Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “” ХХК, уг компанийн захирал *******эд холбогдох 1714001440043 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. 2017 онд улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, Мэргэжлийн байгууллагын ******* дугаартай гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн ******* тоотод байрлах “” ХХК,

2.  Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын мехиник инженер мэргэжилтэй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт 2017 онд улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, Мэргэжлийн байгууллагын ******* дугаартай гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн ******* тоотод байрлах “” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан, мөн “” ХХК-ний захирал ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэмт хэргийг “Харч “” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ” ХХК нь 2017 онд Баянхонгор аймгийн Засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажилласан байдаг. Манай байгууллагаас гэрээ байгуулахад нь оролцоогүй бөгөөд харин Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг баталгаажуулах ажлын хэсэгт орж ажилласан, ХХК-иар нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан газраас илүү гарч ухсан газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 222-227/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 08 сард бид хоёрыг манай Уурхайн дарга 2 хэсэг шинэ газар ухуулсан. Тэгээд эхлээд нэг нүхийг нь булуулаад саяхан нэг нүхийг мөн бид хоёроор булуулсан. ... Тэр газар нь бид хоёрыг ухах үед ямарч ухагдсан нүх байхгүй эрүүл газар байсан юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 228-230/,

Гэрч Ж.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 08 сард манай уурхайн дарга шинээр газар ухахаар боллоо гээд 2 хэсэг газрыг ухуулсан. Тэгээд нэг газрыг нь 2017.09.01-нд эргүүлээд булсан ба нэг газрыг нь булаагүй байж байгаад саяхан булсан. Би бол зүгээр ажилчин болохоор тэнд яагаад газар ухасныг нь мэдэхгүй уурхайн дарга л ух гэхээр нь ухсан. Нарийн учрыг нь би мэдэхгүй тэр хоёр газрыг бид хоёр ухаад, дараа нь бул гэхээр нь мөн бид хоёр булсан юм. Тэр ухсан 2 газраас ямарч ашигт малтмал олборлоогүй зүгээр ухчихаад болохгүй байсан юм байлгүй дараа нь бул гээд булуулсан. Бид хоёр ухахдаа тэр газраас ухаад гарсан шороо нь тойруулж асгасан байсан тэр шороогоор нь эргүүлээд булж тэгшилсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 231-233/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил хийлгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. “” ХХК нь 2017 оны 06 дугаар сард нэг гэрээ байгуулсан, дараа нь 2017 оны 08 дугаар сард гэрээгээ шинэчилж байгуулсан байгаа. Одоогоор нөхөн сэргээлтийг хүлээн аваагүй байгаа. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас "" ХХК-д нийтдээ 11.6 га газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхээр гэрээ байгуулсан ба Заг сумын удирдлагатай ярилцаж шинээр газар заалгаж ухсан гэх газар нь манайхаас нөхөн сэргээлт хийлгэхээр хүлээлгэн өгсөн цэг солбицолтой талбайтай давхцалтай эсэхийг би мэдэхгүй байна. Манай байгууллагаас ХХК-нд нөхөн сэргээлт явуулах газрыг нь яг зааж өгч, шав тэмдэг тавьж хүлээлгэж өгөөгүй, цэг солбицлыг хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй. Бусад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд бүгдэнд нь цэг солбицлыг хүлээлгэн өгсөн байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан надаар ахлуулсан цэг солбицол тавьж баталгаажуулах гэсэн комисс байгаа. Комиссийн ажилтнууд цэг солбицлыг хүлээлгэн өгдөг. ХХК-ний хувьд тухайн үедээ маргаантай байсан. Аймгийн Засаг даргын тамгын газраас ийм газар хүлээлгэж өгнө, ХХК нь энэ газрыг авахгүй, Заг сумын удирдлага нь ийм газарт нөхөн сэргээлт хийлгэнэ гээд маргаантай байсан учраас нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг хүлээлгэн өгөөгүй байсан юм. Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд заасан цэг солбицлын дагуу гэрээ хийгдсэн байгаа. "" ХХК нь Заг суманд 400.000.000 төгрөгөөр спорт заал барьж өгч байгаа. Сумандаа 5-6 худаг гаргасан, Аймгийн орон нутгийн хөгжпийн санд 100.000.000 төгрөг өгсөн байгаа. Гэрээнд тусгалгүйгээр амаар зөвшөөрөл өгч болохгүй. Хэрэв гэрээнд заагаагүй эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулах шаардлагатай гэвэл аж ахуй нэгж нь хүсэлтээ өгөөд нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулах комисс хуралдаж шийдвэрлээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. ХХК нь 2017 оны 06 дугаар сард тухайн газарт нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан ба 2017 оны 08 дугаар сард байгуулсан гэрээ нь урьдын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба энэ гэрээн дээр суманд спорт заал бариулахаар гэрээнд тусгасан. Мөн сумын Засаг даргын эрх үүргийг гэрээнд тусгасан, энэ гэрээн дээр шинээр үйл ажиллагаа явуулах газрыг нэмж заагаагүй ээ. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дахиж ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 6-9/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “” ХХК нь манай сумын “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан ба Заг сумын Иргэдийн нийтийн хурлаас “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар тогтоол гарсан ба үүнийг нь Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжээд Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодпогын хэлтэст хүргүүлсэн юм. Үүний дагуу Засаг даргын тамгын газраас “” ХХК-тай гэрээ байгуулан тухайн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. “” ХХК нь нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарч газар ухсан байгаа, уг компаний нөхөн сэргээлт явуулж байгаа газар дээр нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр очиж үзэхэд ХХК нь уулын хажуу бэлээр сүүлд нь шонгийн мод суулгасан байгаа газарт газар ухахаар төлөвлөсөн гэж байсан бөгөөд яагаад энэ газрыг ухах гэж байгаа юм бэ гэхэд уг компанийн ажилтан гэх залуу, Х хоёр нь манай компанид аймгаас энэ газрын цэг солбицлыг тавьж өгсөн юм, ухах ёстой л гэж хэлсэн. Бид нарыг очиход тэр дөрвөлжин хэлбэртэй ухагдсан нүхийг ухаагүй байсан ба харин одоо тэр шон хатгасан байгаа газрыг ухахаар төлөвлөсөн байсан. Тэр 2 газрыг ухах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар ч бичиг гараагүй. 2017 оны 08 дугаар сарын 07-ын өдөр бид нарыг тухайн газарт очсоны дараа Заг сумын төв дээр “” ХХК-ийн ажилтан нь ирж уулзаад одоо тэр шон хатгасан байгаа газрыг ухаж үзсэн чинь цэвдэгтэй учраас зардал их гарах юм байнаа, бид нар тэр газрыг ухаад буцаагаад булчихлаа, тэр газартаа бид нар шон хатгаж хайс хатгаад биологийн нөхөн сэргээлт хийе, одоо сум орон нутагтайгаа тохироод шинэ газар заалгаж ажиллах хүсэлтээ тавьсан. Энэ үед , Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч бид нар байсан ба гоос сум орон нутагт дахин хөрөнгө оруулалт хийе, багт нь 20.000.000 төгрөг, суманд 80.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлтийг тавьсан. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй, би сумын Цэцэрлэгийн барилгыг засварлаж, шинэ Захиргааны байр барьж өг гэдэг шаардлагыг тавихад ХХК-ийн ажилтан нь хүлээж аваагүй. Засаг дарга суманд 80,000,000 төгрөг, багт нь 20,000,000 төгрөг өгөх юм бол тэр газар дээр нь оруулчихъя л гэж хэлсэн. Тухайн үед бид нар уулзахдаа ямарч бичиг баримт үйлдээгүй, бид нарын Заг сумын Засаг дарга даргын өрөөнд нь уулзсан юм. Тухайн үедээ бол уг компанийг ямар хэмжээтэй газарт ажиллуулах, хэзээнээс эхлэн хэзээг хүртэл ажиллуулах талаар ямар нэгэн тодорхой зүйл яриагүй. Засаг дарга дарга болохоор ажиллуулахаар бол гэрээ хийнэ гэж байсан. “” ХХК нь суманд 400,000,000 төгрөгөөр спорт заал барьж байгаа, 100,000,000 төгрөгөөр суманд 5 худаг гаргаж өгсөн байгаа. Нэмж өгөх талаар яригдсан 20,000,000 төгрөг, 80,000,000 төгрөгийг тухайн үедээ өгөх талаар яригдаж байсан, яг өгсөн эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэр хоёр газар нь урьд нь шинээр ухагдсан ямар ч нүхгүй газар байсан, хэдэн жилийн өмнө Мак компани үйл ажиллагаа явуулж байсан гэсэн. ХХК-д шинээр ажиллах газар зааж өгөх талаар Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гишүүдээрээ, эсвэл тэргүүлэгчдээрээ хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл байхгүй, яагаад гэхээр би өөрөө эсэргүүцэж байсан учраас хурал хийж хэлэлцэх шаардлага байгаагүй. ХХК-ийг шинэ газарт ажиллуулах талаар ямар нэгэн шийдвэр өгөөгүй, хэрэв зөвшөөрөл өгөхөөр байсан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх ёстой, амаар ямар нэгэн зөвшөөрөл өгнө гэсэн юм байхгүй. Би тэгж ерөөсөө зөвшөөрөл өгөөгүй. ХХК-аас ч гэсэн манайд бичгээр ямар нэгэн хүсэлт ирээгүй, амаар л ярьж байсан. ХХК-аас ухах газраа үзүүлж, цэг солбицлыг нь хэмжүүлэхээр амаар хүсэлт тавьсных нь дагуу Сумын Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал нар тэр газар дээр нь очиж цэг солбицлыг нь тэмдэглэж авсан байгаа. Яг газрыг нь хүлээлгэж өгөөгүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 10-13/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2017 оны 1 дүгээр сараас эхлэн одоог хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. “” ХХК нь сумын Засаг даргад манай багийн 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлт явуулахаар хэлж ярьсан юм шиг байгаа юм, Сумын Засаг даргаас хурлаараа оруулаад дэмжвэл ажиллуулах боломжтой гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сард болсон багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж “” ХХК-ийг манай сумын 2 дугаар багийн нутагт байх “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулуулахаар зөвшөөрч багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гарсан. Эхлээд үйл ажиллагаа явуулахдаа бол багт хандив өгнө л гэсэн одоогоор өгсөн зүйл байхгүй байгаа, харин суманд хандиваа өгсөн гэсэн, энэ суманд өгсөн хандиваас нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцээд суманд өгсөн хандиваас нь манай баг руу өгнө гэсэн. Одоогоор бол багт нэг ч төгрөгийн хандив өгөөгүй байгаа. “” нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлоос илүү гарч 2 хэсэг газрыг ухсан, тэр хоёр газрыг ухахад нь эхлээд мэдээгүй байсан, тэгээд бүр сүүлд нь ухсан хойно нь л мэдсэн. Тэр 2 газрыг ухах талаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга миний биед ерөөсөө мэдэгдсэн зүйл байхгүй, энэ талаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол дээр ерөнхийд нь “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлт явуулах гэж л заасан байгаа, тэрнээс биш эндээс тэр хүртэл гэдэг юм уу, эсвэл цэг солбицол зааж өгсөн зүйл байхгүй, яг нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицол хэмжээг нь мэргэжлийн хүмүүс нь хүлээлгэж өгсөн байхаа. Хөдөө баг дээр “” ХХК-ийн “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, тогтоол нь байгаа. Надад энэ талаар мэдэх зүйл алгаа, би тэр хоёр газрыг нь ухах, ухсаныг нь мэдээгүй байж байгаад сүр дараа нь л мэдсэн, тэр 2 хэсэг газрыг ухах талаар надад мэдэгдсэн, хэлсэн зүйл ерөөсөө байхгүй ээ. Тэр хоёр хэсэг газрыг нь урьд нь ямар газар байсныг би мэдэхгүй байна, би энэ жил л багийн Иргэдийн нийтийн хурлын дарга болсон, мөн гэр хол болохоор тэр хавиар нэг их явж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. “” ХХК нь манай багт 20,000,000 төгрөг өгөөгүй байгаа. Мөн “” ХХК нь манай багийн нутагт 2 худаг гаргасан ба нэг худгийг нь хүлээж авсан одоо ажиллаж байгаа гэсэн, харин нэг худгийг нь хүлээж аваагүй байгаа ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 14-16/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2017 оны 06 дугаар сараас эхлэн одоог хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа юм. “” ХХК нь манай сумын 2 дугаар багийн нутагт байх “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нөхөн сэргээлт явуулах тухай гэрээн дээр сумын оролцоог ерөөсөө тусгаагүй, мөн нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг яг нарийн зааж өгөөгүй байсан. 2017 оны 8 дугаар сарын эхээр ХХК-ийн захирал Х нь бид нар суманд спорт заал барьж өгч байгаа, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм чинь энэ нөхөн сэргээлт явуулах газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй байна, бид нар тодорхой хэмжээний газар нэмж заалгаж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна гэж хэлсэн. Энэ яриа нь Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх нэртэй ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр нь болсон юм. Энэ үед Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Заг сумын Засаг дарга , Засаг даргын орлогч , Багийн Засаг дараг , Багийн иргэдийн нийтийн хурлын дарга , сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч нар болон нутгийн иргэд болох , нар байсан юм. Тэгээд энэ хүсэлтийг нь сумын удирдлага сонсоод Сумын Засаг дарга хэн ч бодсон урьд нь өөр уурхай ажилласан энэ талбай дээр ажиллаад хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй ээ, тийм болохоор тодорхой хэмжээний шинэ газар зааж өгч ажиллуулахад болохгүй юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд сум орон нутагтаа хөрөнгө оруулалтаа хийлгэчихвэл яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд ажиллах талбайг нь зааж өгөөд одоо тэр шон хатгасан байгаа газрыг зааж өгсөн. Тэгээд үүний хэд хоногийн дараа “” ХХК-ийн ажилтан гэх хүн ирж уулзаад одоо тэр ухаад эргүүлж булж шон хатгасан байгаа газрыг ухсан чинь цэвдэгтэй манай техник дийлэхээргүй юм байна тэгэхээр суманд чинь нэмэлт хөрөнгө оруулалт хийж өгье, тэр ухсан газартаа нөхөн сэргээлт хийгээд, түүний хажууд байх судгийг дагаж газар ухаж ажиллая, бид нар тэр газарт ажиллаад суманд нэмэлт хөрөнгө оруулалт хийж өгье гэж хэлсэн. Энэ үед нь би наадах чинь болохгүй ээ, нэмж хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол гэрээндээ өөрчлөлт оруулаад эрх бүхий хүмүүсийг авчирч шав тэмдэг тавиулж ажиллахгүй бол болохгүй шүү гэсэн. Сумын Засаг дарга болохоор тэртэй тэргүй аймаг юмаа мэдээд оруулчихаж байгаа юм чинь сум мэдэх юмаа мэднэ гэж хэлсэн. Компаний хүмүүс болохоор бид нар ажиллах талбайгүй болчихлоо, яаралтай ажилламаар байна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан, тэнд Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ХХК-ийн ажилтан нар үлдсэн юу гэж шийдсэнийг нь би мэдэхгүй байна. Тэгээд энэ хурлын дараа нь Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нь 2 дугаар багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч бид нарыг явж очоод тэр ажиллах гээд байгаа газрыг нь очиж үзчихээд ир гэхээр нь бид нар тухайн газарт нь очиж газрыг нь хэмжиж үзсэн. Тэр үед бид нар очоод газрынх нь цэг солбицлыг нь тодорхойлоод сумандаа очоод цэг солбицлыг нь программд хийж үзхэд 4 га газар болж байсан. Бид нар тухайн үедээ ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй, зүгээр ажиллахыг хүссэн газрынх нь захын цэг солбицлыг нь аваад л ирсэн юм. Тэр үедээ гэрэл зураг авсан байгаа. Тэр үед очихдоо ажиллах газрынх нь цэг солбицлыг нь уг компанид хүлээлгэж өгөөгүй, зүгээр л газрыг нь очиж үзээд ир гэхээр нь л очиж үзсэн юм. Тэгээд тэр газрын цэг солбилцолыг нь Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёрт танилцуулсан юм. Бид нар сүүлд нь очиход дөрвөлжин хэлбэртэй ухсан байгаа газрын цэг солбилцолыг тодорхойлж үзсэн юм. Тэр газар нь урьд нь МАК компаний ашиглаж байсан газар бөгөөд ямар ч нүх байгаагүй, тэгшхэн газар байсан. ХХК нь спорт заал барьж өгсөн, 4 билүү, 5 худаг гаргаж өгсөн гэсэн. Сүүлд нь нэмэлт хөрөнгө оруулалт хийе гэж байсан, тэрийгээ өгөөгүй байхаа. “” ХХК-д нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарсан газарт газар ухахыг зөвшөөрөөгүй ээ. Урьд нь тэр газарт Мак ХХК нь 2004 оноос өмнө л ажиллаж байсан гэсэн, яг хэдэн онд ажилласныг нь би мэдэхгүй байна. Шинэ газар ажиллуулахдаа бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй ээ. Ер нь ингэж сумын удирдлага амаар шинэ газар зааж өгч ажиллуулж болохгүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 17-20/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2016 оны 11-р сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Заг сумын Засаг даргаар ажиллаж байгаа юм. “” ХХК нь аймгийн Засаг даргатай 11,6 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар аймгаас нөхөн сэргээлт явуулах газрыг нь зааж өгөх, хатуу цэг тэмдгийг нь тавьж өгөх заалттай байсан. Аймгаас гэрээтэй болохоор сумын зүгээс эхлээд газар зааж өгөөгүй. Явцын дунд Заг сумын Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал, байгаль хамгаалагч нар хяналт тавьж ажилласан. Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэхийг зөвшөөрсөн, үүний дагуу ажилласан. 11,6 га газарт “Харч- Өөл” ХХК нь ажилласан бөгөөд уг компаний зүгээс суманд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор нэмж газар өгөөч гэсэн хүсэлтийг надад болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад тавьсан. Тэр хүсэлтийг нь сумын удирдлагуудын түвшинд миний бие, Засаг даргын орлогч Ууганболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны хяналтын улсын байцаагч Золжаргал бид нар ярилцаад суманд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь бүрэн хийлгэх, тэр үед “” ХХК нь суманд спорт заал барьж байгаа, мөн суманд 4 худаг гаргасан байгаа бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг нь гүйцээж хийлгэх талаар ярилцаж 4,4 га газарт нь “” ХХК-ийг ажиллуулахаар аман байдлаар бид нар ярилцаж тохирсон. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд бид нар хагас бүтэн сайнд гэрээ байгуулах боломжгүй, нэг дэх өдрөөс гэрээ байгуулъя гэж ярилцсан. Тэгээд нэг дэх өдөр нь гэрээ байгуулаагүй байхад шалгалт ирэхэд “” ХХК нь гэрээ байгуулаагүй байхад газраа ухсан, Захирал Х нь шинэ газар заалгаж ажиллах талаар утсаар хэлсэн, харин уг уурхайн ажилтан гэх залуу нь өөрөө ирж уулзсан, ямар нэгэн бичгээр хандсан зүйл байхгүй, манайхаас ч гэсэн ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй, тэр үедээ гэрээ байгуулаагүй байсан. “” ХХК-ны ажилтан , гэх 2 хүн нь ирж уулзахдаа суманд 60,000,000 төгрөг өгье, тэгээд заалаа барьж дуусгая гэдэг саналыг тавьсан ба миний хувьд сумын цэцэрлэгийн барилгыг засварлаж өгөх, эсвэл суманд 100.000.000 төгрөг өгөх гэдэг саналыг тавихад , нар нь уг цэцэрлэгийн барилгыг нь очиж үзээд энэ барилгыг засварлахад дор хаяж 150.000.000 төгрөг орох юм байна тэгэхээр суманд 100,000,000 төгрөг өгөхөөр тохиръё гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулъя гэхээр нь би нэгдэх өдрөөс гэрээгээ байгуулъя гэж хэлээд салсан юм. Би сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Золжаргал, байгаль хамгаалагч, Газрын даамал нарыг явуулж “” ХХК-ийн ажиллахаар хүсэлт тавьсан газрыг нь очиж хэмжүүлэхэд 4,4 га газар байна гэж байсан. Тэр 4,4 га газарт орж байгаа газар нь тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухсан байгаа нь орж байгаа, харин тэр ухаад эргүүлж булаад тойруулж шон хатгасан байгаа газрыг нь эхлээд тэр газарт ажиллахаар “” ХХК нь хүсэлт тавьсан бөгөөд тэр газартаа ухаад бид нар хүчрэхгүй юм байна гэсэн юм. Тэр 2 газрыг ухах талаар сумын удирдлагаас ямар ч бичиг баримт үйлдээгүй, шинээр гэрээ байгуулаагүй, урьдын гэрээнд нь ч нэмэлт өөрчлөлт оруулаагүй ээ. Тэр 2 газрыг ухахад багийн Иргэдийн нийтийн хурлаар ч хэлэлцээгүй ээ. “” ХХК нь 400,000,000 төгрөгөөр спорт заал барьж байгаа, 80,000,000 төгрөгөөр 2 худаг гаргах, нэмж 80,000,000 төгрөг өгөх хөрөнгө оруулалт хийсэн, спорт заалаа бариад дуусгачихсан. Одоо хүлээж авах гэж байгаа, худгуудыг нь ч гэсэн гаргасан байгаа, 80,000,000 төгрөгөндөө дахиж 2 худаг нэмж гаргах, наадмын талбайн засварт 13,000,000 төгрөг, малчдад өвс тараасан байгаа. Багийн өдөрлөгт 3,500,000 төгрөг өгсөн байгаа. Сүүлд нь нэмж газар заалгахдаа амласан 100.000.000 төгрөгийг бол өгөөгүй байгаа ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 21-24/,

Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би "" ХХК-ийн уурхайн даргаар 2017 онд ажилласан. Манай компани Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг "Түүхий хөндий" гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан юм. Манай компани эхлээд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлт хийлгэхээр зааж өгч гэрээ байгуулан цэг солбицлыг хүлээлгэн өгсөн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд гэрээ байгуулахдаа нөхөн сэргээлтийн зардлыг өмнө нь тухайн газарт үүссэн байгаа хаягдал овоолго, ухагдсан нүхнээс гарсан шороо зэргийг угааж нөхөн сэргээлтийн зардалаа гаргахаар гэрээнд тусгасан. Үүний дагуу үйл ажиллагаа явуулахад манай компани сум орон нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тухайн газарт үйл ажиллагаа явуулаад тухайн газарт нөхөн сэргээлт явуулах зардалаа гаргах боломжгүй байсан. Тэгээд Заг сумын удирдлагуудад энэ цэг солбицол бүхий газарт үйл ажиллагаа явуулаад зардлаа гаргах боломжгүй байгаа учраас бид нарт дахиж ажиллах газар зааж өгнө үү гэсэн хүсэлтийг амаар гаргасан. Тэгээд “Түүхий хөндий” гэх газарт 2017 оны 08 дугаар сарын эхээр би яг өдрийг нь санахгүй байна, Түүхий хөндий гэх газарт манай уурхайн ажиллах гэж байгаа газарт Заг сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Багийн Засаг дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, болон нутгийн иргэд бид нар уулзаад бид нар ажиллах газраа заалгаад эндээс энэ хүртэл ажиллая гээд одоо тэр газрыг ухаад эргүүлж булж шон хатгасан байгаа газрыг заалгахад тэр шон хатгасан байгаа газарт ажиллахыг зөвшөөрсөн. Тэр газарт нь ажиллах гэхэд тухайн газар нь цэвдэгтэй, техникийн нөхцөл хүнд байсан тул ажиллаж чадаагүй, хөрс хуулалт хийж эхлүүлээд, буцааж булж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Үүний дараа нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна манай уурхайн ажилтан , бид хоёр Сумын Иргэдийн төлөөлөгчдийн дарга тай уулзахад эхлээд хөрөнгө оруулалтаа тохирьё би хүмүүсээ явуулаад газрыг нь үзүүлээдэхье гэсэн. Тэгээд үүний дараа нь Заг сумаас Газрын даамал, Байгаль орчны улсын байцаагч , Байгаль хамгаалагч нар Түүхий хөндий гэх газарт ирээд манай компаний ажиллах гэж байгаа газарт ирж үзээд сүүлд нь очиход тэр дөрвөлжин хэлбэртэй ухсан байгаа газрын ухагдаагүй байх үед нь цэг солбицлыг нь тэмдэглэж аваад явсан. Үүний дараа нь манай компаний ажилтан бид хоёр Заг сумын төвд Заг сумын Засаг дарга , Иргэдийн төлөөлөгчдийн хурын дарга , Байгаль орчны улсын байцаагч Золжаргал бид нар уулзаж ярилцаад манай компани суманд 60,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт нэмж өгөх, сумаас манай компанид ажиллах газар нэмж зааж өгөхөөр ярилцахад Сумын Засаг даргын нь тамгын газрын барилгыг их засвар хийж өгүүлэхээр санал тавихад нь тэр барилгыг нь үзэхэд зардал их гарахаар байсан тул бид нар энэ барилгын ажлыг хийх зардлыг манай компани хийж дийлэхгүй юм байна гээд манай компаниас 100,000,000 төгрөг өгье гэж ярилцахад 100,000,000 төгрөг өгөхөөр Сумын Засаг дарга , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны улсын байцаагч нар бид хоёрыг түр гарч байгаа ч гэсэн ба бид хоёр түр гадаа гараад жаахан байж байгаад эргэж орж уулзахад дарга нь бид нар ярилцаад шийдлээ, энэ улсуудыг ажиллуулахаар зөвшөөрлөө гэсэн. Тэгээд сумтай ярилцаж ирээд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөнөөс эхлээд 2 экскэватор трактороор тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухаад маргааш нь цагдаагийн ажилтан нар ирж шалгасан. Тэр дөрвөлжин хэлбэртэй ухсан газар нь аймагтай байгуулсан гэрээнээс илүү гарч ухсан байгаа.Тэр газрыг ухахдаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсвэл шинээр гэрээ байгуулсан зүйл байхгүй, сумын удирдлагтай ярьж тохирсон байсан ба амралтын өдөр таарсан тул гэрээ байгуулж амжаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 25-27/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би “” ХХК-нд зөвлөхөөр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Тэгээд манай компани Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай компаны ажиллаж байгаа газарт Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , сумын Засаг дарга , Засаг даргын орлогч Ууганболд, Байгаль орчны байцаагч Золжаргал, Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Алтанбаатар, Багийн Засаг дарга Алтан-Өлзий, нутгийн хэдэн иргэн байсан. Тэр үед энэ жил ажиллах талбай, сум орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын асуудал ярьсан. Үүний дараа нь манай компаний ажилтан бид хоёр Заг сумын төв дээр ирээд сумын Засаг даргын өрөөнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Байгаль орчны улсын байцаагч нартай уулзаад манай компани суманд хөрөнгө оруулалт нэмж өгнө, харин сумаас нэмж ажиллах жаахан газар өгөөчээ гэсэн чинь Засаг дарга, Хурлын дарга нар нь болохгүй юм байхгүй ээ, болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нөхөн сэргээлт явуулж байгаа газраасаа жаахан хажууд нь хэсэг газрыг өгөөчээ гэсэн чинь үзэж байгаад шийдье гэсэн. Тэгээд Алтанбаатар, Золжаргал, газрын даамал нарыг хамт явуулаад тэр бидний ажиллах гэж байгаа газрыг ирж үзээд хэмжээд явсан. Сумаас санал тавихдаа суманд хуучин цэцэрлэгийн барилгыг засварлуулахаар санал тавьсан ба бид нар зардал их орох тул засах боломжгүй гэж хэлсэн. Манай комани суманд 100.000.000 төгрөг нэмж өгөхөөр хэлж байсан. Тэр дөрвөлжин хэлбэртэй ухсан байгаа газар нь бол нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан газарт орохгүй байгаа ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 28-30/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Баянхонгор аймгийн нутагт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд Аймгийн засаг дарга гэрээ байгуулж эрх олгож байгаа. Мөн нөхөн сэргээлт явуулах ажлыг хариуцсан ажлын хэсэг гэж байгуулагдсан байгаа. Би нөхөн сэргээлтийг явуулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажилладаг юм. “” ХХК нь нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдэн Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулсан байхад гэрээнээс гадуур илүү газар ухаж болохгүй. 2017 онд нөхөн сэргээлт явуулахдаа гэрээг зөвхөн Аймгийн засаг даргатай гэрээ байгуулж байгаа, газрыг нь зөвхөн мэргэжлийн байгууллагууд хэмжиж өгч байгаа. Тэгэхээр гэрээнээс гадуур сумын удирдлагатай амаар ярьж тохирон илүү газар ухсан бол ингэж болохгүй ээ. “” ХХК нь Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, өөр шинэ газарт үйл ажиллагаа явуулах талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар сумын захиргаа, багийн захиргаа, компани гурваас санал ирсэн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэхдээ ХХК, Заг сумын Засаг даргын тамгын газар, Багийн удирдлагаас ямар ч санал ирээгүй учраас гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 31-33/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2017 оны 08 дугаар сард Газрын даамал Дашдулам, Багийн засаг дарга Алтан-Өлзий, Байгаль орчны улсын байцаагч Золжаргал бид нар Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх газарт очиж “”ХХК-ийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газарт очиж цэг солбилцолыг нь бичиж тэмдэглэсэн. Тэр газар нь намгархаг газар байсан ба ямар нэгэн ухагдсан нүх шруп байгаагүй. Шон хатгасан газар бол эрүүл ухагдаагүй газар байсан, намгархаг газар нь нүхгүй газар юм чинь нөхөн сэргээлт хийх шаардлаггүй газар байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2017 оноос эхлэн одоог хүртэл Заг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. ” ХХК-ийн захирал Х нь манай нөхөн сэргээлт явуулж байгаа газраас юу ч гарахгүй байна, манай компани баахан хандив өгнө гээд амлачихсан байдаг. Тэгээд бид нарт ажиллах шинэ газар өгөөч гэсэн хүсэлт тавьсан бөгөөд тэр үед сумын Засаг дарга , ИТХ-ийн дарга нар ажиллахыг нь зөвшөөрсөн бөгөөд сүүлд нь ухсан байсан дөрвөлжин хэлбэртэй газраас доод талд нь байсан нуураас илүү гарч ажиллаж болохгүй гэж зааж өгсөн ба, тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг сүүлд нь ухсан байсан, мөн шон хатгасан байгаа газарт ажиллах санал тавьсан ба тэрийг нь тэр үедээ зөвшөөрөөгүй, тэр үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 36-37/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 08 дугаар сард Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт “” ХХК-ийн удирдлагууд, манай сумын засаг дарга болон бусад удирдлагууд хурал хийсэн юм. Уг хурал дээр сумын удирдлагууд эрүүл газар ухуулахгүй, ухахыг зөвшөөрөхгүй гэж хэлж байсан. Тэр үед одоо байгаа дөрвөлжин нүхийг ухаагүй байсан. Судаг дагаад ухсан байгаа дөрвөлжин хэлбэртэй газар нь эрүүл газар байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 45-47/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Түүхий хөндий гэх газрын амны орчимд судаг дагаад хайс татсан газрын ойролцоо дөрвөлжин хэлбэрийн газрын ухсан байсан тэр газар нь өмнө нь ухагдаагүй эрүүл газар байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 48-50/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манай компани 2017 онд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Заг сумын 2 дугаар багийн нутаг түүхий хөндий гэх газарт байгаа эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулсан юм. Гэрээ байгуулахдаа 14.1 га газарт нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан. 2017 онд 22 га орчим газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн. 14.1 га газраас илүү сайн дураараа өөр газарт нөхөн сэргээлт хийж 22 га болсон юм. 0.2 га газар илүү олборлолт явуулахыг завдсан. Гэхдээ олборлолт явуулаагүй юм. Тэр газар нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй дөнгөж газрын өнгөн хөрсийг хуулаад байж байхад цагдаа ирж шалгасан. Тухайн үеийн сумын удирдлага, иргэдийн төлөөлөгчдийн дарга нартай ярилцаж ашигт малтмал олборлох зорилгоор ухсан. Энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулаагүй байсан. Тэр илүү ухсан газрыг нөхөн сэргээгээд хуучин хэвэнд нь оруулсан. Тэр газрыг Заг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гээд хүлээж аваагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 235-238/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 15-55/,

Баримт хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 56-58/,

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 79 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх-ийн 60-61/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 63-65/,

Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн түүхий хөндий хэмээх газарт нөхөн сэргээлт хийх гэрээний хуулбар /1-р хх-ийн 67-70/,

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 06 сарын А/433 дугаар захирамжийн 2 дахь хавсралтын хуулбар /1-р хх-ийн 71-81/

Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг /1-р хх-ийн 97-109/,

Улсын бүртгэлийн хэлтэсээс “” ХХК-ийн мэдээлэл гэх 3 хуудас баримт /1-р хх-ийн 113-115/,

“” ХХК-наас гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 117-155/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 156-178/,  

“ЭКОТАЙКҮҮН” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, байгаль орчинд учруулсан экологийн хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 54-112/,

“ЭКОТАЙКҮҮН” ХХК-ийн нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 117-122/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.  

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2017 оны 05 сарын 16-ны өдөр 79 дугаартай нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, улмаар тус аймгийн Засаг дарга д “уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэн холбогдогч нь тогтоогдох боломжгүй болж орхигдсон, багийн Иргэдийн нийтийн хурлаар нөхөн сэргээх шаардлагатай гэж үзэж санал болгосон талбайд орон нутгийн татварын албанд бүртгэлтэй, нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, хамтарч ажиллаж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах” талаар даалгажээ.

Уг тогтоолын дагуу Аймгийн засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад газрын хэвлийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий ******* захиралтай “” ХХК-нь шалгарч улмаар Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх газарт эвдэгдсэн 11.6 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах эрх авч 2017 оны 08 сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулан ажилласан байна.

Дээрх 2017 оны 08 сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээг нэг талаас Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга , нөгөө талаас “” ХХК-ийг төлөөлж уг компанийн захирал ******* нар байгуулж гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга баталгаажуулжээ.

Уг гурвалсан гэрээний 1.4-т “Эвдэрсэн талбайн цэг солбилцол, шав тэмдгийг ХОХБТХ-ээр ахлуулсан мэргэжлийн байгууллагаас гэрээ байгуулснаас хойш 15 хоногийн дотор тогтоож өгөх бөгөөд хавсралтаар баталгаажуулж гэрээний салшгүй нэг хэсэг болно.” гэж,

мөн 1.5-д “Компани нь 11.6 га талбайг нөхөн сэргээх бөгөөд 2017 оны 11 сараас өмнө 4 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 1 га биологийн нөхөн сэргээлт, 2018 оны 11 сараас өмнө 7.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 1 га биологийн нөхөн сэргээлт хийсэн байх бөгөөд 2019 онд 08 сараас өмнө үлдэгдэл талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийж Захиалагчид хүлээлгэж өгнө” гэж,

мөн 1.6-д “Компани нь сайн дурын үндсэн дээр нэмж нөхөн сэргээлт хийж буй нийт талбайн 10 хувьтай тэнцэх га талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгнө” гэж,

мөн 1.7-д “Компани нь нөхөн сэргээлт хийх санхүүжилтийг өөрөө болон үйл ажиллагаанаас олсон орлогоороо санхүүжүүлэх бөгөөд орон нутгийн болон Улсын чанартай тендер, төсөл хөтөлбөрт хамрагдаж болно” гэж,

мөн 4.4-т “Компанийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх” гэж,

мөн 5.2-т “Гэрээнд талуудын хүсэлтээр тэдний хүлээн зөвшөөрснөөр нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлт болон гэрээг сунгах тухай асуудлыг талууд бичгээр нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэж гарын үсэг зурснаар хүчинтөгөлдөр болно” гэх зэрэг заалтуудыг гэрээнд тусгаж өгчээ.

Дээрхээс үзвэл нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг өөрчлөх, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг сунгах, цуцлах зэрэг аливаа асуудлыг талууд бичгээр нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болохоор гэрээнд тусгасан ба уг өөрчлөлт, гэрээтэй холбоотой асуудлыг гэрээний талууд болох Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга болон “” ХХК нь уг компанийн захирал ******* нарын хооронд л дээрхи харилцаа үүсэх эрхтэй атал гэрээнд хамааралгүй этгээдүүд болох “” ХХК-ны уурхайн дарга Г., “” ХХК-ны зөвлөх ажилтан Д., Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга , орлогч дарга н.Ууганболд, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч зэрэг гэрээнд хамааралгүй этгээдүүд харилцан ярилцаж нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг өөрчлөх, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг ажлын өдөр байгуулах, газар ухах ажлыг эхлүүлэх зэргээр харилцан тохиролцжээ.

Тухайлбал гэрч ын ... Гэрээнд тусгалгүйгээр амаар зөвшөөрөл өгч болохгүй. Хэрэв гэрээнд заагаагүй эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулах шаардлагатай гэвэл аж ахуй нэгж нь хүсэлтээ өгөөд нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулах комисс хуралдаж шийдвэрлээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. ХХК нь 2017 оны 06 дугаар сард тухайн газарт нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан ба 2017 оны 08 дугаар сард байгуулсан гэрээ нь урьдын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба энэ гэрээн дээр суманд спорт заал бариулахаар гэрээнд тусгасан. Мөн сумын Засаг даргын эрх үүргийг гэрээнд тусгасан, энэ гэрээн дээр шинээр үйл ажиллагаа явуулах газрыг нэмж заагаагүй ээ. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дахиж ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 6-9/,

Гэрч ын ... 2017 оны 08 дугаар сарын 07-ын өдөр бид нарыг тухайн газарт очсоны дараа Заг сумын төв дээр “” ХХК-ийн ажилтан нь ирж уулзаад одоо тэр шон хатгасан байгаа газрыг ухаж үзсэн чинь цэвдэгтэй учраас зардал их гарах юм байнаа, бид нар тэр газрыг ухаад буцаагаад булчихлаа, тэр газартаа бид нар шон хатгаж хайс хатгаад биологийн нөхөн сэргээлт хийе, одоо сум орон нутагтайгаа тохироод шинэ газар заалгаж ажиллах хүсэлтээ тавьсан. Энэ үед , Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч бид нар байсан ба гоос сум орон нутагт дахин хөрөнгө оруулалт хийе, багт нь 20.000.000 төгрөг, суманд 80.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлтийг тавьсан. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй, би сумын Цэцэрлэгийн барилгыг засварлаж, шинэ Захиргааны байр барьж өг гэдэг шаардлагыг тавихад ХХК-ийн ажилтан нь хүлээж аваагүй. Засаг дарга суманд 80,000,000 төгрөг, багт нь 20,000,000 төгрөг өгөх юм бол тэр газар дээр нь оруулчихъя л гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 10-13/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Энэ үед Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Заг сумын Засаг дарга , Засаг даргын орлогч , Багийн Засаг дараг , Багийн иргэдийн нийтийн хурлын дарга , сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч нар болон нутгийн иргэд болох , нар байсан юм. Тэгээд энэ хүсэлтийг нь сумын удирдлага сонсоод Сумын Засаг дарга хэн ч бодсон урьд нь өөр уурхай ажилласан энэ талбай дээр ажиллаад хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй ээ, тийм болохоор тодорхой хэмжээний шинэ газар зааж өгч ажиллуулахад болохгүй юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд сум орон нутагтаа хөрөнгө оруулалтаа хийлгэчихвэл яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд ажиллах талбайг нь зааж өгөөд одоо тэр шон хатгасан байгаа газрыг зааж өгсөн. Тэгээд үүний хэд хоногийн дараа “” ХХК-ийн ажилтан гэх хүн ирж уулзаад одоо тэр ухаад эргүүлж булж шон хатгасан байгаа газрыг ухсан чинь цэвдэгтэй манай техник дийлэхээргүй юм байна тэгэхээр суманд чинь нэмэлт хөрөнгө оруулалт хийж өгье, тэр ухсан газартаа нөхөн сэргээлт хийгээд, түүний хажууд байх судгийг дагаж газар ухаж ажиллая, бид нар тэр газарт ажиллаад суманд нэмэлт хөрөнгө оруулалт хийж өгье гэж хэлсэн. Энэ үед нь би наадах чинь болохгүй ээ, нэмж хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол гэрээндээ өөрчлөлт оруулаад эрх бүхий хүмүүсийг авчирч шав тэмдэг тавиулж ажиллахгүй бол болохгүй шүү гэсэн. Сумын Засаг дарга болохоор тэртэй тэргүй аймаг юмаа мэдээд оруулчихаж байгаа юм чинь сум мэдэх юмаа мэднэ гэж хэлсэн. Компаний хүмүүс болохоор бид нар ажиллах талбайгүй болчихлоо, яаралтай ажилламаар байна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан, тэнд Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ХХК-ийн ажилтан нар үлдсэн юу гэж шийдсэнийг нь би мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 17-20/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэгээд 2017 оны 09 сарын 04-ний өдөр гэрээ байгуулахаар болоод Золжаргалыг гэрээний загварыг бэлэн болгоорой гэж хэлсэн. ... нь ажилаа эхлүүлмээр байна. Амралтын 2 өдөр ажилгүй зогсмооргүй байна гэхээр нь би танайх ажилаа эхлүүлчих гэж хэлсэн /1-р хх-ийн 246-247/, ... Тэр хүсэлтийг нь сумын удирдлагуудын түвшинд миний бие, Засаг даргын орлогч Ууганболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны хяналтын улсын байцаагч Золжаргал бид нар ярилцаад суманд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь бүрэн хийлгэх, тэр үед “” ХХК нь суманд спорт заал барьж байгаа, мөн суманд 4 худаг гаргасан байгаа бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг нь гүйцээж хийлгэх талаар ярилцаж 4,4 га газарт нь “” ХХК-ийг ажиллуулахаар аман байдлаар бид нар ярилцаж тохирсон. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд бид нар хагас бүтэн сайнд гэрээ байгуулах боломжгүй, нэг дэх өдрөөс гэрээ байгуулъя гэж ярилцсан. ... “” ХХК-ны ажилтан , гэх 2 хүн нь ирж уулзахдаа суманд 60,000,000 төгрөг өгье, тэгээд заалаа барьж дуусгая гэдэг саналыг тавьсан ба миний хувьд сумын цэцэрлэгийн барилгыг засварлаж өгөх, эсвэл суманд 100.000.000 төгрөг өгөх гэдэг саналыг тавихад , нар нь уг цэцэрлэгийн барилгыг нь очиж үзээд энэ барилгыг засварлахад дор хаяж 150.000.000 төгрөг орох юм байна тэгэхээр суманд 100,000,000 төгрөг өгөхөөр тохиръё гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулъя гэхээр нь би нэгдэх өдрөөс гэрээгээ байгуулъя гэж хэлээд салсан юм … Сумын засаг дарга миний бие, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны хяналтын улсын байцаагч Золжаргал, 2 дугаар багийн Засаг дарга Алтан-Өлзий ,Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Алтанбаатар, багийн иргэн Ундармаа бид нар ярилцаж байгаад л зөвшөөрсөн юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 21-24/,

Гэрч Г.гийн ... манай уурхайн ажиллах гэж байгаа газарт Заг сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Багийн Засаг дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, болон нутгийн иргэд бид нар уулзаад бид нар ажиллах газраа заалгаад эндээс энэ хүртэл ажиллая гээд одоо тэр газрыг ухаад эргүүлж булж шон хатгасан байгаа газрыг заалгахад тэр шон хатгасан байгаа газарт ажиллахыг зөвшөөрсөн. Тэр газарт нь ажиллах гэхэд тухайн газар нь цэвдэгтэй, техникийн нөхцөл хүнд байсан тул ажиллаж чадаагүй, хөрс хуулалт хийж эхлүүлээд, буцааж булж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Үүний дараа нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна манай уурхайн ажилтан , бид хоёр Сумын Иргэдийн төлөөлөгчдийн дарга тай уулзахад эхлээд хөрөнгө оруулалтаа тохирьё би хүмүүсээ явуулаад газрыг нь үзүүлээдэхье гэсэн. … бид хоёр түр гадаа гараад жаахан байж байгаад эргэж орж уулзахад дарга нь бид нар ярилцаад шийдлээ, энэ улсуудыг ажиллуулахаар зөвшөөрлөө гэсэн. Тэгээд сумтай ярилцаж ирээд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөнөөс эхлээд 2 экскэватор трактороор тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухаад маргааш нь цагдаагийн ажилтан нар ирж шалгасан. Тэр дөрвөлжин хэлбэртэй ухсан газар нь аймагтай байгуулсан гэрээнээс илүү гарч ухсан байгаа. Тэр газрыг ухахдаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсвэл шинээр гэрээ байгуулсан зүйл байхгүй, сумын удирдлагтай ярьж тохирсон байсан ба амралтын өдөр таарсан тул гэрээ байгуулж амжаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 25-27/,

Гэрч Д.ын ... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай компаны ажиллаж байгаа газарт Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , сумын Засаг дарга , Засаг даргын орлогч Ууганболд, Байгаль орчны байцаагч Золжаргал, Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Алтанбаатар, Багийн Засаг дарга Алтан-Өлзий, нутгийн хэдэн иргэн байсан. Тэр үед энэ жил ажиллах талбай, сум орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын асуудал ярьсан. Үүний дараа нь манай компаний ажилтан бид хоёр Заг сумын төв дээр ирээд сумын Засаг даргын өрөөнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Байгаль орчны улсын байцаагч нартай уулзаад манай компани суманд хөрөнгө оруулалт нэмж өгнө, харин сумаас нэмж ажиллах жаахан газар өгөөчээ гэсэн чинь Засаг дарга, Хурлын дарга нар нь болохгүй юм байхгүй ээ, болно гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 28-30/,

Гэрч ын ... тэр үед сумын Засаг дарга , ИТХ-ийн дарга нар ажиллахыг нь зөвшөөрсөн бөгөөд сүүлд нь ухсан байсан дөрвөлжин хэлбэртэй газраас доод талд нь байсан нуураас илүү гарч ажиллаж болохгүй гэж зааж өгсөн ба, тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг сүүлд нь ухсан байсан, мөн шон хатгасан байгаа газарт ажиллах санал тавьсан ба тэрийг нь тэр үедээ зөвшөөрөөгүй, тэр үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 36-37/ зэрэг мэдүүлгүүдээс хархад 2017 оны 08 сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулсан талуудын хооронд бус хөндлөнгийн өөр этгээдүүд харилцан ярилцаж тохирч, “” ХХК-ийн уурхайн дарга Г.гийн даалгаснаар гэрээнд заасан эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх талбайгаас илүү гарч ухсан байна.

1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар талд “” ХХК-ны 2017 оны 04 сарын 01-ний өдрийн 01/17 дугаартай “Ажилд томилох тухай” захирлын тушаал гарч уурхайн даргаар Г.г томилж, компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд, ёс зүйтэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг үндэс болгон удирдан чиглүүлж, ажилчдын ажил үүргийн биелэлтэнд шууд хяналт тавин ажиллахыг даалгасан байна.

“” ХХК-ны уурхайн дарга Г. нь “” ХХК-ныг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас үлүү гаргаж ухах аман тохиролцоог “” ХХК-ны уурхайн дарга Г. Баянхонгор аймгийн Заг сумын холбогдох удирдлагуудтай харилцан тохиролцсон нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж газар ухах үүргийг холбогдох уурхайн ажилтнуудад даалгасан болох нь гэрч *******гийн ... 2017 оны 08 сард бид хоёрыг манай Уурхайн дарга 2 хэсэг шинэ газар ухуулсан. Тэгээд эхлээд нэг нүхийг нь булуулаад саяхан нэг нүхийг мөн бид хоёроор булуулсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 228-230/, гэрч Ж.ын ... 2017 оны 08 сард манай уурхайн дарга шинээр газар ухахаар боллоо гээд 2 хэсэг газрыг ухуулсан. Тэгээд нэг газрыг нь 2017.09.01-нд эргүүлээд булсан ба нэг газрыг нь булаагүй байж байгаад саяхан булсан. Би бол зүгээр ажилчин болохоор тэнд яагаад газар ухасныг нь мэдэхгүй уурхайн дарга л ух гэхээр нь ухсан. Нарийн учрыг нь би мэдэхгүй тэр хоёр газрыг бид хоёр ухаад, дараа нь бул гэхээр нь мөн бид хоёр булсан юм. Тэр ухсан 2 газраас ямарч ашигт малтмал олборлоогүй зүгээр ухчихаад болохгүй байсан юм байлгүй дараа нь бул гээд булуулсан. Бид хоёр ухахдаа тэр газраас ухаад гарсан шороо нь тойруулж асгасан байсан тэр шороогоор нь эргүүлээд булж тэгшилсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 231-233/ зэргээр тогтоогдож байна.

Гэтэл Баянхонгор аймгийн Прокурорын газраас дээр дурдсан асуудалд учир дутагдалтай дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан этгээдийг зөв тогтоолгүйгээр “” ХХК, уг компанийн захирал *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар “” ХХК, уг компанийн захирал *******эд ашигтай шийдвэрлэгдэх “үндэслэл бүхий эргэлзээтэй байдлууд”-ыг нотлох хүрэлцээтэй баримтууд хэрэгт хангалттай цугларсан нь дээр дурдсан нөхцөл байдал болон холбогдох гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч “” ХХК, уг компанийн захирал *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Өөрөөр хэлбэл 1714001440043 дугаартай эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх “” ХХК, уг компанийн захирал ******* нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, нотлогдоогүй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэв.

Харин 2017 оны 08 сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж ухсан болох нь тогтоогдсон, уг үйл ажиллагааны улмаас байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол гарсан талаар “ЭКОТАЙКҮҮН” ХХК-ны дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.

Шүүх шүүгдэгч “” ХХК, уг компанийн захирал *******ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзэн цагаатгасан ба 1714001440043 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдсон байх тул 1714001440043 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан этгээдийг зөв тогтоолгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч “” ХХК, уг компанийн захирал *******ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзэн цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “” ХХК-ийн эзэмшлийн экскэватор трактор 1 ширхэг, Dell маркийн суурин комьпютер 1 ширхэг, дизель мотор 2 ширхэг зэргийг “” ХХК-ийн эзэмшилд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Байгаль орчны мэргэжлийн байгууллагын ******* дугаартай гэрчилгээ, “” ХХК Журнал гэсэн бичигтэй дэвтэр, simple design index note гэсэн бичигтэй дэвтэр зэргийг шүүгдэгч *******эд тус тус буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч “” ХХК, уг компанийн захирал *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 45а, 45б дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эрүүгийн 1714001440043 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.    

3. Шүүгдэгч “” ХХК, уг компанийн захирал *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн “” ХХК-ийн эзэмшлийн экскэватор трактор 1 ширхэг, Dell маркийн суурин комьпютер 1 ширхэг, дизель мотор 2 ширхэг зэргийг “” ХХК-ийн эзэмшилд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Байгаль орчны мэргэжлийн байгууллагын ******* дугаартай гэрчилгээ, “” ХХК Журнал гэсэн бичигтэй дэвтэр, simple design index note гэсэн бичигтэй дэвтэр зэргийг шүүгдэгч *******эд тус тус буцаан олгосугай.

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА