Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2026/00143

 

 

 

2026       02           27                                                315/ШШ2026/00143  

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******ий

 “*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох *******тай 1979 оноос хойш хамт амьдарч 7 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдийг хүрсэн. Ингээд нөхөр ******* нь 2024 оны 11 сарын 20-ны өдөр нас барсан. Ниймгийн даатгалын сангаас тэтгэмж авах гэхэд гэрлэлтийн батлуулаагүй байсан тул Б.******* намайг *******тай 1982 оноос  2024 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нөхөр *******ын нас барсны гэрчилгээ, ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, хүү *******, *******, нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нөхөр , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Б.******* нь *******тай 1982 оноос  2024 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нөхөр *******ын 222887640586 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, 1996 оны 8 сарын 16-ны өдөр төрсөн хүү ын Дэлгэрдалай, 1991 оны 4 сарын 14-ний өдөр төрсөн хүү Дэлгэрцогт, 1994 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн охин ын Ууганцэцэг нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд,

4. Гэрч гийн: “..Б.*******, ******* нар 1982 онд айл гэр хуримаа хийж байсан. Тэр үес хойш Сүхбаатар аймгийн Халзан суманд мал маллаж амьдарч байсан. *******, нар нь дундаасаа 8 хүүхэдтэй бөгөөд 4 охин 4 хүүтэй юм. Хүүхдүүд нь бүгдээрээ хөдөө мал маллаж амьдарцгааж байна. Энэ хоёр хүн 1982 онд айл гэр болсноосоо хойш тасралтгүй хамт амьдарч байгаад манай хүргэн ах ******* нь 2024 оны 11 сард ******* суманд бурхан болсон...” гэх мэдүүлэг,

5. Гэрч: гийн: “...Б.*******, ******* нар Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар бригадад мал маллаж амьдарч байсан. Энэ хоёр маань 1982 онд айл гэр болоод шинэ гэр бариад найр хуримаа хийж байсан. *******, нар нь дундаасаа 7 хүүхэдтэй бөгөөд 4 хүү 3 охинтой юм. Хамт амьдарсан цагаасаа Сүхбаатар аймгийн Халзан суманд мал маллаж амьдарч байгаад том охиноо дагаад Сүхбаатар аймгийн ******* суманд шилжиж ирж суурьшсан. Энэ хоёр хүн 1982 онд айл гэр болсноосоо хойш тасралтгүй хамт амьдарч байгаад миний дүү ******* нь 2024 оны 11 сард ******* суманд бурхан болсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.******* нь *******тай 1982 оноос  2024 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд Б.******* нь *******тай 1982 оноос  2024 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн  135.2.14-т заасныг баримтлан  нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь овогт тай 1982 оноос  2024 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР