| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00166/И |
| Дугаар | 315/ШШ2026/00164 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2026/00164
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар ******* дүүрэг, ******* хороо, ******* цогцолбор ******* тоот хаягтай *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын*******т оршин суух *******н *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 522,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022.06.04-ний өдөр цахимаар дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Ж.******* 2023-02-03-ны өдөр цахимаар 190,000.00 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаатай, 4.4 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү гэрээний үүргээ биелүүлсэн боловч Ж.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.29-ний өдөр хүртэл хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 522,950 төгрөгийг Ж.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Нөмөр ББСБ ХХК нь шүүхэд Нөмөр Кредит ББСБ нь тус шүүхэд Ж.*******т холбогдуулан гаргасан 2026 оны 1 дугор сарын 29-ний өдрийн нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Уг нэхэмжлэл нь өмнө нь тухайн хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй шаардлага, үндэслэл, агуулгын хувьд давхардсан болно. Иймд 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлээсээ татгалзсныг хүлээн авч, тухайн нэхэмжлэлд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ..
ҮНДЭСЛЭХ нь:
Нөмөр ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэг 522,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байх ба нэхэмжлэгчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Нөмөр ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 16,939 төгрөгийн 50 хувь 8469 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нөмөр ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэг 522,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Нөмөр ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 16939 төгрөгийн 50 хувь 8469 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР