| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00511/И |
| Дугаар | 314/ШШ2026/00073 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2026/00073
2026 01 12 314/ШШ2026/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч ******* аймгийн *******сумын ** дугаар багт оршин суух, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймгийн *******сумын **8 дугаар багт оршин суух**** холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие *******той 2013 онд танилцаж дотносоод 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******, 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *******, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******нар төрсөн. Манай нөхөр 2022 оноос бага хүүг гэдсэнд байхаас эхлээд санаа нь буруудаж гэртээ ч ирэхгүй ааш нь хувирч эхэлсэн. Намайг байнга гэрээс хөөх, зодож нүдэж маш их дарамтлах болсон. Би нөхөртэйгөө эвээр ярилцаж, үр хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсээгүй, хамт амьдрахыг их хичээсэн. Гэтэл өөр эмэгтэйд уруу татагдаад байгаа учир хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулахад хүрлээ. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж, охин *******, *******, хүү *******, *******нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа. Шүүх шийдэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “...Нэхэмжлэгч миний бие *******той гэр бүл болсон цагаасаа эхлэн мал маллаж байсан. Мал сүргээ өсгөж үржүүлэх, орон гэр, унаа машин зэрэг бүхий л эд хөрөнгийг хамгаалж, арчилж тордож ирсэн. Бүх дундын өмчийг хуваана гэхгүй. Тэгэхдээ би дундын хөрөнгөнөөс 2024 оны жилийн эцсийн тооллогоор тоологдсон 195 толгой малынхаа талыг авч хүүхдүүдээ өсгөж өндийлгөж, сургуульд суралцуулна. Иймд 195 толгой малын талыг буюу 7 толгой адуу, 10 толгой үхэр, 50 толгой хонь, 30 толгой ямаа, бүгд 97 толгой малыг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа “...Би *******тэй 2012 онд танилцаад 2013 онд гэр бүл болсон. 2014 оны 07 дугаар сарын 05-нд *******, 2015 оны 10 дугаар сарын 30-нд *******, 2019 оны 07 дугаар сарын 11-нд *******, 2022 оны 06 дугаар сарын 10-нд *******нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд *******г гэрээсээ хөөж, зодож нүдсэн зүйл байхгүй. Би 2025 оны 05 дугаар сарын 30-нд ******* аймгийн *** тэс сум руу “*******” ХХК-нд хамгаалагчаар ажилд орсон. Ажилд ороод 16 хонож байхад ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс ******* танд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна, ирж гардаж авна уу гэж ярьсан. Яагаад шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн асрамжинд дөрвөн хүүхдээ авах хүсэлттэй байна.” гэжээ.
Хариуцагч ******* нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар гаргасан тайлбартаа “...Гэр бүл болоход ******* 1 үхэр, 10 ямаа, 2 хоньтой ирсэн. Одоо бид хоёрын дундын эд хөрөнгө болох 195 толгой мал бол ******* бид хоёр гэр бүл болоход эцгээс минь өвлөж өгсөн малнаас улбаатай байгаа юм. ******* нэг ширхэг ч адуу авчирч ирээгүй тул адуунаас бусдыг хуваалгахад татгалзах зүйлгүй” гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хүүхдүүдээ хойд эхийн царай харуулмааргүй байгаа тул хүүхдүүдээ өөр дээрээ авч тэтгэлэг тогтоолгоно. Гэрлэлтээ цуцлуулна. Эд хөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн. 2 хүүхэдтэйгээ огт уулзаагүй. Нэг нь хичээлээ тараад хот руу явчихсан гэсэн. Надтай тэр тухай ярилцаагүй. 2 хүүхдээ авч хамт амьдарна. *******өөр хүнтэй суугаад орон сууцанд ороод амьдралаа бодчихсон гэж дуулдаж байсан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний үйлчлүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийг хянаж үзээд эвлэрэх хугацаа олгосон. Уг эвлэрэх хугацааны хүрээнд эвлэрэх боломжгүй гэж мэдэгдсэн тул шүүхэд материалыг шилжүүлсэн болно. Гэрлэлтийг цуцлуулах шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах, мөн 14.6-д зааснаар дөрвөн хүүхдийг эхийн асрамжид үлдээх саналтай байна. Мөн дөрвөн хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу гаргасан бөгөөд уг шаардлагууд нь хуульд бүрэн нийцэж байна. Мал, эд хөрөнгийн асуудлын хувьд талууд эвлэрлийн гэрээтэй тул энэ талаар нэмэлт тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хүүхдийн асрамжтай холбогдуулан нэмэлт тайлбар өгөхөд, одоогийн байдлаар эцгийн талд тогтвортой амьдрах орчин бүрдээгүй бөгөөд хоёр том хүүхдийг эхтэй нь уулзуулахгүй, улмаар эцэг нь ийш тийш явах зэргээр хүүхдүүдийг тогтвортой асарч халамжлах нөхцөл бүрдээгүй байна. Миний үйлчлүүлэгчийн гаргасан тайлбараар эцэг нь хоёр дахь амьдралаа зохиосон тул хүүхдүүдийг хойд эхийн царай харуулах нь хүүхдийн ашиг сонирхолд нийцэхгүй, дөрвөн хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Мөн бодит байдал дээр эцгээсээ асрамж халамж авах бус өвөө, эмээгийн асрамжид байгаа бөгөөд түүнчлэн ***йн ах дүү нарынд дамжин амьдарч, тогтсон амьдрах орон байргүй нөхцөл байдал ажиглагдаж байна. Нэг эхээс төрсөн дөрвөн хүүхэд нэгэн дор өсөж, бие биеэ түшиж, хамтдаа амьдрах зайлшгүй шаардлага бий. Хүүхдийг эд хөрөнгөтэй адилтган дундуур нь хувааж, нэгийг нь нэг тийш, нөгөөг нь нөгөө тийш асрамжилна гэж авч үзэх боломжгүй. Амьдрал өөрөө амаргүй. Ялангуяа охин хүүхдүүдийн хувьд эхийн халамж, хүмүүжлээс илүү байх нөхцөл байдал үгүй. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар нь холбогдох байгууллагын гаргасан дүгнэлтийг тайлбарлаж байгаа хэлбэр боловч уг нөхцөл байдал яагаад ийм болсон бэ гэдгийг мөн цогцоор нь зэрэгцүүлэн авч үзэх шаардлагатай. Тухайн айл өрхийн амьдрал ахуй, мал аж ахуй, гэр бүлийн бүх ажил, хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх ачаалал үндсэндээ ганц хүний мөрөн дээр ноогдож ирсэн нөхцөл байдал бий. Ажлын ачаалал их байх нь хүнийг сандарсан, яарсан, бухимдуу байдалд оруулах нь амьдралын бодит үнэн бөгөөд энэ нь нийгмийн ерөнхий амьжиргааны нөхцөл, аж төрөх байдлын онцлогтой холбоотой. Иймд үүнийг төрөлхийн ааш зан муутай, хүүхдэдээ муу ханддаг гэсэн байдлаар нэг талыг барьж дүгнэх үндэслэлгүй. Хүүхдэд сургамжийн үг хэлэх нь тэдний цаашдын хүмүүжил, замналыг зөв болгох зорилготой болохоос өш хонзон, гомдол тээсэн үйлдэл биш. Иймд хүүхдүүдийг хооронд нь салгахгүй байх, аль ч эх өөрийн төрсөн хүүхдүүдээ харж, өсгөх боломжгүй гэж үзэх ёсгүй гэсэн байр суурийг дэмжиж байна.” гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Надад өөр хүнтэй хамт амьдарч байгаа юм огт байхгүй гэдгийг тодруулж хэлмээр байна. Би хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд том хүүхдээ хот руу явуулчихсан. Миний төрсөн дүү хотод амьдардаг. Долоон хоног болоод хот үзчихээд ир гээд явуулсан. Намар өөрөө очиж хүүхдүүдтэй уулзсан. Тэр үед хоёр хүүхэд өөрсдөө над руу залгаад “Ээж ирчихсэн байна, ээж бид нарыг авч явах гээд байна. Та битгий явуулаач, тантай л баймаар байна, ээж рүү явмааргүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи өөрөө явахгүй гэж байгаа бол битгий яв” гэж хэлсэн. Тухайн үед байрны багш нь яриад энэ хүүхэд явахгүй гэж байна гэж хэлж байсан. Тиймээс хүүхдүүд өөрсдөө тэгж байгаа нөхцөлд би уулзуулахгүй гээгүй. Би хэзээ ч уулзуулахгүй гэж саад хийж байгаагүй. Би саяхан 1 дүгээр сарын 1-ний өдөр хоёр бага хүүхэд дээрээ очиж уулзчихаад бэлэг өгчхөөд ирсэн. Өөрөө ч гэсэн сэтгэл байвал хоёр том хүүхэдтэйгээ уулзах боломжтой. Өөр хүнтэй сууж байр сууц авсан зүйл байхгүй, би 2 хүүхэдтэйгээ хөдөө амьдарч байгаа. Одоохондоо хичээл амарчихсан бүгд хамтдаа хөдөө л байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 охиноо өөр дээрээ авна. Мал хуваах нэхэмжлэл дээр эвлэрсэн” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “....Миний үйлчлүүлэгч *******нь *******2013 онд танилцаж, 2013 оны 12 сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд хамтран амьдрах хугацаандаа дөрвөн хүүхэдтэй болсон. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн аль нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж, 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “хүүхэд долоо буюу түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан. Хавтаст хэрэгт *******гаас авсан хүүхдийн саналд “аавтайгаа хамт амьдарна, аав ээж хоёрыг салаасай гэж бодож байна, ээж муухай ааштай, аав илүү анхаарал халамж тавьдаг”, ******* “аавтайгаа хамт амьдарвал гоё болохоор аавтайгаа хамт амьдарна, ээжтэйгээ хамт амьдрахаар загнаад байдаг” гэсэн утгатай санал өгсөн байна. ******* аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газрын 2025 оны 10 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд эцэг, эхийн зан төлөвийг судалсан оношилгооны дүн тусгагдсан бөгөөд *******гийн хувьд “солимтгой хэв шинжийн үзүүлэлт өндөр, хурцдал илэрсэн, гаднаа ундууцангуй, зарим үед ширүүн ууртай, гүнзгий гутралд орох хандлагатай, түгшүүртэй, өөртөө итгэлгүй, харилцаа тогтоох чадвар сул, цочромтгой, сэтгэл санаа огцом өөрчлөгдөх эрсдэлтэй” гэж дүгнэсэн. Харин эцэг *******хувьд зан төлөвийн хэв шинжийн хурцдал илрээгүй гэж гарсан. 11 настай *** авсан сэтгэл зүйн оношилгоонд ээж нь түргэн ууртай, бухимдалтай байдаг учраас ярилцаж чаддаггүй, шаардлагатай зүйлээ аавдаа хэлдэг, 10 настай *** авсан сэтгэл зүйн оношилгоонд аав нь гэр бүлийн амьдрах орчин, материаллаг хэрэгцээг хангах тал дээр илүү анхаардаг, харин ээж нь аливаа зүйлд ач холбогдол өгдөггүй, ааштай, бухимдалтай байдлаар асуудлыг шийдэх хандлагатай нь хүүхдүүдэд сэтгэл зүйн хөндүүр байдал үүсгэсэн гэж дүгнэсэн. Мөн ээжийн хувьд хосын харилцаанд ганцаардал, өөрийн үнэ цэнийг бага мэдэрдэг байх магадлалтай гэж гарсан. Дээрх оношилгоо, үнэлгээ, ажиглалт, ярилцлагуудыг нэгтгэн дүгнэхэд эцэг *******нь амьдралын болон санхүүгийн нөхцөл байдал, орон гэр, ахуйн боломжийн хувьд давуу байдалтай гэж шинжээч дүгнэсэн. Иймд охид *******, ******* нарыг эцэг *******асрамжид үлдээж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Дундын эд хөрөнгийн хувьд талууд эвлэрлийн гэрээ байгуулж харилцан тохиролцсон тул уг асуудлаар маргаангүй. Хоёр хүүхдийн гаргасан саналыг хүндэтгэн үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Тус хоёр хүүхэд нь аавтайгаа тусдаа амьдарч нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд аавтайгаа амьдрах орчин, ахуй нөхцөлдөө аль хэдийн дассан нь тодорхой байна. Иймд хүүхдийн дээд эрх ашгийг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчийн гаргасан саналыг дэмжин оролцож байна.” гэв.
3. Нэхэмжлэгч ******* шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
******* аймгийн *******сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/53 дугаартай тодорхойлолт,
******* аймгийн *******сумын Эрүүл мэндийн төвийн дарга **** “*******овогтой *******, 5 настай, ****, 2019 онд төрсөн, эрүүл, *******овогтой ***, 10 настай ***, 2015 онд төрсөн,эрүүл, *******овогтой ***, 11 настай, *****, 2014 онд төрсөн, эрүүл, *******овогтой *****, 3 настай, ****, 2022 онд төрсөн, эрүүл” гэсэн тодорхойлолтууд,
******* аймгийн *******сумын Ерөнхий боловсролын ***р сургуулийн сургалтын менежерийн “*******овогтой *******тус сургуулийн *** багштай 5а ангид, *******овогтой *******нь тус сургуулийн ***маа багштай ** ангид суралцаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолтууд,
2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2019 оны 07 дугаар сарын 11-нд төрсөн хүү *******, 2015 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн охин *******, 2022 оны 06 дугаар сарын 10-нд төрсөн хүү *******нарын төрсний гэрчилгээний хуулбарууд,
*******, ******* нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар,
******* аймгийн *******сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 06/118 дугаартай “Батчулуун овогтой *******/**/ нь тус багт албан ёсны бүртгэлтэй. Ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 195 мал тоолуулсан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,
*******ийн 2024 оны мал тооллогын баримт зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн.
4. Хариуцагч ******* нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн бөгөөд нотлох баримт гаргаагүй болно.
5. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ******* аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
Нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 97 толгой мал гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч эвлэрснийг баталж, хэргийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
7.1.Нэхэмжлэгч Ч**** гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2013 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж, 2025 оны 05 дугаар сар хүртэл хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн болох нь гэрлэсний бүртгэлийн №0175311/0036 дугаартай гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 314/ШЗ2025/02934 дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах” тухай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахаа шийдвэрлэсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.” гэж заасан.
Зохигч цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
7.2. Нэхэмжлэгч *******гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын дундаас 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин *******, 2015 оны 10 дугаар сарын 30-нд охин *******, 2019 оны 07 дугаар сарын 11-нд хүү *******, 2022 оны 06 дугаар сарын 10-нд хүү *******нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин *******гийн №****, охин ****, хүү *******ын №***, хүү С***** дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан “4 хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбараа гаргасан.
Харин хариуцагч ******* нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2 охиноо өөрийн асрамждаа авахаар маргасан.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцаа үүсгэдэг. Гэрлэгчид хамтран амьдрах боломжгүй болсон ба хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр гэрлэгчдийн дундаас төрсөн охин *******, ******* нар нь эцэг *******ийн, хүү *******, *******нар нь эх *******гийн асрамжид тус тус эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1952 дугаартай шүүгчийн захирамжаар хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчээр ******* аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг томилсон бөгөөд тус газраас ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд дараах байдлаар зохигчдын сул болон давуу байдлыг тодорхойлж, асрамжийн асуудлыг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шийдвэрлэхийг дурджээ. Үүнд:
Шинжээчид *******, ******* нарын амьдарч байгаа орчинд үнэлгээ хийх зорилгоор шинжээчийн баг ******* аймгийн *******сумын Жаргалант багийн төвөөс зүүн зүгт 12 км-т байх “Хөндий” гэх газар нутаглах *******ийнд очиж айл өрхийн хэрэгцээний нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн үнэлгээг тус тус хийж ажиллалаа. *******, ******* нарын амьдарч буй орчин нөхцөлд нөхцөл байдпын үнэлгээ хийхэд гэр орон цэвэр бус. Амьдралын наад захын хэрэгцээ болох хоол хүнс, орон байр, хувцас хэрэгсэл дунд зэрэг. *******той ярилцахад сэтгэлийн түгшүүр зовнилгүй. 4 хүүхдээ өөр дээрээ гардан өсгөн хүмүүжүүлнэ гэх боловч хүүхдийн хүмүүжлийн талаар мэдэгдэхүүн бага. Хүүхдийнхээ хэрэгцээг бүрэн хангахад санхүүгийн боломжтой хэдий ч хүүхдүүдийнхээ хоол тэжээлийг боловсруулахад эх ***** найдсан, гарыг нь харсан хандлагатай. Шинжээчдийн ажигласнаар *******ийн хувьд гэр бүлээ бүтэн авч үлдэх сонирхолгүй. Эхнэрийнхээ “салах” шийдвэрийг зөвшөөрсөн хандлагатай байна.
Шинжээчид ******* аймгийн *******сумын ** багийн 1-1 тоотод очиж, айл өрхийн хэрэгцээний нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн үнэлгээг тус тус хийж ажилласан. ******* нь бие бялдрын хөгжил хэвийн, ажил хийх, амьдралаа хэвийн авч явах хүсэл тэмүүлэл дүүрэн хэдий ч, одоогийн байгаа байдалдаа сэтгэл дундуур, цаашид амьдралаа өөрөө бие даан авч явна гэсэн бүрэн итгэлтэй. *******тэй ярилцахад сэтгэлийн түгшүүр зовнилтой. Дууны өнгө хэвийн, бусадтай харилцахдаа чөлөөтэй, гэр бүлийн гишүүдийн зүгээс /Сангидорж, хадам талын зарим хүн/ түүнийг байнга дутуу үнэлэх байдал, харилцаа, хандлагаар гадуурхах зэрэг сөрөг илэрхийлэмж байсан нь түүнийг өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмжтэй болгосон байх магадлалтай байна. Амьдарч буй орчин нөхцөлд нөхцөл байдлын үнэлгээ хийхэд өөрийн болон хүүхдүүдийнхээ хувцас хэрэгсэл зэрэг наад захын хэрэглээний зүйлийг өмнөх амьдарч байсан гэрээсээ авч яваагүйн дээр гэнэт гэр бүлийн тусгаар байдал үүсэх талаар төсөөлөөгүй байсан нь хүндээр нөлөөлж амьдрах гэр орноо бүрэн шийдээгүй, ажлын газрынхаа гэрийг түр хугацаагаар хэрэглэх хэмжээнд хүргэсэн байна. Энэ нөхцөл байдлыг нөхрийн талын орон гэртэй харьцуулах нь шударга бус болно. Шинжээчдийн зүгээс мэдээлэл нэмж тодруулах зорилгоор багийн Засаг дарга Г**** уулзалт зохион байгуулсан бөгөөд тухайн өрхийг бүртгэлдээ авч, сум багийн хамтарсан багийн зүгээс амьжиргааны дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдийн аюулгүй байдал, сурч хөгжих, орчин нөхцөлд хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид төрийн болон хувийн байгууллагад ажилтай болоход зуучлах талаар мэдээлсэн.
Нэгдсэн дүгнэлт: Дээрх оношилгоо, үнэлгээ, ажиглалт, ярилцлагаас дүгнэхэд эхэд давуу тал тогтоогдож байна. Эцгийн хувьд амьдралын санхүүгийн нөхцөл байдал болон орон гэрийн боломжит нөхцөл байдал давуу байгааг дурдах нь зүйтэй юм. ...Хүүхдээс эцэг эхийн дэргэд хэнтэй нь хамт байх талаар асуусан асуултад хариулахад ихэд сэтгэл түгшдэг бөгөөд хэн хэнийг нь гомдоох байдлаас болгоомжилдог, эсвэл сүүлд ирэх дарамт хүчирхийллээс айж өөрийн хүсэл зоригийн эсрэг хариулах магадлалтайг дурдах нь зүйтэй байна. Мөн хүүхдүүдээс авсан оношилгоогоор 2 охины хувьд эмээ өвөө дээрээ байх нь илүү тав тухтай байдаг талаар илэрхийлсэн нь эцэг эхээ гомдоохоос болгоомжилсон, хамгааллалтын илэрхийлэл байх магадлалтай.” гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан.
******* аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээч нарын дүгнэлтэд “охин *******, ******* нараас авсан оношилгоогоор 2 охины хувьд эмээ өвөө дээрээ байх нь илүү тав тухтай байдаг талаар илэрхийлсэн” гэсэн байна.
Охин *******, ******* нар нь эцгийн талын эмээ өвөө дээрээ тав тухтай байгаа гэх орчныг эцэг *******ийн гэрт ээнэгшин дассан орчин гэж үзэх боломжгүй юм.
Иймд шүүх хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ зохигчдын гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэргийн үйл баримт, хүүхдүүдийн насны онцлог, тэднийг аюулгүй орчинд байнга харж хамгаалах, эрүүл мэндэд тавих анхаарал, халамж, хүүхдүүдийн өсч бойжих нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн охин *******, 2019 оны 07 дугаар сарын 11-нд төрсөн хүү *******, 2022 оны 06 дугаар сарын 10-нд төрсөн хүү *******нарыг эх *******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэж заасны дагуу шүүх охин *******, ******* нараас саналыг асуусан.
Охин ******* нь “Аавтайгаа хамт амьдарна гэж бодож байна. Ээжтэйгээ хамт амьдрахаар ээж загнаад байдаг” гэж, охин ******* нь “Аавтайгаа амьдравал гоё, сайхан амьдрах байх гэж бодож байна. Ээж муухай ааштай” гэсэн саналыг гаргасан, мөн хариуцагчийн өмгөөлөгч нь “шинжээчийн дүгнэлтээр *******г солигдомтгой хэв шинж өндөр гарч хурцдал илэрсэн. *******, *******нараас авсан сэтгэл зүйн оношилгоонд ээж нь түргэн ууртай, бухимдалтай байдаг учраас ярилцаж чаддаггүй, ээж нь аливаа зүйлд ач холбогдол өгдөггүй, ааштай, бухимдалтай байдлаар асуудлыг шийдэх хандлагатай нь хүүхдүүдэд сэтгэл зүйн хөндүүр байдал үүсгэсэн” гэж дүгнэсэн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч *******г хүүхдүүдийн оюун ухаан болон бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжилд буруугаар нөлөөлдөг, хүүхэдтэй хамт амьдрах, асрамжлах чадваргүй гэж үзэх үндэслэл биш байна гэж үзлээ.
Мөн *******, *******, *******, *******нар нь төрсөн цагаасаа эхлэн нэг гэрт төрж, хамт өсөж, бойжиж, хүмүүжиж 2025 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэднийг хоёр хоёроор нь салгаж, охин *******, ******* нарыг эцгийн асрамжид өгөх боломжгүй байна.
Хүүхдүүд эхийн асрамжид байх хугацаанд тэдний эрх ашиг ноцтой зөрчигдсөн, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд эцэг нь тэдний асрамжийг өөрчлүүлэх хүсэлт нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болно.
7.3. Нэхэмжлэгч *******гаргасан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхмжлэлийн талаар:
Шүүхээс охин *******, *******, хүү *******, *******нарыг эх *******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул хариуцагч ******* нь хуульд заасны дагуу хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн охин *******, 2019 оны 07 дугаар сарын 11-нд төрсөн хүү *******, 2022 оны 06 дугаар сарын 10-нд төрсөн хүү *******нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар “эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч *******ид, хариуцагчийг хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч *******д мэдэгдэж байна.
7.4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас “хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 195 толгой малын талыг буюу 7 толгой адуу, 10 толгой үхэр, 50 толгой хонь, 30 толгой ямаа, бүгд 97 толгой мал” гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7 толгой адууны оронд 10 толгой хонь өгөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохирч, нэхэмжлэгчид 60 толгой хонь, 30 толгой ямаа, 10 толгой үхэр, нийт 100 толгой малыг өгөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШЗ2025/02827 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөх хугацааг хэргийг шүүх шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн байх тул түүний гаргасан “хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 97 толгой мал” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дахин тэмдэгтийн хураамж төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
9. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сосорбурамд даалгаж байна.
10.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****, хариуцагч ***** *******нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин *******, 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү *******, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин *******, 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү *******, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч *******ид, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч *******д тус тус мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн “хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 7 толгой адуу, 50 толгой хонь, 30 толгой ямаа, 10 толгой үхэр, нийт 97 толгой мал” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч ******* нь 60 толгой хонь, 30 толгой ямаа, 10 толгой үхэр, нийт 100 толгой малыг нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрснийг баталсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
8. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сосорбурамд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ