| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2026/00078/И |
| Дугаар | 307/ШШ2026/00491 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2026/00491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/00078/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух М******* овогт И******* С******* (РД:*******, утас:*******)-ийн хүсэлттэй,
“Ажилласан байдал болон цэргийн албан хааж байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч И.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч И.С******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Дархан хотын байшин үйлдвэрлэх комбинатад 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Мөн би 1982 онд цэргийн албанд явахдаа ээж Я******* овоглон цэрэгт явсан тул миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг үндэслэн Я******* С******* овгийг өөрчилж өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт эхээр, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн гэрчилгээ, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08/3593 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа эхээр, Дархан хот дахь Леонид Ильич Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Дархан хот дахь Леонид Ильич Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1986 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дугаартай шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 516 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-10 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1 маягт, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас Дархан хот дахь Леонид Ильич Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн төрийн архивын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай архивын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 бүртгэлийн дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрчээр Ч.Н*******, Г.Э******* нараас мэдүүлэг авсан. (хх 20-30, 36-42 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч И.С******* нь Дархан хот дахь Байшин үйлдвэрлэх комбинатад 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бетончноор ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч И.С******* нь шүүх хуралдаан шаардлагаа “...дурдсан хугацааны ажилласан байдлаа тогтоолгоно. Мөн цэргийн албан хаасан архивын лавлагаанд миний овгийг ээжээр бичсэн тул бичиг баримтын зөрчилтэй байгааг залруулах хүсэлтэй байна” гэж тодруулсан тул шүүх цэргийн албан хаасан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж үзсэн.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал, 135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч И.С*******ийн гаргасан хүсэлт нь дээрх хуульд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхийн журмаар тогтоох үндэслэлд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагчийн Дархан хот дахь Байшин үйлдвэрлэх комбинатад ажиллаж байсан үеийн баримтууд архиваас бүрэн олдоогүй, цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагааны нэр зөрснөөс тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан хот дахь Леонид Ильич Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай ажилд томилох тухай “...1...И******* С*******ийг конвейерын цехэд хэвлэгчээр 10 дугаар сарын 22-оос ... ажиллуулсугай” гэх тушаал, Дархан хот дахь Леонид Ильич Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1986 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал, уг тушаалын “...79.И.С*******” гэх хавсралт, “...хаана ямар ажилтай: БҮК-д хэвлэгч” гэх Иргэний хаягийн хуудас №7 маягт, гэрч Ч.Н*******ийн “...Миний бие 1981-1991 он хүртэл Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад өнгөлгөөчнөөр ажиллаж байсан. И.С******* нь 1985 онд цэргээс халагдаж ирээд тус комбинатад бетончноор ажилд орж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Н*******ийн “...1981.08.13- БҮК-д өнгөлгөөчнөөр авч ажиллуулав, 1991.10.19- орон тооны цомхотголоор үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх тамга тэмдэг бүхий тэмдэглэгээтэй хөдөлмөрийн дэвтэр, гэрч Г.Э*******гийн “...миний бие 1980-1991 он хүртэл Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад бетончноор ажиллаж байсан. И.С******* нь 1985 онд тус комбинатад ажилд орсон” гэх мэдүүлэг, гэрч Г.Э*******гийн “...1980.04.06-Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад бетончноор авч ажиллуулав” гэх тамга тэмдэг бүхий тэмдэглэгээтэй хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч И.С******* нь Дархан хот дахь Байшин үйлдвэрлэх комбинатад 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бетончноор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
6.Хэрэгт авагдсан Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08/3593 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “...Я******* С******* нь БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаартай тушаалаар Улаанбаатар хотоос 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 512688 дугаар цэргийн батлахтай халагдсан” болно гэжээ.
Хүсэлт гаргагч И.С*******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд түүний эцгийн нэрийг М.Ийшэн, эхийн нэрийг П.Янжмаа гэж бүртгэгдсэнээс үзэхэд цэргийн алба хаасан архивын лавлагаанд И.С*******ийн овгийг эх П.Я******* бичсэн, мөн дээр дурдсан гэрч Ч.Н*******ийн “...И.С******* нь 1985 онд цэргээс халагдаж ирээд тус комбинатад бетончноор ажилд орж байсан” гэх мэдүүлэг зэргээр хүсэлт гаргагч нь 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 017-р ангид цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.
7.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М******* овгийн И******* С******* (РД:*******)-ийг Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бетончноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан М******* овгийн И******* С******* (РД:*******)-ийг 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 017-р ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН