Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00227

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дүүрэг, *** дугаар хороо, *** Ж******* И******* ХХК-ийн байранд байрлах Ж*******трейд ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дүгээр баг, А******* *** айл, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух Б******* овогт Д******* Б******* холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж*******трейд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Булганчимэг, нэхэмжлэгч "Ж******* Трейд" ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч, "Өсөх арвижих" нэртэй дэлгүүр газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог. Хариуцагчид нийлүүлсэн барааний төлбөр **** төгрөгийн үлдэгдэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тулган "Тооцооны үлдэгдэлийн баталгаа" баримт үйлдэж, ***оны 01 сарын 30 гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч дээрхи тооцооноос 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *** төгрөгийг төлж үлдэгдэл *** төгрөгийг төлөлгүй бидний хэвийн үйл ажиллагаанд саад учируулж байна. Хариуцагч Д.Булганчимэгээс "Тооцоо нийлсэн акт"-аар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 10,089,750 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Булганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж*******трейд ХХК нь хариуцагч Д.Б******* холбогдуулан нийт 10,089,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Булганчимэг нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 10,089,750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Д.Булганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс ****төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Булганчимэгээс 88,193 төгрөгийг, улсын орлогоос 88,193 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-ийн нэхэмжилсэн нийт 10,089,750  /арван сая наян есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Булганчимэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,386 төгрөгөөс 88,193 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Булганчимэгээс 88,193 төгрөгийг, улсын орлогоос 88,193 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Булганчимэг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА