| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00079/И |
| Дугаар | 315/ШШ2026/00097 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2026/00097
2026 02 12 315/ШШ2026/00097
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг *******ын талбай ******* тауэр ******* давхарт байрлах, РД:*******, утасны дугаар *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг******* сум, *******, хорооллын тоотод оршин суух, РД:, утасны дугаар , овогтой д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 870,619.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "" ХХК" нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. нь тоот гэрээний дагуу Samsung A25_5G_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,108,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 312024082333543 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 795,669.20 төгрөг, үндсэн хүүнд 61,817.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,132.56 төгрөг, нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, нийт 870,619.34 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулах гэжээ.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 870,119.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би 2026 оны 3 сарын 20, 4 сарын 20-нд хоёр хувааж төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 сарын 20, 4 сарын 20-нд хоёр хувааж төлж барагдуулах тухай шүүхэд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 870,619.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага 870,619.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 20, 4 сарын 20-нд хоёр хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,444.85 төгрөгийн тал хувь 12,723 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,723 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулж нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 870,119.34 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 20, 4 сарын 20-нд хоёр хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,444.85 төгрөгийн тал хувь 12,723 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,723 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР