| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00121/И |
| Дугаар | 315/ШШ2026/00128 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00128
2026 02 24 315/ШШ2026/00128
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******,,,,,,, хороо *******, *******, 11 давхар ******* тоотод байрлах, РД:*******, утасны дугаар *******, ******* ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* баг ******* тоотод оршин суух, РД:, утасны дугаар , холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 411,101.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь тоот гэрээний дагуу цахим зээлийн гэрээ байгуулж 180,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатай зээлсэн. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. тоот гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 411,101.58 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-ны зээлийн гэрээний дагуу 411,101.58 төгрөгийг 2 дугаар сарын 26, 03 дугаар сарын 26-нд 2 хувааж төлнө гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 411,101.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 411,101.58 төгрөгийг 2 дугаар сарын 26, 03 дугаар сарын 26-нд 2 хувааж төлнө төлөхөөр тохиролцож нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13983 төгрөгийн тал хувь 6491.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6491.5 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 411,101.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч 2 дугаар сарын 26, 03 дугаар сарын 26-нд хувааж төлж дуусгахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13983 төгрөгийн тал хувь 6491.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6491.5 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР