2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/10791

 

 

 

 

 

                                                         2025             12            16  

                                       192/ШШ2025/10791

              

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.Ө нь 18,374,070.04 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,274,070.04 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,820 төгрөгөөс 124,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 124,910 төгрөг, хариуцагчаас 124,910 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                             А.ЗҮМБЭРЭЛ