Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 310/ШШ2026/00250

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд би, ******* хот, ******* дүүрэг, *******, ******* ******* ******* давхар ******* **************, /РД:610**************72/-ийн, аймаг, сум, , -д оршин суух, /РД:ЗЙ9*******080614/-аас 482874*******.*******3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2026/00123/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С. нь зээлийн гэрээний үүргийг 23******* хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 71112437*******3 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 481374*******.*******3 төгрөг, нотариатын төлбөрт 1*******000 төгрөг, нийт 482874*******.*******3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... миний бие ******* **************-аас 202*******.03.1*******-ны өдөр 3734096 төгрөгийг цахимаар зээлсэн нь үнэн. Зээлийн хуваарийн дагуу төлж чадаагүй. ******* **************-аас нэхэмжилж байгаа 482874******* төгрөгийг төлж барагдуулна. Сард 771*******00 төгрөгийн төлөлт хийнэ. 3-р сарын 30-нд 200.000 төгрөгийн төлөлт хийнэ. Үлдсэн мөнгийг 6 сард хувааж төлж дуусгана. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ************** нь хариуцагч С.аас 482874*******.*******3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 482874*******.*******3 төгрөгийг сард 771*******00 төгрөгийн төлөлт хийнэ, 3-р сарын 30-нд 200.000 төгрөг төлнө. Үлдсэн мөнгийг 6 сард хувааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92210 төгрөгөөс 4610******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4610******* төгрөгийг, хариуцагчаас 4610******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7*******, 7*******8,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч /РД:ЗЙ9*******080614/ нь 482874*******.*******3 /дөрвөн сая найман зуун хорин найман мянга долоон зуун дөчин таван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* **************-д сар бүр 771*******00 төгрөг, 2026 оны 03 сарын 30-нд 200000 төгрөг төлж, үлдсэн мөнгийг 6 сард хувааж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4, *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92210 /ерэн хоёр мянга хоёр зуун арван/ төгрөгөөс 4610******* төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4610******* /дөчин зургаан мянга нэг зуун таван/ төгрөгийг, хариуцагчаас 4610******* /дөчин зургаан мянга нэг зуун таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* **************-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД