Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2026/00241

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд би, ******* хот, ******* дүүрэг,*******, *******ын ******* *******, ******* ******* ******* , /РД:/-ийн, аймгийн сумын , тоотод оршин суух, /РД: ЗЖ00*******90511/-ээс 5036575.*******9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/*******0*******6/00094/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч нь ******* -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. *******0*******4-09-06-ны өдөр ЗГ*******0*******4090636088 тоот гэрээний дагуу IPhone15proMax *******56GB маркийн гар утас /цаг, чихэвч/ -ийг нийт 5.888.000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ*******0*******4090636088 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4379*******17.77 төгрөг, үндсэн хүүд 634*******00.4******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11157.10 төгрөг, нотариатын төлбөрт 1*******000 төгрөг, нийт 5036575.*******9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие овогтой нь IPhone15 proMax утас аваад төлж чадаагүйн улмаас төлбөрөө 5 хувааж төлөх хүсэлт гаргалаа. 4-р сарын 8-нд 500.000 төгрөг, 4-р сарын *******1-нд 1.100.000 төгрөг, 5-р сарын 8-нд 1.100.000 төгрөг, 5-р сарын *******1-нд 1.100.000 төгрөг, 6-р сарын 8-нд 1.300.000 төгрөг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.гээс 5036575.*******9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 5036575.*******9 төгрөгийг 4-р сарын 8-нд 500.000 төгрөг, 4-р сарын *******1-нд 1.100.000 төгрөг, 5-р сарын 8-нд 1.100.000 төгрөг, 5-р сарын *******1-нд 1.100.000 төгрөг, 6-р сарын 8-нд 1.300.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95535.*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 47768 төгрөгийг, хариуцагчаас 47768 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т зааснаар хариуцагч /РД:ЗЖ00*******90511/ нь 5036575.*******9 /таван сая гучин зургаан мянга таван зуун далан таван мянган төгрөг хорин мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* -д *******0*******6 оны 04 сарын 05-нд 500000, 04 сарын *******1-нд 1100000, 05 сарын 08-нд 1100000, 05 сарын *******1-нд 1100000, 06 сарын 08-нд 1300000 төгрөг буюу 5 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95536 /ерэн таван мянга таван зуун гучин зургаан/ төгрөгөөс 47768 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 47768 /дөчин долоон мянга долоон зуун жаран найман / төгрөгийг, хариуцагчаас 47768 /дөчин долоон мянга долоон зуун жаран найман / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД