Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар  315/ШШ2026/00147

 

 

 

 

2026       02          27                                    

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* хороо ******* талбай 5 Ш/Х-22 ******* төв байранд байрлах, РД:*******, утасны дугаар *******, *******-ийн

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух, РД:, утасны дугаар ,  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,945,101.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 0******* сарын 27-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Б. нь дээрх 31- тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 430 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2026 оны 01-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн 11,933,601.62 (Арван нэгэн сая есон зуун гучин гурван мянга зургаан зуун нэг төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг, нотариатын зардалд 11,500 (Арван нэгэн мянга таван зуун тогрог) улсын тэмдэгтийн хураамж 206,072 (Хоёр зуун зургаан мянга далан хоёр төгрөг)-ийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой би ******* нэхэмжилсэн нийт 11,933,601.62   төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөр байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 9,488,735 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,072 төгрөгийн тал хувь 103,036 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 103,036 төгрөгийг хариуцагч Б.оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч Б.оос  зээлийн гэрээний үүрэгт  11,945,102 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,812 төгрөгийн тал хувь 60,906 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 60,906 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

         

 

       ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР