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаална. Үүнд: Хувьцаа эзэмшигч*******ы*******-ийн нэг бүр нь 102,857.90 төгрөгийн 31,377 ширхэг буюу 31.38%-ийн 3,227,372328 төгрөгийн үнэ бүхий хувьцаа гэж тохирсон нь үндсэн үүргийг хангах арга болгон хувьцаа барьцаалсан гэж дүгнэж болох боловч барьцаа гэх хэсэгт хамаарах гэрээний бусад заалтын агуулга нь хувьцаа барьцаалсан гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал 3.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг барьцаалагчтай харилцан тохиролцож эсвэл барьцааны эрх шилжүүлэх мэдэгдэл хүргүүлж ийнхүү шаардлага гаргаснаас хойш 14 хоногийн дараа өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар шаардах эрхтэй. 3.5-д Барьцаалуулагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний 3.1-т заасан барьцаа хөрөнгийг Компанийн тухай хуульд заасан журмаар барьцаалагчид шилжүүлэн, хувьцааг шилжүүлэн дүрэмд өөрчлөлт оруулах хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт гарын үсэг зурна., 3.6-д Гэрээний 2.1-т заасан зээлээс тодорхой дүнгээр төлөлт хийсэн тохиолдолд талууд харилцан тохиролцож гэрээний 3.1-т заасан барьцаа хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж болно. гэж тусгасан нь барьцаанд тавьсан зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагаа хангуулах эрхийг олгосон шинжийг агуулаагүй байна.

Талууд 3,227,372,328 төгрөгийг буцаан төлөөгүй тохиолдолд компанийн 31,377 ширхэг буюу 31.38%-ийн 3,227,372328 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдан борлуулах замаар үндсэн үүргийг хангуулахаар бус харин компанийн 31,377 ширхэг буюу 31.38%-ийн хувьцааг үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэхээр тохирчээ.

8.4. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан болзол тавьж хийсэн хэлцэл байна. Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ. Болзол нь хэлцлийн хэрэгжих нөхцөлийг ирээдүйд бий болох тодорхойгүй үйл явдлаас хамааралтай болгодог шинжтэй юм.

Энэ хэргийн тохиолдолд хариуцагч******* 3,227,372,328 төгрөгийг буцаан төлөөгүй бол компанийн 31,377 ширхэг буюу 31.38%-ийн 3,227,372328 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэхэмжлэгч*******т шилжүүлэхээр болзол тавин тохирчээ.

8.5. Талууд гэрээнд үндсэн үүрэг буюу мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааны талаар тохироогүй байна. Нэхэмжлэгч******* нь гэрээний үүргийг*******аас шаардаж байсан, талууд үүргийн талаар харилцан тохиролцохоор тодорхой үнийн дүнд санал солилцсон хэмээн хэн аль нь тайлбарласнаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардсан гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна., 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. гэж заасантай нийцэж байна.

8.6. Хариуцагч******* 3,227,372,328 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй учир компанийн 31,377 ширхэг буюу 31.38%-ийн 3,227,372328 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэхэмжлэгч*******т шилжүүлэх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцнэ.

9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч*******аас ****** ХХК-ийн 31,38%-ийн буюу 31,377 ширхэг хувьцааг гаргуулан, нэхэмжлэгч*******т олгох үндэслэлтэй.

10. Нэхэмжлэгч*******ийг ****** ХХК-ийн 81,38%-ийн буюу 81,377 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох хэмээх шаардлага нь компанийн 31,38%-ийн буюу 31,377 ширхэг хувьцааг гаргуулах шаардлагатай үр дагаврын хувьд ижил байх тул нэг шаардлага хэмээн үзэж шийдвэрлэсэн болохыг дурдав.

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,366,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас уг үнийн дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан хариуцагч*******аас ****** ХХК-ийн 31,38%-ийн буюу 31,377 ширхэг хувьцааг гаргуулан нэхэмжлэгч*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,366,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 16,366,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН