Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00226

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С******* Т*******, *** давхарт байрлах, М Б******* ХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:***/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Д******* сум, **** дүгээр баг, Т**** тоотод оршин суух Т******* Гүн овогт Б******* Б******* /ИБД:****/-т холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **** тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт **** төгрөг, нотариатын төлбөрт *** төгрөг, нийт *** төгрөгийг хариуцагч Б******* Б*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Б******* ХК нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан нийт 2,698,151.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 2,698,151.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б*******аас 29,060 төгрөгийг, улсын орлогоос 29,060 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Б******* ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч М Б******* ХК-ийн нэхэмжилсэн нийт 2,698,151.65 /хоёр сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун тавин нэгэн төгрөг жаран таван мөнгө/  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,120 төгрөгөөс 29,060 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б*******аас 29,060 төгрөгийг, улсын орлогоос 29,060 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Б******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА