| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00080/И |
| Дугаар | 315/ШШ2026/00135 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00135
2026 02 24 315/ШШ2026/00135
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо ******* 02 ******* 8-р давхарт байрлах РД:*******, утасны дугаар ******* ХХК-ийн *******
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт ******* баг, ******* тоотод оршин суух ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,922,695.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2025-04-05-ны өдөр зээлийн гэрээний дагуу iphone15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,000,000.0 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,721,477.80 төгрөг, үндсэн хүүнд 183,103.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,113.96 төгрөг, нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, нийт 1,922,695.87 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би ******* ХХК-аас гар утас авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 1,922,696 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би 3-н сараас эхлээд 4 тэнцүү хувааж төлнө гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Токи хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,922,696 төгрөгийг хүлээн зөвшөөрч 3-н сараас эхлээд 4 тэнцүү хувааж төлж барагдуулах талаар гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,922,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,922,695 төгрөгийг гурван сараас эхлэн 4 хувааж төлж дуусгахаар тохиролцож ******* ХХК-тай эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,713 төгрөгийн тал хувь 28,857 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,857 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,922,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 1,922,695 төгрөгийг гурван сараас эхлэн 4 хувааж төлж дуусгахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,713 төгрөгийн тал хувь 28,857 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,857 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР