| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00309/И |
| Дугаар | 315/ШШ2026/00091 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2026/00091
2026 01 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Насанбуян, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хэсэг, ******* гудамжны ******* хаягт оршин суух, *******гийн *******,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух, ын нарын,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн сумын ******* багт байрлах, ,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* баг, Жавхлант хорооллын Жавхлант гудамжны тоотод оршин суух, ын ,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын баг, гудамж, тоотод оршин суух, гийн нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 520,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч М.Болорцэцэг, нэхэмжлэгч С.*******, С., хариуцагч А., , тэдгээрийн өмгөөлөгч Т.Хүдэр, хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******, С. нар нь хариуцагч А., , “Андын илч” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 520,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний нөхөр талийгаач нь амьд сэрүүн байхдаа Улаанбаатар хот, ******* дүүргийн хороо, 1.1-******* хаягт ам бүл 9-үүлээ эхнэр хүүхдүүд, зээ нарын хамт амьдардаг байсан. Талийгаач нас барах үедээ “” ХХК-д сүүлийн хэдэн жил шланзны жолоочоор ажиллаж байсан. 2023 оны 1******* сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт орших од “Андын илч” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг гаалийн хяналтын бүсэд ажлаа хийж яваад тус компанийн ковшинд дайруулж нас барсан. Энэ асуудал Сүхбаатар аймгийн хуулийн байгууллагад шалгагдаж Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 1******* сарын 01-ний өдөр хэлэлцэгдэж 2024/ШЦТ/250 шийтгэх тогтоол гарсан, уг тогтоолоор миний ханийн үхэлд шүүгдэгч А., нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Мөн иргэний хариуцагчаар “Андын илч” ХХК оролцсон. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******, С. нар нь гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж дурдсан. Талийгаач нь ам бүл 9-үүл хамт амьдардаг байсан. Эцэг хүний хувьд энэ олон ам бүлийг тэжээн тэтгэж явсан гол хүн байсан. Миний бие эрүүл мэндийн байдлын улмаас ажил хийдэггүй үр хүүхдүүдээ харж, асарч талийгаачийнхаа цалингаар энэ олон хүмүүс амьдарч ирсэн. Энэ хүн дээрх шалтгаанаар амь насаа алдаагүй бол тэтгэвэрт гарах хүртлээ ажил хөдөлмөр эрхлэн үр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжтой эрүүл саруул хүн байсан. Талийгаач нас барах үедээ нийгмийн даатгалыг сарын 1,000,000 төгрөгөөр төлдөг байсан ч бодит орлого нь гар дээрээ цэвэр 3,100,000 төгрөгийн цалин авдаг байсан. Амь насаа алдаагүй амьд ажил төрлөө хийж байсан бол тухайн үеийн байдлаар сарын 3,100,000 төгрөгийн цалинтай гэж бодоход тэр хүн 14 жил ажиллаж нийт 520,800,000 төгрөгтэй тэнцэх орлого олох байсан тул иргэний хариуцагч “Андын илч” ХХК-аас 320,800,000 төгрөг, хариуцагч аас 100,000,000 төгрөг, А.ээс 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
2. Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******, С. нар нь иргэний хариуцагч "" ХХК-иас 320,000,000 /гурван зуун хорин сая/ төгрөг, Хариуцагч А.ээс 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, хариуцагч А.ээс 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. Миний бие 2024 оны 11 сарын 01-ний өдрийн №250 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл авсан бөгөөд хохирогчийн ар гэрт иргэний хариуцагч "" ХХК-ний зүгээс 31,526,701 төгрөг төлөгдсөн. Нэхэмжлэгч С.*******, С. нар 100,000,000 /нэг зуун сая/төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд ямар журмаар хүн тус бүрээр 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...
...Бид ярилцаж, 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэх зүйлийг ярьж байна. Би тухай компанийн ХАБ байсан. Тухайн ажлын байран дээр машингүй, явган явдаг байсан. Би бүх хүнд хэлж, журмыг баримтлуулдаг байсан. Амь хохирогч нь журам зөрчсөн. Гэхдээ бид мөн алдаа гаргасан. Алдаа гаргасан учраас бид эрүүгийн хариуцлагаа хүлээж, ял эдэлж байгаа. Тийм учраас миний хувьд дахин мөнгө гаргах боломж байхгүй, 10,000,000 төгрөг өгөхөд хүнд байна. Гэр бүлийн хүн минь хөдөлмөрийн чадвараа алдсан, групптэй, гэртээ байдаг. Би оюутан, сурагч олон хүүхэдтэй. Дөрвөлж компанид төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаад сард 1,050,000 төгрөгийн цалин авдаг. Үндсэн орлого минь тэр учраас ийм өндөр дүнтэй мөнгийг төлж чадахгүй. Эвлэрэх талаар ярилцахдаа миний саналыг зөвшөөрөөгүй учраас хуулийн дагуу шийдүүлье гэж бодож байна гэв.
2.1.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2024 оны 11 сарын 01-ний өдрийн №250 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагч "" ХХК-ын зүгээс 31.526.701 төгрөг, миний зүгээс 5.000.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт өгсөн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нартай ярилцсаны үндсэн дээр 10,000,000 төгрөгийг тэдэнд өгөх талаар ярилцаж эвлэрсэн. Энэ талаар бид нотариатаар батлуулж, мөнгийг бөөнд нь биш, сар сардаа өгөхөөр болсон байгаа гэв.
2.2. Хариуцагч “Андын илч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд "Андын илч" ХХК-д холбогдуулан иргэн С.*******. С. нарын зүгээс ийн амь нас хохирсон асуудлын гэм хорын хохиролд 320.800.000 /гурван зуун хорин сая, найман зуун мянган төгрөг/-ийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед компанийн удирдлагад буюу гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн буюу , уурхайн захирлаар нар ажиллаж байсан бөгөөд ямар асуудал болсон талаар одоогийн удирдлагууд огт мэдэхгүй байгаа. Харин 2024 оны 0 сарын 10 өдөр иргэн С.*******ийн ХААН БАНК-ны тоот дансанд Сүхбаатар аймгийн прокурорын яллах дүгнэлтээр эрүүгийн хэргийн хохиролд /оршуулгын зардал/ 31.526,701 /гучин нэгэн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун нэг төгрөг/ийг "Андын илч" компаниас төлж барагдуулсан байна. Нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нартай ярилцаж шийдвэрлэх болно ....
... Улсын яллагчийн яллах дүгнэлтээр 2024 оны 0 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч буюу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ийн хаан банкны дансанд 31,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Амь хохирогч нь манай компанийн үндсэн ажилтан биш, “” ХХК-ийн ажилтан байх үедээ манай компанийн гаалийн хяналтын бүсэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа харамсалтай үйл явдал болж амь эрсэдсэн. Нэхэмжлэгч талын ар гэрийн хувьд багийн засаг даргын тодорхойлолтоор ам бүл 9 гэсэн боловч, 14, 17 настай 2 хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа ирсэн байна. Үүнээс харахад ам бүл 4 юм шиг харагдаж байсан. Мөн нэхэмжлэгч тал нь амь хохирогчийн 3,100,000 төгрөгийн цалинтай байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч түүний өгсөн баримтаас харахад хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй байна. 400,000 төгрөг 500,000 төгрөг, 580,000 төгрөг гэх мэтчилэн цалин авч байсан байна. Амь хохирогчийн нийгмийн даатгал төлсөн баримтыг харахад 420,000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлж байсан нь харагдаж байна. Тухайн үед ажиллаж байсан компанийн удирдлагууд нь үндсэн ажилтнууддаа хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж, хохирогчийн ар гэрт мөнгөн төлбөр өгсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 250 тоот шийтгэх тогтоолын хуулбар, мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн дугаартай захирамж, иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Улаанбаатар хот, ******* дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт, талийгч ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг бичгийн баримтаар шүүхэд өгсөн.
4.Хариуцагч А., , “Андын илч” ХХК нараас хариу тайлбар өгсөн ба шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.
5. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2026 оны 0******* сарын 13-ны өдрийн 02 тоот шүүхийн тогтоолоор талийгч ийн “” ХХК дахь тоот дансны хуулга, “Дорноос мандах туяа” ХХК-ийн 2026 оны 01сарын 27-ны өдрийн дугаартай албан тоот зэргийг нотлох баримтаар гаргуулах ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******, С. нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хариуцагч “Андын илч” ХХК-иас 320 800 000 төгрөг, хариуцагч А.ээс 100 000 000 төгрөг, хариуцагч аас 100 000 төгрөг, нийт 520 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ... Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 01-ний өдөр хэлэлцэгдэж 2024/ШЦТ/250 шийтгэх тогтоол гарсан, уг тогтоолоор миний ханийн үхэлд шүүгдэгч А., нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Мөн иргэний хариуцагчаар оролцсон. Талийгаач нас барах үедээ нийгмийн даатгалыг сарын 1,000,000 төгрөгөөр төлдөг байсан ч бодит орлого нь гар дээрээ цэвэр 3,100,000 төгрөгийн цалин авдаг байсан. Амь насаа алдаагүй амьд ажил төрлөө хийж байсан бол тухайн үеийн байдлаар сарын 3,100,000 төгрөгийн цалинтай гэж бодоход тэр хүн 14 жил ажиллаж нийт 520,800,000 төгрөгтэй тэнцэх орлого олох байсан тул иргэний хариуцагч -аас 320,800,000 төгрөг, хариуцагч , А. нараас тус бүр 100,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласныг,
1.2. Хариуцагч А., нараас ... Нэхэмжлэгч С.*******, С. нар нь А., нараас тус бүр 100,000,000 /Нэг зуун сая/төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд ямар журмаар хүн тус бүрээр 100,000,000/Нэг зуун сая/ төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж,
1.3 Хариуцагч “Андын илч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас .. Тухайн үед компанийн удирдлагад буюу гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн буюу , уурхайн захирлаар нар ажиллаж байсан бөгөөд ямар асуудал болсон талаар одоогийн удирдлагууд огт мэдэхгүй байгаа. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан удирдлагууд талийгаачийн ар гэрт ямар тусламж, дэмжлэг үзүүлснийг бас мэдэхгүй байна. Харин 2024 оны 0 сарын 10 өдөр иргэн С.*******ийн ХААН БАНК-ны тоот дансанд Сүхбаатар аймгийн прокурорын яллах дүгнэлтээр эрүүгийн хэргийн хохиролд /оршуулгын зардал/ 31.526,701 /гучин нэгэн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун нэг төгрөг/ийг "Андын илч" компаниас төлж барагдуулсан байна. Нэхэмжлэгч тал нь амь хохирогчийн 3,100,000 төгрөгийн цалинтай байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч түүний өгсөн баримтаас харахад хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй байна. 400,000 төгрөг 500,000 төгрөг, 580,000 төгрөг гэх мэтчилэн цалин авч байсан байна. Амь хохирогчийн нийгмийн даатгал төлсөн баримтыг харахад 420,000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлж байсан нь харагдаж байна. Тухайн үед ажиллаж байсан компанийн удирдлагууд нь үндсэн ажилтнууддаа хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж, хохирогчийн ар гэрт мөнгөн төлбөр өгсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
1.4 Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие энэ хэргийн хөндлөнгийн хянагчийн хувьд цалингийн хэмжээг нь тодорхой болгох хэрэгтэй. Мөн тэтгэвэрт гарах хугацааг тодорхой болгож, 2 хүүхдийнх нь улсаас авч байгаа тэтгэмжийг хасаж, болон “Дорноос мандах туяа” ХХК нараас хуваан гаргуулах саналтай байна. Учир нь амь хохирогч нь “Дорноос мандах туяа” ХХК-ийн ажилтан байсан, ажил үүргээ гүйцэтгэж яваад эрсэдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэв.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2.1 Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч С.*******, С., хариуцагч нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага 100 000 000 төгрөгөөс 90 000 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 10 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч нарт хэсэгчлэн төлөхөөр зохигчид эвлэрсэн талаар харилцан тайлбар гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй.
Иймд зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ад холбогдох хэсэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. А. нь -ны хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны нөхөр талийгаач ийн амь насыг нь хохироосон гэм буруутай, мөн амь хохирогч нь -ийн Гаалийн хяналтын талбайд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 01-ний өдрийн 250 дугаартай шийтгэл тогтоолоор тогтоогдож байна.
3.2. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
4. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., 520.1.1-д Нас барагчийн нөхөр, эхнэр, ... гэж зааснаар тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг талийгаач ийн эхнэр С.Сарантуяа, түүний төрсөн дүү С. нар шаардсан байна
5. Нэхэмжлэгч нарын талийгаачийн сарын дундаж цалин хөлс нь 3,100,000 төгрөг гэж бодоход талийгч 14 жил ажиллаж нийт 520,800,000 төгрөгтэй тэнцэх орлого олох байсан тул иргэний хариуцагч -аас 320,800,000 төгрөг, хариуцагч А.ээс 100,000,000 төгрөгийг гаргуулна гэх шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгчийн талийгаач нөхөр ийн дундаж цалин хөлс нь 3,100,000 төгрөг байсан гэж 3,100,000 төгрөгийн тооцооны шаардлагаа нотлохоор ирүүлсэн талийгаачийн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт, Дорноос мандах туяа ХХК-ны “ овогтой Дүгэрцэнд нь манай компанид 2019 оны 09 сараас 2021 оны 08 сар хүртэл, 2022 оны 11 сараас 2023 оны 01 сарын 09-ны өдрийг хүртэл тус тус ын чиглэлд улс хоорондын нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан. Тус онуудад ажиллаж байх хугацаандаа нь Хаан банкны тоот дансанд тогтмол цалингаа хүлээн авдаг байсан нь үнэн болно” гэх дугаартай албан бичиг, Хаан банкнаас ирүүлсэн талийгаач ийн тоот дансны хуулга зэргээс үзэхэд талийгаачийн сарын дундаж цалин хөлсийг 3,100,000 төгрөг байсан гэж тогтоох боломжгүй байна.
6. Талийгаач нь тогтмол цалин авдаггүй, ажлын үр дүнгээс хамаарч цалинждаг байсан ба Нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2020 оны 1,2 сард 500000 төгрөг, 2020 оны 9 сараас 2021 оны 10 сар хүртэл 1,000,000 төгрөг, 2022 оны 05 сард 500,000 төгрөг, 10 сард 1,000,000 төгрөг, 12 сард 1,000,000 төгрөг 2023 оны 1 сард 1,000,000 төгрөгийн цалин хөлс авч үлдсэн саруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420,000 төгрөгөөр нийгмийн даатгал төлөгдсөн байна. Нэхэмжлэгч нь цалингийн цэс, ажил олгогчтой цалин хөлсний талаар тооцоо нийлсэн баримтууд болон хөдөлмөрийн гэрээг шүүхэд ирүүлээгүй байна.
6.1 Нэхэмжлэгч С.******* нь талийгаач тэй 2001 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдраад 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 2008 оны 1******* сарын 06-нд төрсөн охин , 2011 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн охин нар нь эцэг эхийнхээ асрамжид байдаг болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
6.2 Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй, 508.3.-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн, төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
6.3. Иймээс талийгаач ийн сарын дундаж цалин орлогыг тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс, тодорхойлох журмын 2.5-д заасан “... эсхүл нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно...” гэснийг баримтлах нь зүйтэй байна.
6.4 Талийгаач ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тэрээр сүүлийн 6 сард 2022 оны 05 сард 500,000 төгрөг, 6 сард 420,000 төгрөг, 10 сард 1,000,000 төгрөг 11 сард 420,000 төгрөг, 12 сард 1,000,000 төгрөг, 2023 оны 1 сард 1,000,000 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь тогтоогдож байна.
6.5 Түүний сүүлийн 6 сарын цалин хөлс нь нийт 4,340,000 төгрөг болох бөгөөд дундаж цалин хөлс нь 4,340,000/6=723,000 төгрөг болж байна.
6.6 Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс, тодорхойлох журмын дагуу нас барагчийн сарын дундаж орлогыг 723,000 төгрөгөөр тооцож гэр бүлийн 4 гишүүнд хуваахад 1 хүнд 180,750 төгрөг ногдож байх ба насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох 361,500 төгрөг гэж тооцно.
6.7 Нэхэмжлэгч талаас насанд хүрээгүй хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагч нараас 2008 оны 1******* сарын 06-нд төрсөн 17 нас 2 сартай охин ыг 18 нас хүртэл 10 сарын хугацаагаар, 2011 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн 14 нас 1 сартай охин ыг 18 нас хүртэл 47 сарын хугацаагаар сар бүр дээрх мөнгийг хариуцагч нараас олгуулахаар тооцоход д 361,500х10=3,615,000 төгрөг, т 361,500х47=16,990,500 төгрөг нийт 20,605,500 төгрөг байна.
6.8 Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нараас хувь тэнцүүлэн тодорхойлсныг харгалзан дээрх мөнгөний 61.7 хувь буюу 12,713,935 төгрөгийг хариуцагч -аас, 38.3 буюу 7,891,565 төгрөгийг хариуцагч А.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч С., С.******* нарт олгож, -аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 307,286,065 төгрөгийг, А.ээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 92,108,435 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...Миний бие энэ хэргийн хөндлөнгийн хянагчийн хувьд цалингийн хэмжээг нь тодорхой болгох хэрэгтэй. Мөн тэтгэвэрт гарах хугацааг тодорхой болгож, 2 хүүхдийнх нь улсаас авч байгаа тэтгэмжийг хасаж, болон “Дорноос мандах туяа” ХХК нараас хуваан гаргуулах саналтай байна. Учир нь амь хохирогч нь “Дорноос мандах туяа” ХХК-ийн ажилтан байсан, ажил үүргээ гүйцэтгэж яваад эрсэдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэснийг үндэслэлтэй гэж үзэн харгалзан үзсэн болно.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “Андын илч” ХХК-аас 12,713,935 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 218,373 төгрөг, хариуцагч А.ээс 7,891,565 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 141,215 төгрөг, хариуцагч аас 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 49 зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсгийн 4.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Андын илч” ХХК-аас гэм хорын хохиролд 12,713,935 төгрөг, хариуцагч А.ээс 7,891,565 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******, С. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Андын илч” ХХК-иас 307,286,065 төгрөг, хариуцагч А.ээс 92,108,435 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч С.*******, С., хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 100 000 000 төгрөгөөс 90 000 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******, С. нарт хэсэгчлэн төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч “Андын илч” ХХК-аас 12 713 935 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 218 373 төгрөг, хариуцагч А.ээс 7 891 565 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 141 215 төгрөг, хариуцагч аас 10 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг тус тус гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР
ШҮҮГЧИД С.НАСАНБУЯН
О.ЭНХТУУЛ