Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2026/00215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, *** дугаар хороо, *** тоотод оршин суух Э******* овогт С******* Э******* /ИБД:****/-ийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Э******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би *** оноос **** онуудад У******* хотын Х******* техникумд хот хоорондын залгагч, техникч мэргэжлээр суралцан төгсөж, 1989 онд Булган аймгийн Х******* газарт томилогдож ирсэн. 1989 оноос 1991 онд Булган аймгийн Өлзийт хорооны хот хоорондын залгагчаар ажиллаж байгаад ***онд ар гэрийн гачигдлаар Булган аймгийн Х******* газарт шилжиж ирсэн. Миний шилжиж ирсэн тушаалд С******* Э******* гэхийг Ц******* Э******* гэж бичсэн байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч овгийн үсэг зөрсөн гэдэг шалтгаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал үүссэн. Би 1991 оноос *** оны 11 дүгээр сарын хооронд Булган аймгийн Х******* газарт хот хоорондын залгагчийн ажлыг хийж байгаад гэр бүлтэй болсон тул 1994 оны 11 дүгээр сараас У******* хотын Шуудан х******* газар луу шилжсэн. 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Булган аймгийн Х******* газарт хот хоорондын залгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-С******* Э*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-С******* Э*******ийн Төрсний бүртгэлийн лавлагаа

-Нийслэлийн Б******* дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт,

-Булган аймгийн Х******* газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-34 дугаар тушаал,

-Булган аймгийн Х******* газрын даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай Б-33 дугаар тушаал,

-Булган аймгийн Х******* газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Х******* салбар байгуулах тухай 107 дугаар тушаал, тушаалын хавсралт,

-С******* Э*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-С******* Э*******ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн Х******* газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Шагнал олгох тухай Б-4 дугаар тушаал,

-Булган аймгийн Х******* газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Жилийн үр дүнгийн шагнал олгох тухай *** дугаар тушаал, тушаалын хавсралт баримтууд,

-Булган аймгийн Х******* газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Сургууль төгсөгчдөд тэтгэмж олгох тухай *** дугаар тушаал,

-С.Э******* нь С.Эрдэнэт дүү гэсэн Төрөл садангийн лавлагаа,

-С.Э******* нь С.Д******* эгч гэсэн Төрөл садангийн лавлагаа,

-С.Э******* нь С.Э дүү гэсэн Төрөл садангийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч С.Э*******ийн хүсэлтээр Ш.М, П.Б нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт, ХААТР-21 маягт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар ...Булган сумын Х******* газарт 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... лавлагаа,

-Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Э******* 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Булган аймгийн Х******* газарт хот хоорондын залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хүсэлт гаргагч С.Э******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн **** оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Булган аймгийн Авто тээврийн 8 дугаар баазын 1985, 1986 оны цалингийн баримт байгаа боловч Ч овогтой Ж холбоотой цалингийн баримт байхгүй, Авто тээврийн 8 дугаар баазын **** оны цалингийн баримт архивт шилжиж ирээгүй болохыг тодорхойлов. гэсэн №33 дугаар тодорхойлолт,

-Булган аймаг дахь Авто тээврийн газрын даргын 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 144 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ... Ч овогтой Жаргалсд Уаз 469 маркийн 43-16 номерын машиныг 08 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус бүр мөсөн эзэмшүүлсүгэй./ гэсэн,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Булган, РД:****, овог-Ч, нэр-Жаргалс, иргэний баримтын нэр-паспорт, сери-БУ, №****, төрсөн аймаг-Булган, сум-С, он, сар, өдөр:***, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-албан хаагч, байнга оршин суудаг бригад-V-Б, сууж эхэлсэн он: 1964, гэр бүлийн байдал-, боловсролын түвшин-бүрэн бус, эзэмшсэн он-1984, ажилладаг байгууллага-Тээвэр удирдах газар, ажилд орсон он-1984, эрхэлдэг ажил-авто жолооч, эрхэлж эхэлсэн он-1984, оршдог сум, район-Булган, эцэг-Ж Ч, Эх-Т Б гэсэн ХААТР-1 маягт,

-1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр олгосон Чгийн Жаргалс, төрсөн он сар өдөр-*** оны 01 сарын 23, төрсөн аймаг-Булган аймаг, сум- С, төрсөн газрын нэр-төрөх тасагт, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, ОЕГ төв, 8 дугаар бригад, хаана ямар ажилтай-Булган 10 жилийн сургуульд сурагч гэсэн Хаягийн хуудас №7 маягт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн Ч.Жаргалс нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаагүй гэсэн тодорхойлолт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар ...Булган аймгийн Булган сумын Тээврийн 8 дугаар бааз нь 1990-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... лавлагаа,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Булган аймаг, Булган хот, 2 дугаар хороо, хөдөө, хадгаламжийн нэгж: 244, хуудасны дугаар: 181, ... овог: Ч, нэр: Жаргалс, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай: хүү, нас: 26, хүйс: эрэгтэй, эрхэлдэг ажил:-ТУГ, авто жолооч гэсэн **** дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч П.Бгийн: Би 1987 онд Булган аймгийн Булган сумын Х******* газарт шуудан үйлчилгээний хэвлэл ялгагчаар ажилд орж байсан. 1990 онд Улс хот хоорондын залгагч, опператороор 2013 он хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголд ороод Х******* газраасаа гарсан. Би 2019 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. С.Э******* нь У******* хотын Х******* сургуулийг төгсөж ирээд Булган аймгийн Орхон сумын Өлзийт хорооны х******* салбарт хувиарлагдаж ажиллаж байгаад эргээд 1990 оноос Булган аймгийн Х******* салбарт шуудангийн үйлчилгээнд хот хоорондын х******* залгагчаар ажиллаж байсан. С.Э******* нь тухайн үед ажиллаж байхдаа байгуулагаасаа Баярын бичиг авч байсан. С.Э******* У******* хотын төв шуудангийн газарлуу шилжиж байсан, хэдэн он гэдгийг нь сайн санахгүй байна. Тухайн газартаа 1-2 жил ажиллаад сургуульд сураад зам тээврийн замын инженерээр сургуулиа төгссөн гэх,

Гэрч Ш.Мын: Би 1988 онд Булган аймгийн Булган сумын Х******* газарт хот хоорондын залгагчаар ажилд орж байсан. С.Э******* нь 1990-1994 оны хооронд тус газарт хот хоорондын х******* залгагчаар ажиллаж байсан. С.Э******* нь тухайн үедээ шагнал авч байсан яг ямар шагнал гэдгийг нь сайн мэдэхгүй байна. С.Э******* нь Х******* газраасаа гараад зам ангид замын инженерээр ажилд орсон гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

5.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

6.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Э******* овогт С******* Э*******ийн Булган аймгийн Х******* газарт 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хот хоорондын залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА