Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00207

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                             хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: .......... хот, ......................... тоот хаягт байрлалтай, “.............” ХХК- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан,........... тоотод оршин суух хаягтай, М.........д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 10,014,298.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...........” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М..............нь зээлийн гэрээний үүргийг 234 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар .......... тоот .......... зээлийн гэрээний үүрэгт 548,802.30 төгрөг, .............тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,077,468.32 төгрөг, ...........тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,165,009.63 төгрөг, ...........тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,595,977.73 төгрөг, .......... тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,107,185.43 төгрөг, ...........тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,504,855.05 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 10,014,298.46 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч  М........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “.............” ХХК-иас М............д гаргасан 10,014,298.46 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч М...............д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,014,298.46 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “..............” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 10,014,298.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “...............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,115 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87,557.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 87,557.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 175,115 төгрөгийг нэхэмжлэгч “............”  ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй   М.............д  холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,014,298.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “.............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,115 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  87,557.5   төгрөгийг, төрийн сангийн орлогоос 87,557.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 175,115 төгрөгийг нэхэмжлэгч “............” ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

                                       ШҮҮГЧ                                                   Т.БАЛЖИННЯМ