Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2026/00096

 

 

 

2026       01          30                                    

 

 

 

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар  би

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* хороо ******* хороолол ******* гудамж, *******ны ******* *******од байрлах *******-ийн,

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* ******* тоотод оршин суух ын т холбогдох

 

            "Зээлийн гэрээний үүрэгт 495,065.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь.

 

            ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц. нь ББСБ ХХК-тай 2021.08. 15-ны өдөр 661******* "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 03-р сарын 30-ны өдөр 79753 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 130,000 /Нэг зуун гучин мянга/ төгрөгийн цахим зээл авч зээлийнхээ эргэн төлөлтийг хийгээгүй байна. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, залийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодсон зээлдэгч Ц.ээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1346 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу утсан харилцаагаар холбогдсон иймд үндсэн зээл 130,000 төгрөг, зээлийн хүү 291,633.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,432 төгрөг нотариат 5000 төгрөг нийт 490,065 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******-аас зээл авсан. Тухайн үед ажилгүй, төлбөрийн чадваргүй байсан учраас төлөөгүй өдийг хүрлээ. Тухайн  байгууллагаас нэхэмжилсэн 490,065.33  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 490,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,502  төгрөгийн тал хувь болох 7,751 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ц.ээс тэмдэгтийн хураамжид 7,751 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 490,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,502  төгрөгийн тал хувь болох 7,751 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг 74.5  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,502  төгрөгийн тал хувь болох 7,751 төгрөгийг хариуцагч  Ц.ээс үлдэх 7,751 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д  тус тус олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                             Н.БАЯРБААТАР