Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2026/00144  

 

 

 

 

 

 

2026       02           27                                                

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* тоотод түр оршин суух ******* овогтой *******ийн

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Г.*******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

            1.1. *******ийн ******* би Миний бие 1986-1991 оны 01 сар хүртэл Сүхбаатар аймгийн нд гуталчнаар ажиллаж байсан тушаал шийдвэр байхгүй байгаа тул сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 ө

            2. Нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 7 сарын 22-ны өдрийн 130 дугаартай 1987 оны 02 сарын 3-ны 19/б дугаартай 1989 оны 6 сарын 27-ны өдрийн 84 дугаартай,  1991 оны 01  сарын 24-ний өдрийн 13 дугаартай 1992 оны 02 сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбаруудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

            3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Г.******* нь  Сүхбаатар аймгийн нд 1986 оны 6 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сар хүртэл  гуталчнаар ажиллаж байсан болох нь Г.*******ийн 165557 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн цалингийн лавлагаа,  Сүхбаатар аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 7 сарын 22-ны өдрийн 130 дугаартай сургууль төгсөгчдийг ажилд авах тухай гэх, Сүхбаатар аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 02 сарын 3-ны 19/б дугаартай 1989 оны 6 сарын 27-ны өдрийн 84 дугаартай,  1991 оны 01  сарын 24-ний өдрийн 13 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт  бичилт хийх тухай гэх тушаал, хавсралтын хуулбарууд, Сүхбаатар аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1992 оны 02 сарын 25-ны өдрийн 22 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай гэх тушаалын хуулбар,

 

4. Гэрч : “Би 1990 оны намраас 1995 он хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан. Намайг 1990 онд анх ажилд ороход Г.******* нь тус газарт гуталчнаар ажиллаж байсан. Яг хэдэн оноос эхэлж ажилласан талаар нь сайн мэдэхгүй байна. Намайг ажилд ороход ******* ажиллаж л байсан. Тэгээд 1995 он хүртэл бид хамт ажиллаад зах зээл болж Нийтийн ахуй үйлчилгээ татан буугдаж хувьчлагдаад Үйлчин нэртэй хувийн компани болж бид нар ажилгүй болсон”гэх,

 

5. Гэрч *******ы: “Би Сүхбаатар аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар 1976 оноос эхлээд 1992 он хүртэл ажилласан. Намайг ажиллаж байхад 1986 онд Г.******* ТМС төгсөөд гуталчнаар ажиллахаар ирж байсан. Тэгээд бид хамт 1992 он хүртэл ажилласан. Би нар дамжлагаар гутал оёх, наах зэрэг ажлуудыг ээлжлээд хийдэг байсан. 1992 онд Нийтийн ахуй үйлчилгээ нь зах зээлд ороод бид нар ажилгүй болсон. ******* 1986-1992 он хүртэл ажиллахдаа ажилдаа идэвхтэй сайн ажилчин байсан. Тухайн үед шагнал урамшуулал авсан талаар нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд Г.******* нь Сүхбаатар аймгийн нд 1986 6 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сар хүртэл  гуталчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт *******ийн *******ийг Сүхбаатар аймгийн нд 1986 оны 6 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сар хүртэл  гуталчнаар ажиллаж байсан тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР