Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2026/00249

 

 

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2026/00249

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг,*******, *******,******* тоотод байрлах ******* ******* /РД:*******/

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын тоотод оршин суух, /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: 1292240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00124/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцсон/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Урансайхан нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн тул хариуцагчаас 1292240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д. нь ******* *******-тай 2023 оны 03 сарын 22-ны өдөр №1126130108000469 тоот "Барьцаат зээлийн гэрээг байгуулан 600,000 төгрөгийг жилийн 46.8%, сарын 3.9 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Д.тэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан №1126130108000469 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний 4.1.3-т Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 5.2.2-т зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүү болон алданги төлөх үүрэгтэй, гэрээний 5.2.3-т зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй бол барьцаалж авсан эд зүйлийг үнэлүүлэн буцаан өгч, зөрүүг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Зээлдэгчийн ******* *******-тай 2023 оны 03 сарын 22-ны өдөр №1126130108000469 тоот тоот "Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 1,292,240.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4.Хариуцагч Д. нь хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

5.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 1126130108000469 дугаартай цахим зээлийн гэрээ /хэрийн 13-р хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 14-р хуудас/, зээл, хүүгийн тооцоолол /хэргийн 17-18-р хуудас/ баримтуудаар ******* ******* болон Д. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь гэрээнд зааснаар зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийг 2026 оны 03 сарын 13-нд хариуцагчийн нэхэмжлэлд дурдагдсан хаягаар шуудангаар хүргүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан гэж тооцох үндэслэлтэй байна.

7.Талуудын маргааны зүйл нь 1292240 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, мөн нэхэмжлэлийг 2026 оны 03 сарын 13-нд хариуцагчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 759.3, 100 дугаар зүйлийн 100.3 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Шарнууд овогтой гөөс /РД: / 1.292.240.55 /нэг сая хоёр зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөчин төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.564 /гучин таван мянга таван зуун жаран дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гөөс 35.564 /гучин таван мянга таван зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД