Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00204

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Нэхэмжлэгч: ........ хот, ........................... давхарт үйл ажиллагаа явуулж буй, “.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ............. тоот хаягт оршин суух, ........... овогт ...........ын ...........д холбогдох,

5,417,397.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “............” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ……… нь “…………” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 1. 2025-06-28-ны өдөр ………. тоот гэрээний дагуу Samsung S25 Ultra 256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 5,038,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: …………тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,695,070.05 төгрөг, үндсэн хүүнд 703,896.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,431.04 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, нийт 5,417,397.12 төгрөгийг хариуцагч ………….гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ................-с нэхэмжилсэн гар утасны зээлийн 5,417,397.12 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “...........” ХХК нь хариуцагч Э...........д холбогдуулан 5,417,397.12 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э........... нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,417,397.12  төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,709 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч  Э........... холбогдох 5,417,397.12 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Э............ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.628.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,814 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 50,814 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..........” ХХК-нд олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

      ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ