| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/00103/И |
| Дугаар | 314/ШШ2026/00138 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 314/ШШ2026/00138
2026 01 28 314/ШШ2026/00138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **** аймгийн ****сумын **дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух ** овгийн *** нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ****шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Миний бие ***нь 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тасралтгүй ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн байгууллагад орсон гарсан тушаал олдохгүй, эмнэлгийн архив шатсан тул ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус эмнэлэгт хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хүсэлт гаргагч ****шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
**** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмжийн хуудас,
№308602 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №** дугаартай баталгаажилтын хуудас,
**** аймгийн Хүүхдийн больницын ерөнхий эмчийн 1994 оны 02 дугаар 21-ний өдрийн 16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,
Хүүхдийн эмнэлгийн эмч, ажилчдын 1994 оны цалин,
**** аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 8 дугаар 02-ны өдрийн ** дугаартай ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт,
**** аймгийн Эрүүл мэндийн төвийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,
**** аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ** дугаартай “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал, тушаалын хавсралт,
Хүүхдийн эмнэлгийн 1990, 1992, 1993 оны цалингийн картууд,
Хүүхдийн больницын ерөнхий эмчээр ажиллаж байсан ** “**** аймгийн БОЭТ үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бичсэн “** ил товчоо” номын 187 хуудсанд 1989-1996 он хүртэл асрагчаар ажиллаж байсан ****нэрсийн жагсаалтад орсон үнэн болно” гэсэн тодорхойлолт, тухайн номын 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн.
3. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Эрдэнэчимэг, Ц.Долгормаа нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Хүсэлт гаргагч ****нь шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг гаргажээ.
5. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.
6. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
7.Хүсэлт гаргагч нь ** овгийн *** нь **** аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл **** аймгийн Хүүхдийн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,
****№308602 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
**** аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаартай “Аймгийн Эрүүлээс хамгаалах газрын шийдвэрээр нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь биеэ дааж хүүхдийн эмнэлэг болж ажиллах болсон учир хүүхдийн тасгийн эмч ажилчдыг 1 дүгээр хавсралтаар баталж 1989 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй.” гэсэн тушаал, Ерөнхий эмчийн 1989 оны 04-р сарын 05-ны өдрийн 43 тоот тушаалын хавсралт: 1989 оны 4 сард Нэгдсэн эмнэлгээс Хүүхдийн эмнэлэгт шилжсэн ажлчдын нэрсийн 82 дугаарт **” гэсэн “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал, тушаалын хавсралт,
**** аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 8 дугаар 02-ны өдрийн 70 дугаартай “...2-р тасгийн үйлчлэгч Д.Саруулсайханыг 8-р сарын 1-нээс 2-р тасагт асрагчаар томилон ажиллуулсугай” гэсэн ажилд томилох тухай тушаал, 70-р тушаалын “** асрагч, цалин 250, нэмэгдэл 30” гэсэн хавсралт,
**** аймгийн Хүүхдийн больницын ерөнхий эмчийн 1994 оны 02 дугаар 21-ний өдрийн 16 дугаартай “Аймгийн Засаг даргын 1994 оны 02-р сарын 18-ны өдрийн захирамжаар Эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалт өөрчлөгдөж, Хүүхдийн эмнэлэг нь татан буугдсан учир бүх ажилчдыг 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн төвийн мэдэлд шилжүүлсүгэй. Нийт ажилчдын нэрсийг хавсралтаар баталсугай.” гэсэн тушаал,
Хүүхдийн эмнэлгийн эмч ажилчдын 1994 оны цалингийн хүснэгтийн 81 дугаарт ****асрагч, 1993 оны цалин 6100, 1994 оны цалин 7800, нэмэгдэл 60” гэсэн хүснэгт,
**** аймгийн Эрүүл мэндийн төвийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Эрүүл мэндийн төвийн албадуудад ажиллах эмч ажилчдыг 1994 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1-р хавсралтаар баталж ажиллуулсугай.” гэсэн ажилд томилох тухай тушаал,
Хүүхдийн эмнэлгийн 1990, 1992, 1993 оны *** гэсэн цалингийн картууд,
“Ачтан ирээдүй” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай “**** аймгийн БОЭТ үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бичсэн “Энэрэнгүй үйлсийн ил товчоо” номын 187 хуудсанд 1989-1996 он хүртэл асрагчаар ажиллаж байсан ****нэрсийн жагсаалтад орсон үнэн болно” гэсэн тодорхойлолт,
Гэрч ** “...****нь **** аймгийн 2 дугаар 10 жилийн 10 дугаар ангиа төгсөөд 1989 онд хүүхдийн больницод асрагчаар орж байсан. 1989-1996 он хүртэл хамт хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч ** “...****нь намайг эмнэлэгт ажиллаж байхад 1989 онд эхэлж ажилд орж байсан. 1996 он хүртэл хамт ажиллаж, хүүхдийн больниц татан буугдаж төв эмнэлэг рүү хүүхдийн тасагт орж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч *** **** аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл **** аймгийн Хүүхдийн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
8. Хүсэлт гаргагч ****нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Саруулсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х** овгийн ***ныг **** аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл **** аймгийн Хүүхдийн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ