Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 923

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                           

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б улсын яллагч А.Сайнбая, хохирогч Г.У шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ш.Түвшинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ш.Т нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Халуун ус, үсчин” гэх газарт иргэн Г.У маргалдаж улмаар нүүрэн тус газар нь хүчтэй түлхэж хамрын ясны далд хугарал, хамарт цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.У мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед үсээ засуулах гээд үсчин орсон. Ороод нэг цаг гаруй хугацаанд будуулж, янзлуулж дууссаны дараа үсчин миний үсийг буруу өнгөөр будсан байсан. Тэгээд би үсчинтэй маргалдаж байхад хажуунаас Т орж ирээд чи дуугүй байгаач гэсэн.Тэгэж хэлэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ, чи дуугуй бай гэж хэлсэн. Ингэж хэлсэний дараа Т намайг лалрын гичий минь гэж хэлсэн. Тэгээд Т толгой руу нь биш ар дагз руу нь түлхэж хүрсэн. Т босч ирээд намайг заамдаад дарж аваад лаларын гичий минь чи дахиад хэлдээ гээд цохисон. Тэгээд “...би чамайг энд алсан байсан ч чадна шүү” гэж хэлээд гараад явах гэж байхад нь би цагдаа дуудсан намайг зөндөө зодсон. Би маш их гомдолтой. Нийт 1.320.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль  дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.У хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ц гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 20-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Л гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4046 дугаартай дүгнэлт /хх-н 28/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Түвшингийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 41-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, оршин суух газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С шүүгдэгч Ш.Т 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Халуун ус, үсчин” гэх газарт иргэн Г.У маргалдаж улмаар нүүрэн тус газар нь хүчтэй түлхэж хамрын ясны далд хугарал, хамарт цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Ш.Т 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Халуун ус, үсчин” гэх газарт иргэн Г.У маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хүчтэй түлхэж хамрын ясны далд хугарал, хамарт цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.У хохирогчоор өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, Цайзын уулзварын урагшаа байдаг “Халуун ус үсчин” гэсэн хаягтай үсчиний газарт орж үсээ будуулсан. Тэгтэл үсчин нь өөр өнгийн будгаар миний үсийг будаснаас болоод маргалдсан, бөөн хэрүүл болсон. Тэгтэл нэг залуу гаднаас үсээ засуулах гэж байгаа бололтой орж ирсэн бөгөөд тэр бид нарын маргалдахыг сонсоод сууж байснаа надад “одоо болчихооч” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн чинь намайг “пизда минь” ч гэл үү нэг үгээр хараасан. Тухайн үед тэр залуу үсчины сандал дээр суучихсан байсан ба би түүний дал руу нь “чи юу гээд байгаа юм” гээд түлхсэн.Тэгсэн тэр залуу босч ирээд заамдаж боогоод хойшоо түлхээд цонхны тавцан руу шахаад хэвтүүлээд “ална шүү гичий минь” гээд атгасан гараа нүүр, хамар дээр цохихгүйгээр  дараад үрээд нухаад байсан, ингэхдээ миний хамарны зүүн хэсэгт шалбарсан. Хурууныхаа хумсаар л маажчихсан юм шиг байна лээ, тэгэнгүүтээ намайг тавиад боссон. Би босоход миний ар дагз руу алгадаад “чам шиг гичийг ална шүү за юу” гээд өөдөөс далайгаад айлгаад байхаар нь би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Н өгсөн "...2018 оны 03 дугаар 23-ны өдөр “Халуун ус, үсчин” гэх газарт Ц хамт ажлаа хийгээд байж байхад нэг эмэгтэй орж ирээд үсээ будуулъя гэсний дагуу Ц тэр эмэгтэйн үсийг будсан, тэгсэн чинь тэр эмэгтэй будагний өнгө ороогүй байна гээд хэрүүл болсон, бараг нэг цаг орчим хэрүүл болсон. Ингээд Ц нэг залуугийн үсийг засуулах гээд суулгасан. Энэ үед тэр хүүхэн бас л хэрүүл хийгээд байсан, тэгэхээр нь нөгөө үсээ засуулах гэж байсан залуу тэр эмэгтэйг дуугүй байгаач гээд хэлэхэд бас тэр залуу руу дайраад хэрүүл хийгээд доромжилсон, тэгэхэд тэр залуу гичий минь гээд хэлчихсэн чинь нөгөө хүүхэн залуугийн толгой руу цохисон. Тэгээд тэр залуу босоод тэр хүүхний гарыг нь түлхсэн , бас гарыг нь бариад авсан, тэгэхэд тэр хүүхэн нөгөө залуугийн хөл, гар руу нь өшиглөөд байсан. Тэр хүүхэн гартаа нэг түлхүүр барьчихсан байсан ба тэр түлхүүр барьсан гарыг нь тэр залуу бариад хойш нь түлхэж нүүр рүү нь мангасдсан. Тэр залуу түлхүүр барьсан гарыг нь бариад түлхэж байх үед тэр хүүхэн түлхүүрээрээ өөрийнхөө нүүрийг урчих шиг болсон, хамарных нь орчим жаахан шалбараад цус гарсан байсан.”гэх мэдүүлэг /хх-н 17-19/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Ц өгсөн “...2018 оны 03 дугаар 23-ны өдөр “Халуун ус, үсчин” нэртэй газар ажлаа хийгээд байж байхад нэг эмэгтэй орж ирээд үсээ будуулъя гэсний дагуу би тэр эмэгтэйн үсийг будсан, будаг дутуу орсон гээд бид маргалдсан. Ингээд маргалдаад байж байхад тэр Т гээд залуу үсээ засуулах гэж орж ирсэн ба нилээн хүлээж байгаад хэрүүл болж байхад “ядаргаатай юм бэ, зайлуулаач” гэж хэлээд үсчиний суудал дээр суусан, тэгсэн чинь тэр У гэгч “юу гээд хуцаад байгаан, чамд ямар хамаатай юм” гээд гараа атгаж байгаад Т толгойн ар хэсэг рүү цохьсон. Тэгсэн чинь Түвшин босч ирээд “яахаараа хүний толгой руу цохидог юм” гээд цээж хэсэг дээр нь гарынхаа шууны хэсгээр хөндлөн дараад хойш нь түлхсэн, У нь өөдөөс нь өшиглөөд дайраад байсан ба Т давраад байгаарай гээд нүүр рүү нь мангасдсан..” гэх мэдүүлэг /хх-н 20-22/,   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Т гэрчээр өгсөн: “...2018 оны 03 дугаар 23-ны өдөр “Халуун ус, үсчин” гэх газар үсээ засуулах гээд ортол нэг үл таних эмэгтэй хэрүүл хийж үсчинтэй муудалцаж байсан. Би эхэндээ тоогоогүй сууж байтал миний үс засуулах гэж байсан үсчинтэй хэрүүл хийгээд орилоод байхаар нь чи олон нийтийн газар чимээгүй бай гэж хэлсэн. Тэгсэн босч ирээд миний дагз руу гарын алгаараа нэг удаа цохьсон, тэгэхээр нь би 2 мөрнөөс нь гараараа барьж байгаад хойш нь түлхсэн, тэгтэл над руу дайраад миний футболкоос зуурч бариад авахаар нь би гарыг нь доош нь дараад футболкоо тавиулсан тэгээд над руу ахиад дайрхад нь би тэр эмэгтэйг зүүн гараараа мангасдсан. Тэгтэл тэр эмэгтэй цагдаа дуудсан би үсээ засуулчихаад цагдаа нар ирээд цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлэг /хх-15-16/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 4046 дугаар,

          1. Г.У биед хамрын ясны далд хугарал, хамарт цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

          5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-28/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ш.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Хэдийгээр энэ хэргийн улмаас хохирогч 1.320.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогч дээрхи төлбөрөө нотолсон баримтаа хэрэгт хавсаргаагүй, харин хэрэгт 20000 төгрөгийн баримт хавсаргаж ирүүлсэнг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.