| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00101/И |
| Дугаар | 315/ШШ2026/00104 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 315/ШШ2026/00104
2026 02 05
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, ******* *******, ******* *******, РД: *******, утас: *******, *******-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, ******* сумын баг, 13 гудамж 5 тоотод оршин суух РД:, утасны дугаар ын т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 884,783.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024-09-19-ний өдөр тоот гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,108,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Н. нь зээлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 747,432.37 төгрөг, үндсэн хүүнд 123,231.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,119.49 төгрөг, нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, нийт 884,783.02 төгрөгийг хариуцагч Н.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******-аас гар утас авсан нь үнэн. Нэхэмжилсэн 884,783.02 төгрөгийг 2026 оны 3 сарын 20-нд төлж дуусгахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
" ХХК нь Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 884,783.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,785 төгрөгийн тал хувь 12,893 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,893 төгрөгийг хариуцагч Н.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “" ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 884,783.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. 2026 оны 3 сарын 20-нд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,785 төгрөгийн тал хувь 12,893 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,893 төгрөгийг хариуцагч Н.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР