| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/000159/И |
| Дугаар | 311/ШШ/2026/00206 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 311/ШШ/2026/00206
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ..........хот, ............ тоотод үйл ажиллагаагаа явуулж буй, “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Завхан, ................хаягт оршин суух, .............ийн ............од холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 523,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...........” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн А…………… нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цахимаар ………..дугаартай зээлийн гэрээ байгуулсан. А…………. нь 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар 250,000 төгрөгний дүнтэй, 6 сарын хугацаанд 5.4 хувийн хүүтэй зээл, 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар 50,000 төгрөгний дүнтэй, 1 сарын хугацаанд 4.5 хувийн хүүтэй зээлийг ………. банкин дахь ……….дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү ………. гэрээний үүргээ биелүүлсэн боловч А……… Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 47 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.29-ний өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 532,417 төгрөгийг А……….оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй А..........од холбогдох 523,417 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч А.............од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 523,417 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “...........” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 523,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “...........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,623 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,623 төгрөгийн тавин хувийг гаргуулж, нэхэмжлэгч “..........” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.............од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 523,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч А.......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,623 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А............оос 8,311.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,311.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 16,623 төгрөгийг нэхэмжлэгч “...........” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ