| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00080/И |
| Дугаар | 315/ШШ2026/00134 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00134
2026 02 24 315/ШШ2026/00134
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 2 дугаар хороо ******* цогцолбор ******* тоотод байрлах, РД:*******, утасны дугаар ******* "*******" ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймаг ******* сум, 2 дугаар баг, *******ын тоотод оршин суух, РД:, утасны дугаар *******, овогтой холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,392,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цахимаар дугаартай зээлийн гэрээ байгуулсан. нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цахимаар 810,000 төгрөгийн дүнтэй, 3 сарын хугацаанд, 4.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банк дахь 5640090002 дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү гэрээний үүргээ биелүүлсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлээд байна. дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2026.01.08-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,392,974 төгрөгийг ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие "******* ХХК-аас 810,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Хүүгээ төлөөд явж байсан боловч, миний бие хүндээр өвдөөд төлөлтөө хийж чадаагүй. Нэхэмжилсэн 1,392,974 төгрөгийг 6 хувааж төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн дүн болох 1,392,974 төгрөгийг 2026 оны 3 сарын 5-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд, сар бүрийн 5, 25-ны өдрүүдэд, 6 тэнцүү хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,392,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,392,974 төгрөгийг хүлээн зөвшөөрч 6 хувааж төлөхөөр тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхамтай эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,838 төгрөгийн тал хувь 19,419 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19419 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Л. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,392,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч 6 тэнцүү хувааж дуусгахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,838 төгрөгийн тал хувь 19,419 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19419 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР