| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00098/И |
| Дугаар | 311/ШШ/2026/00202 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 311/ШШ/2026/00202
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан, ………. хаягт оршин суух, С.Сэсээрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, .............тоот хаягт оршин суух, Г..........д холбогдох,
680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 04 дүгээр сард өөрийн өмч болох .......... улсын дугаартай ……. авто машиныг өөрийн дүү болох Д............ын хашаанд оруулж тавьсан. Г.......... нь орой подворын гэрлийг нь асааж чирч авч явсан. 2,000,000 төгрөгт машинаа өгөөд урьдчилгаа 1,400,000 төгрөг өгөөд үлдэгдэл 600,000 төгрөг удахгүй өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй, удаа дараа очиж мөнгө авахаар очих тоолгод эхнэр нь загнаад хэл амаар доромжлон хөөдөг, утсаар ярихаар маргааш дараа долоо хоногт өгий гээд 3 жил болж байна. 2023-2025 оны машины татвар төлөгдөөгүй, нэр шилжүүлнэ гэж хэлээд одоо болтол шилжүүлэг хийгээгүй, миний бие хасуулах санал гаргаад хасуулахаар болтол татвар төлөөгүй яваад байгаа. С............. миний бие нь 2023-2025 оны авто тээврийн татвар өөрийн биеэр төлсөн. Авто тээврийн татвар 2023 онд 22,000, 2024 онд 22,000, 2023 оны 35,000, 2024 онд 3,500, 2025 онд 7,000 төгрөг төлсөн. Иймд Г………аас 680,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч С........ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г..........д холбогдох 680,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцоод 480,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тул үлдэгдэл 200,000 төгрөгөөсөө С........... миний бие татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.............нь хариуцагч Г.Т...............аас 680,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 480,000 төгрөгийг шилжүүлэн өгч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар С.............ийн нэхэмжлэлтэй Г............д холбогдох 680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч 480,000 төгрөгийг шилжүүлэн өгч, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар С..............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,870 төгрөгөөс 15,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,525 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 7,525 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 15,050 төгрөгийг нэхэмжлэгч С............т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ