Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2026/00184

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд би, ******* хот,******* *******, *******,******* ******* ******* ******* *******, , /РД:/-ийн, аймгийн сумын , оршин суух, /РД:/-ээс 1631418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2026/00071/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 07 сарын 16-ны өдөр 910.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр мөн оны 08 сарын 16-ны өдөр, 09 сарын 16-ны өдөр, 10 сарын 16-ны өдрүүдэд төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлийн эргэн төлөлтөнд үндсэн зээл 910.000 төгрөг, зээлийн хүү 721.418 төгрөг, нийт 1.631.418 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 910.000 төгрөг, зээлийн хүү 721.418 төгрөг, нийт 1.631.418 төгрөгийг О.гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие -аас 2023 оны 10 сарын 12-ны өдөр 910.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. -аас нэхэмжилсэн 1.634.418 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, хоёр дахь төлөлт болох 544.806 төгрйгийг, 2026 оны 04-р сарын 30-ны өдөр, гурав дахь төлөлт болох 544.806 төгрөгийг 2026 оны 05-р сарын 29-ний өдөр төлж барагдуулах хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч О.гээс 1.634.418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.634.418 төгрөгийг 2026 оны 03 сарын 31-ний өдөр 544.806 төгрөгийг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 544.806 төгрөгийг, 2026 оны 05 сарын 29-ний өдөр 544.806 төгрөгийг 3 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41053 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 20527 төгрөгийг, хариуцагчаас 20527 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч /РД:/ нь 1.634.418 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн төгрөг дөрвөн зуун арван найман мянган/ төгрөгийг -д 2026 оны 03 сарын 31, 2026 оны 04 сарын 30, 2026 оны 05 сарын 29-ний өдөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41053 /дөчин нэгэн мянга тавин гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 20527 /хорин мянга таван зуун хорин долоон/ төгрөгийг, хариуцагчаас 20527 /хорин мянга таван зуун хорин долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД