| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/00102/И |
| Дугаар | 314/ШШ2026/00142 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2026/00142
| 2026 01 30 | 314/ШШ2026/00142 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: *** аймаг ***сумын *** дугаар гудамжны ** тоотод оршин суух *** овгийн ***ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ** овгийн **д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2020 оны 11 дүгээр сарын 20-нд *** нь “Портер” машиныг авсан бөгөөд мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд одоог хүртэл мөнгөө өгөөгүй 2026 он гарсан учир нэхэмжлэл гаргасан ***ээс 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ** овогтой *** нь 2,500,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч С.***гийн төлбөр барагдуулах 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд 2,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***нь хариуцагч С.***д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***нь нэхэмжлэгч ****ын нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч ***зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлтэй хариуцагч С.***д холбогдох “2,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийн тавин хувь болох 27,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 27,475 төгрөгийг, хариуцагч С.***гээс 27,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ