| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00102/И |
| Дугаар | 315/ШШ2026/00145 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2026/00145
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* 8 дугаар хороо, *******, ******* 8-р давхат байрлах утас:******* ******* ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* тоот хаягт оршин суух, утас , *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 493,687.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024.05.05-ны өдөр тоот үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи апликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 324,054.08 төгрөг, үндсэн хүүнд 153,406.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,227.07 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг. нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 493,687.68 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 493,687.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 493,687.68 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь ******* ХХК-ийн 2026 оны 02 сарын 27-ны өдрийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 493,687.68 төгрөгийг 2026.02.26-нд бүрэн төлж барагдуулсан болно гэх 03-03/2401 тоот албан бичгээр нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 493,687.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,460.64 төгрөгийн тал хувь 7,730.32 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,730.32 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР