Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2026/00219

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дүгээр хороо, Ю******* гудамж-***, **** цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Булган аймаг, Булган сум, *** дүгээр баг, А*********, *** тоотод оршин суух Ш******* овогт Б******* О******* /ИБД****/-д холбогдох,

Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О******* нь "М******* ББСБ" ХХК-тай *** оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх *** дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.О******* нь уг гэрээний үндсэн дээр өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт ***төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. "М******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай", "тийм хүн байхгүй" зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Б.О*******ын нийт зээлийн үлдэгдэл нь *** төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл ***төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл ** төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл ** төгрөг байна. Б.О******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт *** төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Б.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Б.О*******д холбогдуулан нийт 375,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 375,517 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн** төгрөгөөс*** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.О*******аас 5,958 төгрөгийг, улсын орлогоос 5,958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 375,517 /гурван зуун далан таван мянга таван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,916 төгрөгөөс 5,958 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.О*******аас 5,958 төгрөгийг, улсын орлогоос 5,958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.О******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА