| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/06188/И |
| Дугаар | 191/ШШ2026/02900 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/02900
| 2026 02 26 | 191/ШШ2026/02900 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ******* ******* ******* ГХОХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ХХК/РД: *******/,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт ын /РД: / нарт холбогдох,
2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнээс татгалзсанд тооцож, нийт 7,186,266,784.62 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.ы нийт 771,230,099 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,
Хариуцагч Т.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,
Хариуцагч Т.ы өмгөөлөгч Т.,
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.,
Гэрч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Н.ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ГХОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоод хяналт шалгалтын дагуу, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т. нь Нэхэмжлэгчтэй 01/21 дугаарт "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ" байгуулсан нь "Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль"-ийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Хууль зөрчин хөрөнгө, орлого олох, санхүүгийн болон эдийн засгийн харилцаанд орох нь хуулиар хориотой тул 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Татгалзах шийдвэрээ Хариуцагч нарт даруй хүргэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг ч мөн Хариуцагч нарт шилжүүлэн өгсөн. Хариуцагч нар одоо хүртэл өмчлөл, эзэмшил, ашиглалтаа бүрэн хэрэгжүүлж байна.
"Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-д заасан харьяаллын дагуу, Монгол Улсын нд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дурдсан нөхцөл байдлыг шалгуулахаар хандсан. Хариуцагчийн хувьд, Монгол Улсын ны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт болон Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаарт тогтоолын дагуу ".... 2021.06.21 өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүнг ам.доллараар илэрхийлж гүйцэтгэсэн..." буюу Зөрчил үйлдсэн болох нь, өөрөөр хэлбэл "гэрээний дүнг ам.доллараар тогтоон, төлбөр тооцоог гүйцэтгүүлсэн" нь хууль зөрчсөн болох нь эцэслэн тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хувьд, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаарт тогтоолын дагуу Зөрчил үйлдээгүй болох нь эцэслэн тогтоогдсон.
Зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож, Хариуцагч нар нь зөрчлийн үр дагаврыг арилгах, мөнгийг буцаан өгөх талаар татгалздаггүй. Харин хэрхэн буцааж өгөх талаар биечлэн болон цахимаар уулзаж, төлөөлөгч нараа удаа дараа уулзуулж, санал солилцсон ч шийдэлд хүрээгүй. Хугацааны талаар тохиролцох боломжгүй нөхцөл тулгаж, хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож, буцаан төлөх хэмжээгээ хэт багаар санал болгон нэхэмжлэгчийг залхааж, авсан мөнгөө буцаан өгөхгүй байх, хугацаа хожих сонирхлоор элдэв шалтаг тоочин хойшлуулсаар байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, хохироож байх тул Шүүхэд хандаж байна.
Хариуцагч нартай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр "Тооцоо нийлсэн акт" үйлдсэн. Нэхэмжлэгчээс 2,002,242 ам.долларыг Хариуцагч нар авсан болохыг хүлээн зөвшөөрөлцсөн, Ямар нэгэн маргаангүй. Хариуцагч нарын хүсэлтийн дагуу анх "*******" ХХК-д, дараа нь "*******" ХХК ба иргэн Т.д, хамгийн сүүлд нь "*******" ХХК-д шилжүүлсэн.
"*******" ХХК нь 743,844 ам.долларыг авсан. Анх 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 60,000 ам.доллар, дараа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12,000 ам.доллар, хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 671,844 ам.доллар тус болно.
Иргэн Т. нь 1,258,398 ам.долларыг авсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 328,000 ам.доллар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 554,303 ам.доллар, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 211,000 ам.доллар, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 89,000 ам.доллар, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 76,095 ам.доллар тус тус болно.
Хариуцагч нарын авсан 2,002,242 ам.долларыг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Монгол Банкнаас зарласан *******шийн лавлагаа" дахь 3,402.50 төгрөгөөр тооцвол Зөрчлийн улмаас үүссэн үүргийн тооцоолол 6,812,628,405 төгрөг болно. Нийт мөнгөн дүнгээс "*******" ХХК-иас 2,530,929,210 төгрөг, иргэн Т.аас 4,281,699,195 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн хууль зүйн зарим үндэслэл:
"Иргэний хууль"-ийн IV хэсэг болох Гэрээний бус үүргийн харилцаа үүссэн. "Иргэний хууль-ийн IV хэсгийн II дэд хэсэгт заасан Зөрчлийн улмаас үүсэх үүрэг Хариуцагч нарын хувьд үүссэн. Тухайлбал: Тавин хоёрдугаар бүлэгт заасан Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, 497 дугаар зүйл Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл Хариуцагч нарын хувьд үүссэн.
"Иргэний хууль"-ийн II хэсэг болох Үүргийн харилцаа үүссэн. Тухайлбал: Арван наймдугаар бүлэгт заасан Гэм хорыг арилгах үүрэг, 229 дүгээр зүйлд заасан дагуу Хариуцагч нарын хувьд үүссэн.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаарт Тогтоолын Хянавал хэсгийн 6-д "... нэхэмжлэгчээс дээрх гэрээний улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй" хэмээн дүгнэж, "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 хэсэгт заасанчлан "ны хэргийн шүүхийн харьяаллын бус" хэмээн Эцэслэн шийдвэрлэсэн.
Шүүхээс хүсэх нь:
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг авч, Зөрчлийн улмаас үүссэн Хариуцагч нарын үүргийг барагдуулж, Мөнгөн хөрөнгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч нартай 2022 оны 10 сарын 31 өдөр "Тооцоо нийлсэн акт" үйлдсэн. Нэхэмжлэгчээс 2,002,242 ам.долларыг хариуцагч нарт шилжүүлсэн болохыг тус актаар талууд хүлээн зөвшөөрөлцсөн, ямар нэгэн маргаангүй. Хариуцагч нарын хүсэлтийн дагуу анх "*******" ХХК руу, дараа нь "*******" ХХК ба иргэн Т. руу, сүүлд нь "*******" ХХК руу шилжүүлсэн.
"*******" ХХК нь 743,844 ам.долларыг авсан. Үүнд: Анх 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 60,000 ам.доллар, дараа нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 12,000 ам.доллар, хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 671.844 ам.доллар тус тус болно. Нэхэмжлэгч болон иргэн Т.ы хооронд байгуулагдсан гэрээ нь хэрэгжээгүй буюу талууд гэрээнээс татгалзсан тул "*******" ХХК нь авсан мөнгөө буцаан өгөх үүрэгтэй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч "*******" ХХК-д ямар нэгэн мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй байсан.
Иргэн Т. нь 1,258,398 ам.долларыг авсан. Тухайлбал 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 328,000 ам.доллар, 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 554,303 ам.доллар, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 211.000 ам.доллар, 2022 оны 5 дугаар сарын 14 өдөр 89,000 ам.доллар, 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 76,095 ам.доллар тус тус болно.
Хариуцагч нарын авсан 2,002,242 ам.долларыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа"-нд дурьдсан 3,402,50 төгрөгөөр тооцвол 6,812,628,405 төгрөг болно. Нийт мөнгөн дүнгээс *******" ХХК-иас 2,530,929,210 төгрөг, иргэн Т.аас 4,281,699,195 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нь дээр дурьдсан зөрчлийн асуудлаар Монгол Улсын нд 2023.01.18-нд хандсан бөгөөд Монгол Улсын ны 2023.03.21 өдрийн дугаарт болон Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.02.19 өдрийн дугаарт тогтоолын дагуу хариуцагч Т. ".... 2021.06.21 өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүнг ам.доллараар илэрхийлж гүйцэтгэсэн..." буюу зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин нэхэмжлэгч нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023.12.11 өдрийн 99 дугаарт тогтоолын дагуу зөрчил үйлдээгүй болох нь тогтоогдсон гэдгийг дурьдах нь зүйтэй.
Дээр дурьдснаар талууд гэрээнээс татгалзсан тул үр дагаврыг арилгах, мөнгийг буцаан өгөх тал дээр хариуцагч нар татгалздаггүй. Харин хэрхэн буцааж өгөх талаар талууд биечлэн болон цахимаар уулзаж, төлөөлөгч нараа удаа дараа уулзуулж, санал солилцсон ч шийдэлд хүрээгүй. Хариуцагч нар нь хугацааны талаар тохиролцох боломжгүй нөхцөл тулгаж, хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож, буцаан төлөх хэмжээгээ хэт багаар санал болгон нэхэмжлэгчийг залхааж, авсан мөнгөө буцаан өгөхгүй байх, хугацаа хожих сонирхлоор элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хохироож байх тул шүүхэд хандсан.
2021.06.21-ны 01/21 тоот гэрээнээс 2023 оны 1 сарын 9-нд татгалзаж, татгалзлалыг хүргүүлснийг хариуцагч Т. зөвшөөрч (2023.01.16-нд хариу ирүүлсэн), уг гэрээ дуусгавар болсон. Тэгэхээр энэ цаг хугацаанаас эхлэн иргэн Т., ******* ХХК нь авсан мөнгөө нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хүлээсэн.
ИХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1-д ... аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх Үүрэгт 5-7-нэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй" гэж заасан. Хариуцагч талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, аших буцаан авсан бөгөөд түүнээс хойш ХЭХ-ийн түрээсийн орлогыглалт 2023 оны армийг хүртэж байна. Хариуцагч нарын хувьд ҮХЭХ-өө буцаан авсан өдрөө, мөнгийг буцаан өгөх ёстой байсан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...", 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нохой төлбөрт авах бүх зүйл хамаарна" гэж заасан. Гэтэл "*******" ХХК-ийн зүгээс бүх уулзалтуудад оролцож, мэдэж байсан ч бас л мөнгө огт аваагүй мэт, мэдээгүй мэтээр хандаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр санаархаж байна.
Дээр дурьдснаар " ХХК бус хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй байгаагаас " ХХК хохирч байна. Өөрөөр хэлбэл иргэн Т., "******* ХХК нар мөнгийг буцаан өгөхгүй байгаагаас уг ам.долларыг төгрөгт шилжүүлэн нэхэмжилж байгаа " ХХК хохирч байна. Хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй байгаагийн үр дагаварыг нэхэмжлэгч хариуцах ёсгүй. Тиймээс арга буюу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа болно.
Хариуцагч нартай 2022 оны 10 сарын 31 өдөр "Тооцоо нийлсэн акт" үйлдсэн. Нэхэмжлэгчээс 2,002,242 ам.долларыг хариуцагч нарт шилжүүлсэн болохыг тус актаар талууд хүлээн зөвшөөрөлцсөн, ямар нэгэн маргаангүй. Хариуцагч нарын хүсэлтийн дагуу анх "*******" ХХК руу, дараа нь "******* ХХК ба иргэн Т. руу, сүүлд нь "*******" ХХК руу шилжүүлсэн.
"******* ХХК нь 743,844 ам.долларыг авсан. Үүнд: Анх 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 60,000 ам.доллар, дараа нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 12,000 ам.доллар, хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 671.844 ам.доллар тус тус болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч "*******" ХХК-д ямар нэгэн мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй.
Хариуцагч нарын авсан 2,002,242 ам.долларыг 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа"-нд дурьдсан 3,589.11 төгрөгөөр тооцвол 7,186,266,784.62 төгрөг болно. Нийт мөнгөн дүнгээс ******* ХХК-иас 2,669,737,938.84 төгрөг, иргэн Т.аас 4,516,528,845.78 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. гэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тооцооны хувьд түрээсийн орлогоос тооцсон ******* ******* ******* ХХК аваагүй.
******* ХХК-ийн зүгээс дундаас үндэслэлгүйгээр аваад хөрөнгөжсөн байгаа. Гэрээ хэрэгжээгүй.
2-р хавтас, 68-р талд, 69-р талд ******* ХХК-иас төлбөрийг буцаан өгөх талаар хангалттай илэрхийлсэн.
Гэрээнээс татгалзсан гэдэг талаар хариуцагч Т., ******* ХХК маргахгүй байгаа.
Сөрөг нэхэмжлэл дээр маргаж байгаа. Авсан мөнгөн дүнгийн талаар маргахгүй гэсэн тайлбар гаргасан. Гэрчилгээ гаргаагүй байхад Зуучлалын гэрээ хийх боломжгүй, дээрээс нь энэ хүнд санхүүгийн анан шатны баримт байхгүй. гэв.
3. Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Т.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би "******* ******* ******* ******* *******" ГХО ХХК-иас ирүүлсэн саналын дагуу тус компанитай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 01/21 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ" анх байгуулсан юм. Энэхүү гэрээний харилцаанд "*******" ХХК оролцоогүй болно. Тухайн үед буюу 2021 оны 05 дугаар сард нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д. нь барилгын 9 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах санал гаргасан бөгөөд тухайн компани нь нэгэнтээ гадаадын хөрөнгө оруулалттай компани болж үүсгэн байгуулагдах тул төлбөрөө ам доллароор тогтоож, худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайн үед "******* ХХК-ийн эцсийн өмчлөгч Улсын иргэн уг үл хөдлөх эд хөрөнгийг мкв-ийг 4 000 ам доллароор худалдан авах хүсэлтэй байгаагаа албан захидлаар илэрхийлж, энэ зорилгоор Д.т итгэмжлэл олгосон байдаг.
Нэхэмжлэгч нь намайг хууль зөрчсөн хэмээн нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь үнэнд нийцэхгүй бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулах, төлбөрийг гадаад валютаар илэрхийлэх, төлөх зэрэг нь бүхэлдээ гадаадын хөрөнгө оруулалттай компани болох нэхэмжлэгч талын чин хүсэл, зориг байсан болно.
Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн аваач хэмээн ******* " ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан болно. Гэтэл тэд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авах хугацааг шалтгаангүй хойшлуулсаар гэнэт л гэрээнээс татгалзах тухай 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн санал ирүүлсэн.
Ийнхүү надаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тэд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авахаас татгалзаж, төлбөрөө нэхэх болсон. Үүнтэй зэрэгцүүлэн ******* " ХХК-ийн төлөөлөгч гэх нөхдүүд миний нэр хүндэд халдаж Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурор, Монгол банк, , Улсын элчин сайдын яам зэрэг олон байгууллагад үндэслэлгүй гомдол, мэдээлэл гаргаж, намайг бараг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлголт түгээж байсан нь туйлын харамсалтай байна. Үүний нэг нь нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нд нөхцөл байдлыг шалгуулахаар хандаж, ны хянан шалгагч, улсын байцаагчаас 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр нэхэмжлэгчийг дугаар, хариуцагчийг дугаар шийтгэх хуудсаар тус тус торгож шийдвэрлэсэн. Уг зөрчлийн хэргийг хяналтын шатны эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн нотлох шүүх 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн дугаар тогтоолоор баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний төлбөрийг гадаад валютаар илэрхийлж, төлөх нь миний санаа бус Улсын хөрөнгө оруулалттай компанийн хүсэл зориг байсныг бүрэн хэмжээнд нотлон харуулсан болно.
Миний хувьд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах гэнэтийн шийдвэрийг аль болох ойлгож, хүлээцтэй хандсан хэдий ч "******* " ХХК зэрэг зэрэг хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол, хүсэлт гаргасан байсан тул яах ч аргагүй эдгээр шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болтол "******* " ХХК-ийн төлбөрийн асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх боломжгүй байсан болно. Энэ дашрамд "******* " ХХК-ийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх баталгаа болгож би барилгын 14-р давхарыг мөн Нэхэмжлэгчид барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан ны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул үүний дараагаас би нэхэмжлэгч талтай гэрээний төлбөрийг буцаах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид хэд хэдэн удаа цахим уулзалт хийж, нягтлан бодогч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж тогтмол уулзалтууд хийж байсан. Эдгээр уулзалтуудыг хийсэн шалтгаан нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан "******* ХХК-д төлвөл зохих төлбөрийн дүнг төгрөгөөр илэрхийлэх, нэхэмжлэгчийн дансанд хэд хэдэн удаа шилжүүлсэн дүнг хасч тооцох, хөрөнгийн тохижилтын зардлыг хэрхэн тооцох зэрэг асуудлыг тооцоолох шаардлагатай байсан юм.
Нэхэмжлэгч гэрээнээс нэгэнт татгалзсан тул миний хувьд дээрх тооцооллыг эцэслэмэгц, буцаах төлбөрийн асуудлыг 2025 онд багтаан бүрэн шийдвэрлэж чадахаа нэхэмжлэгчид ойлгомжтойгоор илэрхийлсэн болно. Нэхэмжлэгч энэ хугацааг зөвшөөрөх боломжтой талаар дурдаж байсан бөгөөд бидний хоорондын эвийн журмаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй хэмээн ойлгож байна.
Т.ы хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн авна уу хэмээн ******* " ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл тэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах хугацааг шалтгаангүй хойшлуулсаар гэнэт л гэрээнээс татгалзах тухай саналыг ирүүлсэн байдаг.
"******* " ХХК-г шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г. нь бодогч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж тогтмол уулзалтууд хийж байсан. Нэхэмжлэгч гэрээнээс нэгэнт татгалзсан тул Т.ы хувьд дээрх тооцооллыг эцэслэн тохирсон даруйд буцаах төлбөрийн асуудлыг шийдвэрлэж чадахаа нэхэмжлэгчид ойлгомжтойгоор илэрхийлсээр ирсэн болно.
Нэхэмжлэгч буцаан төлөх төлбөрийг өнөөгийн ам.долларын ханшаар тооцож, Учир нь Т. нь ******* *******" ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсны дараа 2022 оны 10-р сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлж дуусгасан тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд энэхүү актад талууд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг төлбөр гүйцэтгэсэн өдрийн ханшаар хөрвүүлж төгрөгөөр тооцон, эцэслэн баталгаажуулсан. Тус актыг Т.ыг төлөөлөн Ю. үйлдсэн бөгөөд тус баримтыг ханшийн өөрчлөлтийг тогтворжуулах зорилгоор үйлдсэн байдаг. Уг "Тооцоо нийлсэн акт"-аас харахад гэрээний төлбөрт нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлсэн төлбөрийг 5,754,858,150 /таван тэрбум долоон зуун тавин дөрвөн сая найман зуун тавин найман мянга нэг зуун тавь/ төгрөг хэмээн баталгаажуулсан тул нэхэмжлэгч ийнхүү өнөөгийн ханшаар тооцон төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад Т.ыг гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 1 сард бүхэлд нь буцаан авсан гэдэг нь худал юм.
Учир нь нэхэмжлэгч тоотыг 2023 оныг дуустал өөрийн эзэмшилдээ байлгаж, ашигласан байдаг. гэв.
4. Хариуцагч Т. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "******* " ХХК-тай 2021 оны 06-р сарын 21-ний өдөр давхрыг худалдахаар тохиролцож, 01/21 тоот Ул хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Уг гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон Хоризон барилгын 9 давхар нь тоотоос бүрдэх бөгөөд хариуцагчтай гэрээ байгуулснаас хойш хэдхэн хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "******* ХХК нь тоотод байрлаж, үйл ажиллагаагаа явуулах болсон.
Миний бие нь ******* " ХХК-тай 2022 оны 10-р сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлж дуусгасан тухай 01/22 дугаартай Тооцоо нийлсэн акт" үйлдсэн. Энэхүү тооцоог нийлснээр миний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгье, шилжүүлье гэсэн боловч ******* " ХХК нь тоотыг оффисын зориулалтаар ашиглаж, бусад тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг хойшлуулж, бусад этгээдүүдэд түрээслүүлээд түрээсийн төлбөрийг "******* ******* ******* ******* *******" ХХК руу шилжүүлж байх хүсэлтийг тухайн үед Гүйцэтгэх захирал байсан Д. гаргасан бөгөөд үүнийг нь миний зүгээс зөвшөөрсөн юм.
"******* ХХК-ийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.ийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг шалтгаан дурдаж гэрээнээс татгалзах мэдэгдэл гаргасан байдаг. Ийнхүү "******* " ХХК үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс аль хэдийн татгалзаж, гэрээ хэрэгжих боломжгүй болсон ч "******* " ХХК нь тоотыг суллаж өгөлгүй явсаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүргэсэн.
"******* " ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 9 давхрын тоотод 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 30 сарын хугацаанд ямар нэгэн төлбөр, хөлс төлөлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Уг тоот оффиссын талбай нь 169 м.кв хэмжээтэй бөгөөд нэг сарын хугацаанд түрээслүүлэх төлбөр нь 14,365,000 төгрөг тул уг хугацаанд би тоотыг өөр этгээдэд түрээслүүлсэн бол 349 661 000 /гурван зуун дөчин есөн сая зургаан зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн орлогыг олох байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 349661 000 төгрөгийн түрээсийн зардлаа хэмнэсэн.
Түүнчлэн би "******* " ХХК-д үл хөдлөх хөрөнгийн худалдааны гэрээ байгуулахад зуучлуулж, 184.728.538 /нэг зуун наян дөрвөн сая долоон зуун хорин найман сая таван зуун гучин найм/ төгрөгийг зуучилж өгсөн иргэн Б.ад төлсөн. Тэрээр "******* " XXK ерөнхийлөгч хатагтай болон захирал Д. нарыг надтай танилцуулж, гэрээ байгуулахад зуучилсан болно. "******* " ХХК үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах санал гаргаагүй, эсвэл гэрээ байгуулаагүй бол би энэ хэмжээний зардлыг гаргахгүй байсан.
Иймд "******* " ХХК-с Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 534.389.538 таван зуун гучин дөрвөн сая гурван зуун наян есөн мянга таван зуун гучин найман төгрөгийг гаргуулж өгнө үү.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т Иргэний эрхийг учруулсан хохирлыг арилгуулах замаар хамгаална, 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу ******* " ХХК-ийн тоотод байрлаж байсан хугацаандаа хэмнэсэн зардал болох 349,661,000 төгрөг, гэрээ байгуулахад төлсөн зуучлалын зардал болох 184,728,538 төгрөг, нийт 534,389,538 төгрөгийг "******* ХХК-иас гаргуулж өгнө үү.
Т. нь "******* ******* ******* ******* *******" ХХК-тай 2021 оны 06-р сарын 21-ний өдөр 01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж давхарын 1 тоот хаягт байрлах 507.46 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар тохиролцсон. Тус 9 дүгээр давхар нь улсын бүртгэлд 507.46 м.кв талбайтай 1 тоот хаягт бүртгэгдсэн хэдий ч зохион байгуулалтын хувьд , , тоот гэсэн 3 тусдаа хэсгээс бүрддэг.
Дээрх гэрээ байгуулагдсанаар 9 дүгээр давхарыг бүхэлд нь эзэмшиж, ашиглах эрх ******* ******* ******* ******* *******" ХХК-д шууд шилжсэн. Тус компани тоотод нь үйл ажиллагаа явуулж, , тоотыг бусдад түрээслүүлэхээр болсон ба 2020-08-11-ний өдрийн огноотой албан бичгээр тоотын 142 м.кв талбай, тоотын 123.7 м.кв талбайн м.кв тус бүрийн үнийг 60,000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхийг ******* ХХК-д мэдэгдсэн. Учир нь ******* ХХК нь тухайн талбайг худалдахаас өмнө менежментийг буюу ашиглалтыг бүхэлд нь хариуцдаг байсан.
Улмаар ******* ХХК нь ******* ******* ******* ******* *******" ХХК-ийн өмнөөс ХХК-тай 2021 оны 8-р сарын 11-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээг, " ХХК-тай 2021 оны 10-р сарын 21-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээг тус тус байгуулж түрээсийн төлбөрийг ******* ХХК өөрийн дансаар хүлээн авч ******* ******* ******* ******* *******" ХХК-д шилжүүлдэг байсан. ******* ******* ******* ******* *******" ХХК дараах байдлаар түрээсийн орлого олсон.
1. 2021-11-31-ний өдөр 21,327,803 төгрөг;
2. 2021-12-31-ний өдөр 10,366,007 төгрөг;
3. 2022-01-31-ний өдөр 6,408,943 төгрөг;
4. 2022-02-28-ны өдөр 10,142,167 төргөг;
5. 2022-03-30-ны өдөр 10,103,511 төгрөг;
6. 2022-04-30-ны өдөр 11,013,909 төгрөг;
7. 2022-05-30-ны өдөр 10,984,473 төгрөг;
8. 2022-06-20-ны өдөр 199,074 төрөг;
9. 2022-11-14-ний өдөр 50,419,989 төгрөг;
10. 2022-11-30-ны өдөр 50,000,000 төгрөг;
11. 2022-12-14-ний өдөр 39,384,480 төгрөг;
12. 2023-01-04-ний өдөр 16,490,204 төгрөг
13. Нийт 236,840,561 төгрөг.
Ийнхүү "******* ******* ******* ******* *******" ХХК нь 2021-11-31-ний өдрөөс 2023-01-04-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 236,840,561 төгрөгийн түрээсийн орлогыг худалдан авахаар тохирсон 9 дүгээр давхарын , тоотуудаас олжээ.
Т. нь "******* ******* ******* ******* *******" ХХК-д хандаж худалдсан талбайгаа холбогдох журмын дагуу шилжүүлэн өгөх гэсэн боловч тус компанийн зүгээс тодорхой бус шалтгаанаар өмчлөх эрхийг шилжүүлэн авахаас татгалзаж байсан ба 2023-01-09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа надад мэдэгдсэн.
******* ******* ******* ******* *******" ХХК нь 2021 оны 06-р сарын 21-ний өдөр 01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж заасны , тоотын түрээсийн гэрээнээс олсон ашиг, орлогоо Т. надад буцааж өгөх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 236,840,561 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Иймд ******* ******* ******* ******* *******" ХХК-аас 236,840,561 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
5. Хариуцагч Т.ы өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байна. Үндсэн шааралгаатай холбоотой тайлбар хэлье. Нэхэмжлэлийн үндэслэл болоод хууль зүйн үндэслэл юу вэ гэж асуухаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг дурдлаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж хэргийг шийдэх байх. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр татгалзах санал гаргасан гэж байна. Тэрний үр дагавар боюу эцсийн шийдэл нь яассан юм бэ? ямар баримтаар тогтоогдож байна, гэрээ цуцлагдсан юм уу гэдгийг тогтоолгох шаардлага чинь урдуур байх ёстой юм биш үү, өгсөн авснаа буцаая гэж байгаа бол. Гэрээний эрх зүн йүр дагавар дуусчихсан юм уу ямар шатандаа яваа юм, цуцлагдлаа, дуусгавар болоод тэрний үр дагаврыг талууд ярилцаж байна гэвэл үр дагаврын асуудал дээр хууль хэрэглээний хувьд өөр зүйл яригдах ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас гэрээний хүчин төгөлөдөр байдал, гэрээ дуусгавар болсон цуцлагдсаныг тогтоолгох шаардлага байхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэх үндэслэлтэй.
Д. гэж хүний эрх ашиг хөндөгдөж байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан ауудлаар хүсэлт гаргана, тоотыг худалдсан, өөрсдөө түрээсэлсэн гэсэн. ХХК-ийн ******* ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээ, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлж байсан баримтуудыг, Көүч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хүсэлтэй байгаа.
Иймд хэргийг шийдэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. гэв.
6. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ГХОХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Т.ы зүгээс тус шүүхэд 2025.04.17-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад "Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 534,389,538 төгрөгийг гаргуулах" гэжээ. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан нь нэхэмжлэгчийн буруу мэт агуулгаар бичсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: Хариуцагч Т. нь Монгол Улсын ны 2023.03.21 өдрийн дугаартай болон Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.02.19-ний өдрийн дугаартай тогтоолын дагуу "... 2021.06.21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний - ам.доллараар илэрхийлж гүйцэтгэсэн..." буюу зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.ы буруугаас гэрээ дуусгавар болсон байхад нэхэмжлэгчээс нэхэж дүнг ам. буй нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс татгалзлалаа хүргүүлснийг хариуцагч Т. нь хүлээн авч, гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д "Энэ хуулийн 205.1-д заасан Үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй" гэж заасан. Гэтэл иргэн Т. нь ҮХЭХ-өө өөрийн эзэмшил, ашиглалтандаа авч, шууд л түрээсийн орлогыг нь авч, үр шимийг нь хүртэж байхад нэхэмжлэгч компани нь өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадалгүй, мөнгөнийхөө үр шимийг ч хүртэж чадахгүй хохирч байна. Үүргээ гүйцэтгээгүй тал нь нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх ёстой болохоос хохироогоод мөнгөө өгөхгүй байгаа тал нь нэхэмжлээд байх боломжгүй.
Талууд гэрээнээс татгалзлаа гээд хариуцагч Т. хохироогүй. Учир нь тэрээр нэхэмжлэгчийн 2 сая гаруй ам.долларыг 4 жилийн хугацаанд санхүүгийн эх үүсвэрээ болгон ашигласан төдийгүй энэ хугацаанд түүний ҮХЭХ-ийнх нь үнэ цэнэ нь улам өссөн байна.
Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас харвал олох байсан түрээсийн орлого, зуучлалын гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
"******* ХХК-ийн хувьд уг талбайд анхнаасаа л байрлан үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд харин тухайн үед гүйцэтгэх захирал асан Д.ийн өөрийн компани үйл ажиллагаа явуулж байсан гэдэг. Үүнийг хариуцагч сайн мэдэж байсан. Тэр ч утгаараа манай компанид хандан тоотыг чөлөөлөх асуудлаар ямар нэг мэдэгдэл, шаардлага ирүүлж байсан зүйл байхгүй. 2022 оны 10 сарын 12-ны өдөр Д.ийг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, Х.г томилсон байдаг. Тиймээс байрлаж байсан субъектүүдээс нь нэхэмжлэх нь зүйтэй байх.
Иргэн Б.аар зуучлуулж, 184,728,538 төгрөгийг төлсөн гэсэн нь үндэслэлгүй. Хэн ч ийм зүйл бичих боломжтой.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэн Т. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.
7. Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь "*******" ХХК-д холбогдуулан зөрчлийн улмаас үүссэн үүрэгт 2,530,929,210 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Учир нь:
Нэхэмжлэлийн үндэслэл болсон зөрчил нь "******* ХХК-д хамааралгүй юм. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт болох ны байцаагч М.Тамирын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай хуудсыг үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1-дэх хэсгийг үндэслэн зөрчил гаргасан гэж үзэж иргэнд торгууль ногдуулсан байна. Энэ зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "*******" ХХК оролцоогүй юм.
Цаашилбал нэхэмжлэгч "Перрим ******* ******* ******* *******" ГХО ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан №01/21 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний тал нь "*******" ХХК биш юм.
Эдгээрээс үзвэл "******* ХХК нь Зөрчлийн хэрэг болон №01/21 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой, нэхэмжлэгч "Перрим ******* ******* ******* *******" ГХО ХХК-ийн өмнө аливаа үүрэг хүлээгээгүй болно.
"Перрим ******* ******* ******* *******" ГХО ХХК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхээр шүүхэд гаргасан хүсэлт нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн алдагдалтай ажиллаж байгаа эсэх нь тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Улмаар зөрчлийн хэргийг эрүүгийн гэмт хэрэгт хүчээр хамаатуулан, хүсэлтийн үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болжээ.
(1) Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тухайд
Т. нь ******* ******* ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 06-р сарын 21-ний өдөр давхарыг худалдахаар тохиролцож 01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээтэй холбоотой талууд 2022 оны 05-р сарын 21-ний өдөр 01/22 тоот нэмэлт гэрээ, 2022 оны 11-р сарын 01-ний өдөр №02/22 тоот нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээнүүдийг байгуулахад "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю. би Т.аас олгосон итгэмжлэлийн хүрээнд гарын үсэг зурж оролцсон болно.
Үүний дараа 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "******* ******* ******* ******* ******* ХХК өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д. эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг шалтгаан дурдаж гэрээнээс татгалзах мэдэгдэл гаргасан байдаг.
Ийнхүү нэхэмжлэгч сайн дураараа гэрээнээс татгалзаж, ханшийн зөрүүг ашиглан өндөр дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь 2022 оны 05-р сарын 21-ний өдрийн 01/22 тоот нэмэлт гэрээгээр талууд 01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлөгдсөн төлбөрийг төлбөр гүйцэтгэсэн өдрийн ханшаар хөрвүүлж төгрөгөөр тооцон, эцэслэн баталгаажуулсан. Түүнчлэн ******* ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 10-р сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлж Дуусгасан тухай Тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн энэхүү актад талууд шилжүүлсэн төлбөрийг төлбөр гүйцэтгэсэн өдрийн ханшаар хөрвүүлж төгрөгөөр тооцон, эцэслэн баталгаажуулсан. Бидний зүгээс энэ баримтыг ханшийн өөрчлөлтийг тогтворжуулах зорилгоор үйлдсэн.
Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг тооцоход талуудын үйлдсэн эдгээр баримтад дурдсан, төгрөгөөр илэрхийлсэн дүнг баримтлах ёстой. Энэхүү тохиролцоогоор тооцвол худалдагч үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар 5,754,858,150 төгрөг төлсөн болохыг талууд баталгаажуулсан.
(2) "*******" ХХК-ийн зүгээс "******* ******* ******* ******* *******" ХХК-д шилжүүлсэн төлбөрийн тухайд
Нэхэмжлэгч нь "*******" ХХК-иас хүлээн авсан төлбөрийн талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, орхигдуулсан байна.
"******* ******* ******* ******* *******" ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр оффисийн барилгын 9-р давхрыг тэр чигээр нь /, , / худалдаж авахаар анх тохирсон бөгөөд тус гэрээний 4.5 дахь заалтын дагуу компани нь өөрсдөө тоотод оффисын үйл ажиллагаагаа явуулж, талбайг аливаа төлбөргүйгээр ашигладаг байсан болно.
Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11-р сарын 01-ний өдрийн №02/22 тоот нэмэлт гэрээгээр Худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03-р сарын 01-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч худалдан авагч тал үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан.
"******* ******* ******* ******* *******" ХХК-ийн Д. захирлын зүгээс оффисийн барилгын , тоотуудыг бусдад түрээслүүлэхээр хүсэлт тавьсан болохыг энд дурдах нь зүйтэй болов уу. Энэхүү хүсэлтийн дагуу түрээсийн орлого нийт 156,294,674 төгрөгийг "*******" ХХК-иас "******* ******* ******* ******* *******" ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
Түрээсийн төлбөрийн эхний тооцоог "******* ******* ******* ******* *******" ХХК-тай үйлдсэн бөгхк-тай өдөр 02/22 дугаартай Тооцоо нийлсэн актаар 100,419,990 төгрөгийг, мөн 03/22 дугаартай Тооцоо нийлсэн актаар 39,384,480 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дараагийн төлбөрийн тооцоог 2023 оны 01-р сарын 04-ний өдөр хийж 16,490,204 төгрөгийг шилжүүлсэн болно.
Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 06-р сарын 21-ний өдрийн 01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс нэгэнт татгалзсан тул Нэхэмжлэгч хүлээн авсан 156,294,674 төгрөгөө ******* ХХК-д буцаан шилжүүлэх ёстой.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийн дүн үндэслэлгүй байгааг харгалзан үзнэ үү.
Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг тооцоход талуудын үйлдсэн эдгээр баримтад дурдсан төгрөгөөр илэрхийлсэн дүнг баримтлах ёстой. Энэхүү тохиролцоогоор тооцвол худалдагч үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар 5,754,858,150 /таван тэрбум долоон зуун тавин дөрвөн сая найман зуун тавин найман мянга нэг зуун тавь төгрөг төлсөн болохыг талууд баталгаажуулсан. Гэтэл нэхэмжлэгч 2022 оны 10-р сарын 31-ний өдөр Т.тай төлбөрийг евро, төгрөг, ам.доллар болох гурван улсын валютаар баталгаажуулж, акт үйлдсэн атлаа яагаад зөвхөн ам.долларын өнөөгийн ханшаар буцаах төлбөрийг тооцож, шаардах болсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг.
Иймд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Дээрх түрээсийн төлбөрийн эхний тооцоог ******* ******* ******* ******* *******" ХХК-тай 2022 оны 11-р сарын 14-ний өдөр 2 тусдаа тооцоо нийлсэн актаар үйлдсэн бөгөөд тус өдрийн 02/22 дугаартай Тооцоо нийлсэн актаар 100,419,990 төгрөгийг, мөн 03/22 дугаартай Тооцоо нийлсэн актаар 39,384,480 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дараагийн төлбөрийн тооцоог 2023 оны 01-р сарын 04-ний өдөр хийж 16,490,204 төгрөгийг "*******" ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлсэн болно.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа Иргэний хуулийн 205.1-д аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй хэмээн шаардаж буй бол талууд 2021 оны 06-р сарын 21-ний өдрийн 01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс нэгэнт татгалзсан тул нэхэмжлэгч ******* ХХК-иас хүлээн авсан 156,294,674 төгрөгөө буцаан шилжүүлэх ёстой гэж үзэж байна. гэв.
8. Нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны ны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаар тогтоолын хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №01/21 дугаар гэрээ болон түүний хавсралтын хуулбар/1-р хавтас, хх-29-33/, Тооцоо нийлсэн №01/22 актын хуулбар/1-р хавтас, хх-34/, Тооцоо нийлсэн актын хавсралтын хуулбар/1-р хавтас, хх-35/, Кассын орлогын ордерын хуулбар, ******* ХХК-ийн Голомт банк дахь дугаар дансны хуулгын хуулбар/1-р хавтас, хх-37-39/, Т.ы Голомт банк дахь дугаар дансны хуулгын хуулбар/1-р хавтас, хх-40, 43/, Т.ы Хаан банк дахь дугаар дансны хуулгын хуулбар/1-р хавтас, хх-41/, Т.ы Голомт банк дахь дугаар дансны хуулганы хуулбар, ******* ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн Голомт банк дахь дугаар дансны хуулганы хуулбар/1-р хавтас, хх-44-46, 2-р хавтас, хх-102-103/, ******* ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн Голомт банк дахь дугаар дансны хуулганы хуулбар/1-р хавтас, хх-47-49, 2-р хавтас, хх-1/, Т.ы Монгол Улсын ерөнхий прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.д хандан гаргасан гомдлын хуулбар/1-р хавтас, хх-50-52/, Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос мэдүүлэг авсан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар/1-р хавтас, хх-53-55/, Эрх бүхий албан тушаалтны гэрчээс мэдүүлэг авсан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар/1-р хавтас, хх-56-57/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Нийслэлийн дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10-5/845 дугаар албан бичгийн хуулбар, Цахим гүйлгээний баримтын хуулбар/1-р хавтас, хх-243-248, 2-р хавтас, хх-2-7/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн дүрмийн хуулбар, Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11/22 дугаар гэрээний хуулбар, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, фото зураг/3-р хавтас, хх-17, 34-35/, ******* ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ******* ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн хуулийн этгээдийн хаягийн лавлагаа,
Хариуцагч Т.аас баримтаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №02/22 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар/1-р хавтас, хх-84-85/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №01/22 дугаар гэрээний хуулбар/1-р хавтас, хх-88-99/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №01/21 дугаар гэрээний хуулбар/1-р хавтас, хх-104-129/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/22 дугаар гэрээний хуулбар/1-р хавтас, хх-132-134/, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №14/22 дугаар шийдвэрийн хуулбар/1-р хавтас, хх-135-137/, ******* ХХК-ийн гаргаж буй ******* бонд 3-ын хадгаламжийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №05/192 дугаар гэрээний хуулбар/1-р хавтас, хх-140-141/, Голомт банк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №10/1462 дугаар тодорхойлолт, ******* ХХК-ийн Голомт банк дахь дугаар дансны хуулга/1-р хавтас, хх-145-153/, Хаан банк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тодорхойлолт, Ажлын байрны түрээсийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06/21 дугаар гэрээний хуулбар, ОБОРТЕЧ монголиа ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ажлын байрны түрээсийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 13/22 дугаар гэрээний хуулбар, Ажлын байрны түрээсийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09/23 дугаар гэрээний хуулбар, Ажлын байрны түрээсийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/21 дугаар гэрээний хуулбар, Ажлын байрны түрээсийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06/22 дугаар гэрээний хуулбар, Ажлын байрны түрээсийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08/23 дугаар гэрээний хуулбар,
Хариуцагч ******* ХХК-иас баримтаар гаргасан ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрмийн хуулбар, ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 51/24 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 72/24 дугаар албан бичиг, ******* ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн 2020.08.11, 2021.09.17-ны өдрийн албан бичгийн хуулбар, Тооцоо нийлсэн акт №01/22 түүний хавсралтын хуулбар, Тооцоо нийлсэн акт №02/22 түүний хавсралтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх №2/22-ын хуулбар, Тооцоо нийлсэн акт №03/22 түүний хавсралтын хуулбар, Шилжүүлгийн мэдээллийн хуулбар/2-р хавтас, хх-153-154, 156/, Төлбөрийн даалгавар №209-ийн хуулбар/2-р хавтас, хх-155/, ******* ХХК-ийн түрээсийн төлбөрийн тооцоолол/2-р хавтас, хх-186/,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ноос ны улсын байцаагчийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн № шийтгэлийн хуудсын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/0022 тогтоолын хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Хил хамгаалах ерөнхий газраас Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар албан бичиг,
Хариуцагч Т.ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр бүрдүүлсэн гэрч Д.ийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК хариуцагч Т.д холбогдуулан 4,281,699,195/дөрвөн тэрбум хоёр зуун наян нэгэн сая зургаан зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн тав/ төгрөг, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2,530,929,210/хоёр тэрбум таван зуун гучин сая есөн зуун хорин есөн мянга хоёр зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Т. нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийт 771,230,099/долоон зуун далан нэгэн сая хоёр зуун гучин мянга ерэн ес/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч Т. нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн авна уу хэмээн ******* лок иммо монголий плим" ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан, надаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тэд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авахаас татгалзаж, төлбөрөө нэхэх болсон ,өнөөгийн ханшаар тооцон төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
4. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийн дүн үндэслэлгүй, ам.долларын өнөөгийн ханшаар буцаах төлбөрийг тооцож, шаардах болсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна гэж маргасан.
5. Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ******* ******* ХХК нь манай компанид хандан тоотыг чөлөөлөх асуудлаар ямар нэг мэдэгдэл, шаардлага ирүүлж байсан зүйл байхгүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
6. Нэхэмжлэгч болон хариуцагч Т. нар 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр № 01/21 Үл Хөдлөх Эд Хөрөнгө Худалдах, Худалдан Авах Гэрээ байгуулсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № 01/21 Үл Хөдлөх Эд Хөрөнгө Худалдах, Худалдан Авах Гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
7. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № 01/21 Үл Хөдлөх Эд Хөрөнгө Худалдах, Худалдан Авах Гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч Т. нь нэхэмжлэгчийн өмчлөлд тоот, 507.46 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагч Т.д ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ 2,029,840/хоёр сая хорин есөн мянга найман зуун дөч/ ам.долларыг хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № 01/21 Үл Хөдлөх Эд Хөрөнгө Худалдах, Худалдан Авах Гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., 263 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ; гэж заасан.
9. Хариуцагч Т. нэхэмжлэгчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагч Т.д үнийг хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № 01/21 Үл Хөдлөх Эд Хөрөнгө Худалдах, Худалдан Авах Гэрээ-д Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.3 дахь заалтад зааснаар хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
10. Тус Гэрээний 2-ын 2.1, 4-ийн 4.2-т зааснаар Гэрээг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаатай, нэхэмжлэгч нь хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 2,029,840/хоёр сая хорин есөн мянга найман зуун дөч/ ам.долларыг 2/хоёр/ хувааж буюу 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 400,000/дөрвөн зуун мянга/ ам.доллар, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,629,840/нэг сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун дөч/ ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
11. Нэхэмжлэгч болон хариуцагч Т. нар 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, Гэрээний 2 болон 4-т заасан Гэрээний хугацаа болон үнэ буюу төлбөр төлөх хугацаад өөрчлөлт оруулсан байх боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал бус нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд Гэрээний тус өөрчлөлтийг байгуулсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн № 01/22 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
12. Нэхэмжлэгч болон Т. нар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр № 02/22 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт байгуулж Гэрээний 2.1, 4.4-т ... гэрээ нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байна., ... Худалдагч нь худалдан авагчид Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлнэ., Гэрээнд 4.6, 4.7 гэсэн заалтууд нэмж, худалдагч нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчид шилжүүлээгүй тохиолдолд 14 дүгээр давхрын 1 тоот хаягт байршилтай 507.46 м.кв талбай бүхий, ажлын байрны зориулалттай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг оронд нь(сольж) шилжүүлэхээр, барьцааны гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон болох нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 02/22 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт-ийн хуулбараар тогтоогдож байна.
13. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 02/22 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх ба тус нэмэлт өөрчлөлт нь Гэрээний салшгүй хэсэг болох нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 02/22 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт-ийн хуулбараар тогтоогдож байна.
14. Хариуцагч Т. нь дүгээр давхрын 1 тоот хаягт байршилтай 507.46 м.кв талбайтай, Ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
15. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Т.д тоот, 507.46 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 328,000/933,816,000:2,847=328,000/ /гурван зуун хорин найман мянга/ ам.доллар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 554,303/таван зуун тавин дөрвөн мянга гурван зуун гурав/ ам.доллар, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 211,000/хоёр зуун арван нэгэн мянга/ ам.доллар, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 89,000/наян есөн мянга/ ам.доллар, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 76,095/далан зургаан мянга ерэн тав/ ам.доллар нийт 1,258,398/328,000+554,303+211,000+89,000+76,095=1,258,398/ /нэг сая хоёр зуун тавин найман мянга гурван зуун ерэн найм/ ам.доллар төлсөн болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн дүн баталгаажуулах Тооцоо нийлсэн акт-ын хавсралт №1-ийн хуулбар, Т.ы Голомт банк ХК-д эзэмшиж байгаа дугаар дансны 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн болон 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Дансны хуулганы хуулбар, Т.ы Хаан банк ХК-д эзэмшиж байгаа дугаар дансны Депозит дансны хуулганы хуулбар, Т.ы Голомт банк ХК-д эзэмшиж байгаа дугаар дансны 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Дансны хуулганы хуулбар, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк ХК-д эзэмшиж байгаа дугаар дансны 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Дансны хуулганы хуулбар, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк ХК-д эзэмшиж байгаа дугаар дансны 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Дансны хуулганы хуулбараар тогтоогдож байна.
16. Хариуцагч Т.ы хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д 9-р давхрын 1 тоот, 507.46 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 60,000/жаран мянга/ ам.доллар, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 12,000/арван хоёр мянга/ ам.доллар, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 671,844/зургаан зуун далан нэгэн мянга найман зуун дөчин дөрөв/ ам.доллар, нийт 743,844/60,000+12,000+671,844=743,844/ /долоон зуун дөчин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ ам.доллар төлсөн болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн дүн баталгаажуулах Тооцоо нийлсэн акт-ын хавсралт №1-ийн хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Кассын орлогын ордерын хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Кассын орлогын ордер-ын хуулбар, ******* ХХК-ийн Голомт банк ХК-д эзэмшиж байгаа дугаар дансны 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулганы хуулбараар тогтоогдож байна.
17. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-ийн 4.1-т "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ... төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно." гэж заасан.
18. Нэхэмжлэгч нь Гэрээнд төлбөрийг америк доллароор илэрхийлсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн хариуцагч Т.д 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзах тухай санал хүргүүлсэн гэх тайлбар болон хариуцагч Т.ы дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзах тухай санал ирүүлсэн талаарх хариу тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзсанд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар Гэрээнээс татгалзах нь бие даасан шаардлагад хамаарахгүй ба нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна.
19. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно., мөн хуулийн 221.2-т талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан.
20. Нэхэмжлэгч нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр Гэрээнээс татгалзсаныг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс буюу хүндэтгэн үзэх үндэслэлээр Гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
21. Тус Гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн нь зөрчил гэж үзэн хариуцагч Д.д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хууль зүйн үндэслэлтэй болохыг Монгол Улсын Дээд Шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/022 дугаар тогтоолоор тогтоожээ.
22. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй., мөн хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ. гэж заасан.
23. Хариуцагч нар нь төлбөрийн дүнг өнөөгийн ханшаар тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас мөнгөн төлбөрийг төгрөгөөр гаргуулах үндэслэлтэй байна.
24. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.аас 1,258,398/нэг сая хоёр зуун тавин найман мянга гурван зуун ерэн найм/ ам.доллар буюу 4,516,528,845.78/1,258,398х3,589.11=4,516,528,845.78/ /дөрвөн тэрбум таван зуун арван зургаан сая таван зуун хорин найман мянга найман зуун дөчин таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
25. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-иас нийт 743,844/долоон зуун дөчин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ ам.доллар буюу 2,669,737,938.84/743,844х3,589.11=2,870,575,818.84/ /хоёр тэрбум зургаан зуун жаран есөн сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун гучин найман төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
26. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... гэж заасан.
27. Хариуцагч Т.ы хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д 9-р давхрын 1 тоот, 507.46 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нийт 743,844/60,000+12,000+671,844=743,844/ /долоон зуун дөчин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ ам.доллар төлсөн болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн дүн баталгаажуулах Тооцоо нийлсэн акт-ын хавсралт №1-ийн хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Кассын орлогын ордерын хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Кассын орлогын ордер-ын хуулбар, ******* ХХК-ийн Голомт банк ХК-д эзэмшиж байгаа дугаар дансны 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулганы хуулбараар тогтоогдож байна.
28. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч ******* ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд Гэрээ байгуулагдаагүй буюу үүрэг үүсээгүй байх тул хариуцагч ******* ХХК-ийг 9-р давхрын 1 тоот, 507.46 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нэхэмжлэгчээс хүлээн авсан 743,844/долоон зуун дөчин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ ам.долларын хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх ба хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгчийн тус ажлын байрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 743,844/долоон зуун дөчин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ ам.доллар буюу 2,669,737,938.84/743,844х3,589.11=2,669,737,938.84/ /хоёр тэрбум зургаан зуун жаран есөн сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун гучин найман төгрөг наян дөрвөн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
29. Хариуцагч Т. нь нэхэмжлэгчээс тоотыг өөр этгээдэд түрээслүүлж олох байсан орлогод 349,661,000/гурван зуун дөчин есөн сая зургаан зуун жаран нэгэн мянга/ төгрөг, гэрээ байгуулахад төлсөн гэх зуучлалын зардал 184,728,538/нэг зуун наян дөрвөн сая долоон зуун хорин найман мянга таван зуун гучин найм/ төгрөг, нийт 534,389,538/таван зуун гучин дөрвөн сая гурван зуун наян есөн мянга таван зуун гучин найм/ төгрөг, нэхэмжлэгч нь , тоотыг 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл түрээсэлж олсон орлогод 236,840,561/хоёр зуун гучин зургаан сая найман зуун дөчин мянга таван зуун жаран нэг/ төгрөг, нийт 771,230,099/долоон зуун далан нэгэн сая хоёр зуун гучин мянга ерэн ес/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
30. Зохигчид Гэрээнд заасан тоот, 507.46 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь , , тоот гэж хуваагдаж байсан талаар маргахгүй байна.
31. Нэхэмжлэгч нь тоот ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Т.д хүлээлгэж өгсөн гэх үзэх үндэслэлтэй болох нь гэрч Д.ийн гэрчийн мэдүүлэг, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, хариуцагч Т.ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.
32. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ..., мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого ... бүх зүйл хамаарна. гэж заасан.
33. Нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзсан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс тоот ажлын байрыг хүлээлгэж өгсөн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 11/арван нэг/ сар, 22/хорин хоёр/ хоног түрээсийн төлбөр төлөөгүй байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу түрээсийн төлбөрийн хэмжээнд орлого олсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нийт 118,976,000/169м.кв х 60,000=10,140,000, 11х10,140,000=111,540,000, 10,140,000:30=338,000, 338,000x22=7,436,000, 111,540,000+7,436,000=118,976,000/ /нэг зуун арван найман сая есөн зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Т.д олгох үндэслэлтэй.
34. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; гэж заасан.
35. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч Т. нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулахад зуучлалын зардалд 184,728,538/нэг зуун наян дөрвөн сая долоон зуун хорин найман мянга таван зуун гучин найм/ төгрөг төлсөн болох нь санхүүгийн буюу анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс зуучлалын зардалд 184,728,538/нэг зуун наян дөрвөн сая долоон зуун хорин найман мянга таван зуун гучин найм/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
36. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд ... гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан.
37. Нэхэмжлэгч нь Гэрээг байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс Гэрээнээс татгалзах санал хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл , тоот ажлын байрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг капитал ХХК, ХХК-д түрээсэлж нийт 236,840,561/хоёр зуун гучин зургаан сая найман зуун дөчин мянга таван зуун жаран нэг/ төгрөгийн орлого олсон болох нь ******* ХК-иас нэхэмжлэгчид түрээсийн мөнгө шилжүүлсэн тухай Хаан банк ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 209 Төлбөрийн даалгавар, Хаан банк ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №01/21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн дүн баталгаажуулах Тооцоо нийлсэн акт-ын хавсралт №1-ийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 13/22 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээ-ий хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09/23 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээ-ий хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/21 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээ-ий хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний 06/22 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
38. Нэхэмжлэгч нь Гэрээг байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс Гэрээнээс татгалзах санал хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл , тоот ажлын байрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг капитал ХХК, ХХК-д түрээсэлж нийт 236,840,561/хоёр зуун гучин зургаан сая найман зуун дөчин мянга таван зуун жаран нэг/ төгрөгийн орлого олсон байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Гэрээ биелснээс олсон ашиг 236,840,561/хоёр зуун гучин зургаан сая найман зуун дөчин мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан хариуцагч Т.д олгох үндэслэлтэй.
39. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас нийт 355,816,561/гурван зуун тавин таван сая найман зуун арван зургаан мянга таван зуун жаран нэг/ төгрөг гаргуулан хариуцагч Т.д олгож, үлдсэн 415,413,538/дөрвөн зуун арван таван сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
40. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч Т. нарын байгуулсан Гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ХХК-ийн ******* ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээ, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлж байсан баримтуудыг, Көүч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах шаардлагагүй байна.
41. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Т.аас 4,516,528,845.78/дөрвөн тэрбум таван зуун арван зургаан сая таван зуун хорин найман мянга найман зуун дөчин таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 2,669,737,938.84/хоёр тэрбум зургаан зуун жаран есөн сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун гучин найман төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас нийт 355,816,561/гурван зуун тавин таван сая найман зуун арван зургаан мянга таван зуун жаран нэг/ төгрөг гаргуулан хариуцагч Т.д олгож, үлдсэн 415,413,538/дөрвөн зуун арван таван сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
42. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 36,089,290 төгрөгийг, хариуцагч Т.ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,172,350 төгрөгөөс 4,172,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Т.ы улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 300 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.д олгож, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 157,944 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 22,740,594 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,506,640 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,937,033 төгрөг гаргуулан хариуцагч Т.д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Т.аас 4,516,528,845.78/дөрвөн тэрбум таван зуун арван зургаан сая таван зуун хорин найман мянга найман зуун дөчин таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 2,669,737,938.84/хоёр тэрбум зургаан зуун жаран есөн сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун гучин найман төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас нийт 355,816,561/гурван зуун тавин таван сая найман зуун арван зургаан мянга таван зуун жаран нэг/ төгрөг гаргуулан хариуцагч Т.д олгож, үлдсэн 415,413,538/дөрвөн зуун арван таван сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 36,089,290 төгрөгийг, хариуцагч Т.ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,172,350 төгрөгөөс 4,172,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Т.ы улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 300 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.д олгож, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 157,944 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 22,740,594 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,506,640 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,937,033 төгрөг гаргуулан хариуцагч Т.д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ