Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00225

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум д*******ын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,

Нэхэмжлэгч: Т******* аймаг, Б******* сум, Б******* оршин суух, Ц******* Бөө овогт О******* О******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, *** дугаар баг, Ц******* д******* аманд оршин суух, З а овогт Л Л холбогдох,

Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Очирхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Онхоолжин овогтой Очирхуяг нь *** оны *** дугаар сарын 10-ны өдөр зарын дагуу Лхагважав овогтой Лхамноржмаатай холбогдон Булган аймаг, Х******* сум, 2 дугаар баг Цувралын д******* алганд байрлах *******өлжөөний газар, мөн хүнсний ногоо тариалах газрыг нийлүүлээд *** төгрөгөөр худалдан авахаар тохирч өөрийнх нь *** тоот дансанд урьдчилгаа **** төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Л.Лхамноржмаа нь өөрийн эзэмшил биш *******өлжөөг хууран мэхэлж зарсан байсан. Өөрийнх нь биш гэдгийг мэдээд мөнгө авах гэсэн боловч өгөх боломжгүй гээд өгдөг газарт нь өг гэж хэлсэн. Иймд хуулийн дагуу уг асуудлыг шийдэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Лхамноржмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Лхамноржмаа нь О.Очирхуягаас 7,000,000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үедээ хийсэн наймаа нь буцсан. Уг мөнгийг бүгдийг төлөх боломжгүй тул хуваан төлж сгана гэжээ.

Нэхэмжлэгч О.Очирхуяг, хариуцагч Л.Лхамноржмаа нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Л.Лхамноржмаа би нэхэмжлэгч О.О******* нэхэмжилсэн нийт 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн з*******шөөрч, уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор *** төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөөр, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөөр тус тус төлж бараглахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Нэхэмжлэгч О.Очирхуяг би хариуцагч Л.Лхамноржмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг гаргуулахгүйгээр тохиоров. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Очирхуяг нь хариуцагч Л.Лхамноржмаад холбоглан 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад нэхэмжлэгч О.Очирхуяг нь хариуцагч Л.Лхамноржмаад холбоглан гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Лхамноржмаа 7,000,000 төгрөгийг төлөхийг з*******шөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөөр, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөөр тус тус төлж бараглахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.О******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Очирхуяг нь улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг хариуцагч Л.Лхамноржмаагаас гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Очирхуяг нь хариуцагч Л.Л холбоглан гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Лхамноржмаа 7,000,000 төгрөгийг төлөхийг з*******шөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөөр, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,334,000 төгрөгөө тус тус төлж бараглахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Очирхуяг нь улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг хариуцагч Л.Лхамноржмаагаас гаргуулахгүй гэснийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Л.Лхамноржмаа энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА